• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-13 16:02:42    
Бээжингийнхэн Олимпийн амлалтаа биелүүлсээр байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Долоон жилийн тэртээ Бээжингийнхэн ОУОХ-нд өргөн дэвшүүлсэн "Олимпийн наадмыг зохион байгуулах өргөдөл" тэрчлэн түүний дараа гарын үсэг зурсан "зохион байгуулах хотын гэрээ" нь Бээжингийн "Олимпийн наадам зохион байгуулах өргөдлийн амлалт " болсон бөгөөд үүний дотор Олимпийн наадмыг зохион байгуулахад Бээжингийн биелүүлэх шаардлагатай 5 мянгаад бодитой зорилтыг жагсааж билээ. Одоо Олимпийн наадам болтол 20 гарайхан хоног байна. Бээжингийнхэн амлалтаа хэр зэрэг биелүүлж байгаа бол?

     Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авснаас хойш 7 жилийн хугацаанд Хятад улс Олимпийн нэг бүлэг талбай заалын байгуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. Өнөө Олимпийн 37 талбай заалын байгуулалт дуусаж, шалгалтын тоглолт зохион байгуулж шалгасан байна. Үүний дотор "шувуун үүр" нэртэй спортын төв цэнгэлдэх хүрээлэн, "усан шо" гэдэг үндэсний усанд сэлэлтийн төв зэрэг Олимпийн талбай заалууд нь шинжлэх ухаан техникийн агууламж их, тэргүүний хүчин чадалтай бөгөөд барилга байгуулалтын түвшин, чанараараа тухайн үед хийсэн амлалтаасаа бүр давсан байна. Энэ удаагийн Олимпийн наадмын гол талбай, гүйхэн үнсэн хөх өнгөтэй ган бүтэцтэй "шувуун үүр" спортын төв цэнгэлдэх хүрэлэн нь өвөрмөц зураг төсөл болон барилгын гадар талын хэлбэрээрээ сайнаар үнэлэгдэж байна.

     "Шувуун үүр" спортын төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилга байгуулалтын ажил хариуцсан ажилтан Тань Шяоцүнь танилцуулж хэлэхдээ: "Шувуун үүр" спортын төв цэнгэлдэх хүрээлэнгийн ган бүтцийн гагнах оёдол нь 320 км, 1100 гагнуурчин жил гаран хугацаа зарцуулж гагнасан байна. Энэ ажлыг зуун хувиар биелүүлж, Хятадын барилгын түүхэнд гайхамшгийг бүтээв гэжээ.

     Олимпийн наадмыг бэлтгэх 7 жилийн турш Бээжин хотын зам харилцааны байгуулалт түргэн, тодорхой дэвшилттэй болжээ. Бээжин хотын зам хаилцааг удирдах салбарын албан тушаалтан Ли Цэнрүй танилцуулж хэлэхдээ: Олимпийн наадмын хугацаанд Бээжингийнхэн машныг номерын эцсийн давхар сондгой тоогоор нь ялган замын хөдөлгөөнд оруулах, хэсэг албаны унаа хөсгийг замын хөдөлгөөнөөс гаргах зэрэг арга хэмжээ авна. Олимпийн наадмуудын дотор Олимпийн зориулалттай хамгийн урт зам гаргана. Тамиричд буусан буудлаасаа 30 минут зарцуулбал тоглолтын талбайд хүрэх болно гэжээ.

     2007 онд Бээжин хотынхон газар нутгийнхаа 51,6 хувьд нь мод тариж ойжуулснаар хотын агаарын стандарт хангасан хэмжээ 246 хоногт хүрсэн байна.

      Долоон жилйин туршид Хятад улс Олимпийн оюуны өмчийн эрхийг хамгаалах талын ажлаа эрчимжүүлэв. Олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгаалах ажлыг нарийн нямбай зохион байгуулж, хүчин чадал бүрдсэн хэвлэл мэдээллийн тавцан байгуулж, улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сурвалжлах шаардлагыг хангасан байна. Олон улс болон бүс нутгийн Олимпийн хорооны нийгэмлэгийн ерөнхийлөгч Mario Vazquez Rana манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үед хэлэхдээ: 2008 оны Бээжингийн Олимпийн бэлтгэл ажлууд маш гарамгай гийгдсэн байна гэжээ.

     Бээжингийн Олимпийн наадам түүхэнд хамгийн амжилттай зохиодсон Олимп болохыг хүсэж байна. Энэ зорилтод хүрэхэд маш ойр төхөж очоод байна. Бээжингийн Олимп түүхэнд хамгийн ажилттай зохион байгуулагдсан Олимп болох нь дамжиггүй юм гэжээ. \Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав \