• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-15 19:59:37    
Хуруу шилийн анхны хүүхэд

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хуруу шилийн анхны хүүхэд 1988 оны 3-рс арын 10-ны өдрийн 8 цаг 56 минутад Бээжингийн Ангаах ухааны их сургуулийн 3-р эмнэлэгд төрөв. Энэ хүүхэд нь 3900 грам хүндтэй, 52 см нуруутай эмэгтэй хүүхэд байлаа. Энэ охины ээж нь гэрлээд 20 жил болсон боловч жирэмсэлж байгаагүй 39 настай эмэгтэй байж, хоёр талын өндгөвчийн хоолой нь бөглөрсөн гэж оношлогдсон байжээ.

     Энэ охины аав нь тариачин, 1987 оны 5-р сарын 11-ний өдөр эр эм хоёулаа Бээжинд эмчлүүлхээр ирж, 6-рс арын 20-ны өдөр Бээжингийн Ангаах ухааны их сургуулийн 3-р эмнэлэгд хэвтэж эмчлүүлсэн байжээ. Байцаалтаар энэ эмэгтэй өндөг ялгаруулж чадах бөгөөд нөхөрийнх нь үрийн шингэн ч хэвийн байгаа нь тогтоогдов. 6-р сарын 20-ны өдөр энэ эр эм хоёрт мэс засал хийж, биеийн гадна үр тогтоож амжилтанд хүрсэн байна.

     Эрэтэйн хэвийн үрийн шингэний анхны үзүүлэлт: Хятадын эрэтэйн хэвийн үрийн шингэний анхны үзүүлэлтийг Шанхайн 2-р Ангаах ухааны дээд сургуулийн харьяат 3-р эмнэлгийн Эрэгтэйн төлөвлөгөөт төрөлтийн судалгааны 2-р тасаг 1980 оноос эхлэн Чүнчин, Чюйфү, Далянь, Шанчиү зэрэг газраас 500 эрэгтэйн үрийн шэнгнийг цуглуулж, орчин үеийн аппрат хэрэгслээр шалгал судалгаа хийж, 1988 онд дэвшүүлсэн Хятадын эрэгтэйн хэвийн үрийн шингэний үзүүлэлт болно. Энэ судалгааны дүн нь эрэгтэй жирэмсүүлхээс хориглох эм бэлдмэл судлан хийх, эрэгтэй жирэмсүүлхээс хориглох үзүлэлт тогтоох болон хүүхэд олохгүй өвчнийг оношилж эмчлэхэд шинжлэх ухааны үндэслэл хангасан байна.

     Хүн төрөлхтөний хөлдүү хөвөрлийн анхны агуулах: Хятадын хүн төрөлхтөний хөлдүү хөвөрлийн анхны агуулах 1990 оны 3-р сард Хүнань мужийн Ангаах ухааны их сургуульд байгуулагдав. Энэ төсөл нь төлөвлөгөөт төрөлтөд нөхөн үржхүйн баталгаа хангасан бөгөөд хүүхэд төрүүлэхэд зохимжгүй удамшлын өвчинтэй эр эмд эрүүл хөвөрөл хангаж болох юм байна.

     Хэвлий дэх хүүхдийн толиор байцаасны дараа төрсөн анхны хүүхэд: Хятадын хэвлий дэх хүүхдийн толиор байцаасны дараа төрсөн анхны хүүхэд Нянь Нянь гэсэн нэртэй. Нянь Нянь 1987 оны 11-р сарын 6-ны өдөр нэг ойтой болсон байлаа. Шинжилгээнээс үзвэл энэ хүүхдийн буйжил маш сайл байлаа. Хэвлий дэх хүүхдийн толиор байцаалт хийх энэ тэргүний мэрэгжлийг амжилттай хэрэглэсэн хүн бол 24 настай магистр Тан Шяохай юм.

     Гадаадын бүрэтгэлээс үзвэл, хүн төрөлхтөний удамшлын өвчин 3000 гаруй байгаа юм байна. Өнөө хэвийн ёсоор төрж байгаа нялха хүүхдийн 5 хувь орчим нь төрөлхийн өвчинтэй байдаг. Иймээс эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн төлөө жирэмсэн бүсгүйчүүдэд төрхийн өмнөх байцаалт хийхийг хүмүүс маш чухал үзэх болсон байна. Хятадад хэрэглэж байгаа ЭХО-гоор шалгах болон хойтохийн усыг шалгах арга хэрэглэж байгаа нь их эрэмдэг, толгойгшй, бөөрөнд ус хурсан зэрэг өьчнийг оношилж чадах боловч өөр зарим өвчнийг мэдэж чадахгүй байдаг. Хэвлий дэх хүүхдийн толиор шалгах нь үүний нөхвөр болж, уруул сэтэрхий зэрэг байдлыг харж болдог учраас төрхийн өмнөх онцгой шинжилгээ, хэвлий дэх хүүхдийг эмчлэх зэрэг тэргүүний мэрэгжилд сайн сайхан үндэс суурь тавиж өгсөн байна. \М.Цэцэн бэлэтгэв\