• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-14 14:40:30    
"Ногоон олимп"-ийн үзэл санааг хэрэгжүүлэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     "Ногоон олимп" бол 2008 оны Бээжингийн олимпийн гурван их үзэл санааны нэг нь юм. Бээжингийн олимпийн бэлэтгэл ажилд Хятад улс "Ногон олимп"-ийн үзэл санааг чармайн хэрэгжүүлсэн бөгөөд энэ үзэл санааг олимпийн бэлэтгэл ажлын бүх салбарт нэвтрүүлж, чухал амжилтанд хүрсэн байна.

     Олимпийн эрхийг авсан 7 жилийн турш, Хятад улс олимпийн ордон талбай болон тоног төхөөрөмжийн байгуулалтын ажлыг чанар сайтай биелүүлсэн байна. "Ногоон олимп"-ийн үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө, эдээгр ордон талбай, тоног төхөөрөмжийг байгуулах явцад эрчим хүч хэмнэх, ус хэмнэх явдлыг маш чухалд үзэж, хүрээлэн байгаа орчныг хамгаалах их хэмжээний техник хэрэглэсэн байна.

     Ус хэмнэхээр жишээлхэд Бээжин бол ус багтай хот, ус хэмнэх болон эргүүлэн ашиглах нь ордон талбайн байгуулалтад хамгийн тэргүүнд харж үзсэн асуудал болсон байна. Бээжингийн Олимпийн хөдөдгөөний төв бүсэд байгаа Олимпийн ойн цэцэрлэгт хүрээлэн бол ус их хэрэглэдэг газар юм. "Ногоон олимп"-ийн үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө, энэ цэцэрлэгт хүрээлэн нь усыг дахин ашиглах систем байгуулсан байна.

     Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг хийсэн Хү Жэ хэлэхдээ, Бээжин бол усны эх үүсвэр маш бааг хот юм. Энэ ойн цэцэрлэгт хүрээлэн бол манай улсын цэвэршүүлсэн усыг бүх талаар ашиглан усны үзэмж бүрдүүлсэн анхны цэцэрлэгт хүрээлэн юм. Хүрээлэн байгаа орчныг хамгаалах дэлхийн тэргүүний үзэл санаагаар жолоодлого болгож, усыг дхин ашиглах усны систем байгуулж, "Ногоон олимп"-ийн онцлогийг харуулсан байна гэжээ.

     Энэ цэцэрлэгт хүрээлэнд хэрэглэж байгаа цэвэршүүлсэн ус гэдэг нь амьдралын бохир усыг цэвэршүүлэн тогтосон үзүүлэлтэд хүргэж, тодорхой хэмжээнд дахин хэрэглэж болох ундны бус усыг хэлж байна. Ийм усыг үзмэрт хэрэглэж болхоос гадна мөн нойлын өрөө цэвэрлэх, өвс ургамал услах зэрэгд хэрэглэж болно. 2001 онд олимпийн эрхийг авсаны дараа Бээжин хот нь бохир ус цэвэршүүлэх 10 үйлдвэр байгуулсан байна. Өнгөрсөн онд Бээжингийн цэвэршүүлсэн усны нийт хэмжээ 480 сая шоо метрт хүрч, Олимпийн ойн цэцэрлэгт хүрээлэнг багтаасан олимпийн их олон үзмэрт бүгд ийм цэвэршүүлсэн ус хэрэглэж байгаа юм байна.

     Үүнээс гадна нарны энерги, салхины энерги, газрын дулаан зэрэг ногоон эрчим хүчний техник хэрэглэж, Бээжингийн олимпийн ордон талбайн ногоон эрчим хүч хангах хэмжээ нь 26 хувьд хүрч, дэлхий дээрэх нарны энергийг ашиглан цахилгаан гаргаж байгаа хэмжээгээрээ хамгийн их ордон талбай болсон байна.

     "Ногон олимп"-ийн амлалтаа биелүүлэхийн төлөө, Бээжин хот мөн агаарын бохирдолыг цэвэрлэх ажлаа эрчимжүүлсэн байна. Олимпод бэлэтгэх явцад Бээжийн хот нь бохир бодис их гаргадаг байсан Нийслэлийн хар төмөрлөгийн компинатын хэсэг аж ахуйн нэгжийг Бээжингээс нүүлгэж, Бээжинд үлдсэн хэсэгт нь хатуу хяналт тависан байна.

     Нийслэлийн хар төмөрлөгийн компинатын Хүрээлэн байгаа орчныг хамгаалах газрын дарга Мү Хуаймин танилцуулж хэлэхдээ, 2008 онд үйлдвэрлэлийг багасгах болон хүрээлэн байгаа орчныг хамгаалах хатуу арга хэмжээ авснаар төрөл бүрийн бохир бодис гаргах хэмжээ 2007 оныхоос 50 гаруй хувиар буурсан байна. 3-р улиралд бохир бодис гаргах хэжээг багасгах онцгой арга хэмжээ авч, бохир бодис гаргах хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхээс 70 гаруй хувиар багасгах болно гэжээ.

     "Ногоон олимп"-ийн үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө, Бээжин хот нь бүх хотын иргэдийг дайчлан өвс ургамал, ой мод тарих ажилагаанд оролцуулж байна. Бүрэтгэлээс үзвэл, 2007 онд Бээжин хотын ой мод тариж ногооруулсан хэмжээ 51 хувь гаруйд хүрч, хотын агаарын чанарын стандартад хүрсэн өдөр 246 болсон байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\