• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-14 15:13:27    
Зөнөг өвчинд нэрвэгдэгсдийн анхаарах зүйлүүд

Хятадын Олон Улсын Радио

     Зөнөг өвчинд нэрвэгдсэн дийлэнх хүмүүсийг гэр бүлийнхэн нь анхаарч харгалзах шаардлагатай байдаг. Зөнөг өвчинд нэрвэгдэгсдийг харгалзахдаа өмсөх, идэх, суух, явах зэрэг талаар туслалцаа үзүүлж асарч тойлохыг санал болгомоор байна.

     Нэг. Хувцас хунар хэрэглэх тухай: Настай хүмүүсийн ямар хувцас өмсөхөө олж ядан уймрахаас зайласхийхийн тулд зөнөг өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн хувцас хунарыг төдийлөн олон бэлтгэх шаардлагагүй. Хувцас нь элбэг, гадуур хувцас нь гадар дотор хоёр талаараа өмсөх боломжтой бол хамгийн сайн. Өвчтөнд дөхөм үзүүлэхийн тулд наалт хэрэглэж, оймсы нь дүйз дүйзээр нь тавих хэрэгтэй.

      Хоёр. Хоол унд хэрэглэх тухай: Өвгөд өтгөсүүд голдуу амуу тариа, тураг мах, бууцгийн төрөл, далайн гаралт зэрэг хүнсний бүтээгдэхүүн идэх сайн. Хурц иртэй хутга зэргийг битгий хэрэглээрэй. Хараа муутай буурлууд хоолны ширээгээ гэрэл гэгээтэй газар тавьж, хоолны хэрэгслүүд нь тод өнгөтэй байх сайн.

      Наалдамтгай хүнсний зүйл идэхгүй байж, шингэн хоол, хатуу биет хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж салгаж хэрэглэх хэрэгтэй. Зөнөг хөгшид хоол идэхдээ хувцас хунараа новштуулж болзошгүй юм, энэ үед битгий тэднийг зэмлээрэй. Өвчтөнийг суулгаж байгаад хооллоорой. Тэдэнд удаан зажилж, алгуур залгих цаг хугацаа олгож, нямбай сайхан хооллох хэрэгтэй.

      Зарим өвчтөн зажлахаа мартаад залгичихдаг. Энэ үед битгий айж сандарсан байдал гаргаарай. Харин ийм аргыг хэрэглэж болно. 1. Өвчтөний ар талд нь зогсоод хавриганых нь дор талаас тэвэрч болно. 2. Хоёр гары нь хүчтэй дээш өргүүлээд дахиад султгаж, энэ хөдөлгөөнийг хэдэнтээ давтаж болно.

     Гурав. Гэр байшингийн орчин тойрны тухай:

     Гэр байшин саруул уужим, тоног тавилга дөхөм авсаар, гэрэл гэгээ дүүрэн байх шаардлагатай. Гэрт саад болох юмгүй, халтирахаас сэргийлсэн байх хэрэгтэй. Хутга, хорхойн хор, эм бэлдмэл зэргээ сайтар хадгалж, газ, цахилгааны тэжээл зэргээ сайтар хааж, өвчтөний гар хуруу хүрэхээс сэргийлсэн байх хэрэгтэй. Өвчтэй хүн гадагш гарвал хүн бараа болж, төөрөх юм уу алга болж санаандгүй хэрэг гарахаас болгоомжлох хэрэгтэй.
Дөрөв. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийх тухай: Биеийн тамирын дасгал бэлтгэл хийх нь өвчтэй хүмүүст тун ашигтай юм. Энэ нь настан буурлуудын санаа сэтгэлийг тайвшруулдаг төдийгүй унтах нойрыг сайжруулж, физиологийн тэнцвэрийг хэвээр байлгахад ашигтай юм.

      Сэлүүцэн алхах бол биеийн тамирын дасгал бэлтгэлийн хамгийн сайн арга хэлбэр юм. Цээжлэх чадвараа алдахаас сэргийлэхийн тулд биеийн тамирын дасгал бэлтгэлийг өдөр бүр олонтоо давтан хийх хэрэгтэй.
Өдөр тутмын амьдралд зөнөг хүмүүс яршиг түвэг татавч бусдад төдийлөн их хор хөнөөл болохгүй битгий их зэмлээрэй. Харин ямар нэгэн аргаар түүний анхаарлы нь өөр тийшээ шилжүүлж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\