• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-15 15:07:31    
Түвдийн эгэл иргэд нарны эрчим хүчийг өдөр дутамын амьдралдаа ашиглагдаж эхэлсэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Түвдийн өөртөө засах район далайн төвшингөөс нэлээд өндөр байдгаараа нарнаас хамгийн ойрхон газар гэж нэрлэгдсэн юм. Одоо Түвдийн эгэл жирийн ард иргэд нарны эрчим хүчийг өдөр дутамын амьдралдаа өргөнөөр ашиглагдаж байна. Нарны энэргийн зуух, нарны эрчим хүчийг ашиглсан хулуун усны төхөөрөмж зэрэг нь олонх айлын моод болсон амьдралын арга хэлбэр болсон байна.

     Цаому бол Түвдийн Лхасын иргэн болно. Тэднийх эодинон нарны эрчим хүчийг ашиглан ус халаах төхөөрөмж худалдан авч ашигласнаар амьдралд нь ихээхэн өөрчлөлт гарсан байна.

     Манайх нарны эрчим хүчээр ус халаах төхөөрөмж ашигласнаар ногоо цагаагаа угаах, хоол хийх, усанд орох зэрэг их дөхөм болсон байна. өдөр хүйтэн усаа дүүргэж, орой болоход ус халчихана. Ус халаахын төлөө өрөө дүүрэн утаа манаруулах хэрэггүй болсон шуу гэж тэрээр яриж байлаа.

     Нарны энерги нь шинэ эрчим хүч болсны хувьд уламжлалт эрчим хүчийг бодвол байгал орчинг цэвэрхэн болгож, дахин сэргээгдэж болдог онцлогтой. Одоо уламжлалт эрчим хүч өдөр ирэх дутам дутагдаж байгаа байдалд нарны энерги нь дэлхий дахины хөөцөлдөж байгаа ногоон эрчим хүч болсон байна. Хятадын Түвдэд энэхүү ногоон эрчим хүч нь ихээхэн давуулаг байдаг. Түвдийн эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн үлгэр жишээ үзүүлэх төвийн судлаач Ван Хай жян танилцуулж хэлэхдээ, бидний одоогийн хэлэж байгаа эрчим хүч бол нэгт нарны гэрэлтүүлгийн цаг урт, нарны гэрэл чанга байдаг энэ хоёр ухаагдахууныг хэлэж байна. Түвдэд жилд бараг 3000 цаг шахам нар тусдаг. Нарны гэрэл чанга тусдаг. Сдандарт хангасан гэрлэээс 20 хувь гаруй өндөр байдаг. Түвд бол Хятадын нарны эрчим хүчний эх баялаг хамгийн элбэг район болох юм. Дэлхий дээр ч эхний хэдэд жигсаагдах юм. Иймээс Түвдэд нарны эрчим хүчний эх баялагийг нээн ашиглахад зохистой бөгөөд хөгжлийн хэтийн төлөв ч их юм гэжээ.

     Түвдийн өөртөө засах районы засгийн газар өндөрлөг районы цэвэр эрчим хүч нээн ашиглах ажлыг чухалд үзэж, "Түвдийн нарны гэрэл төсөл", "Шинжлэх ухаан техникийн төлөвлөөгөө", "Али районы нарны эрчим хүчээр цахилгаан үүсгэх төсөл" зэрэг нийгмийн үр ашиг эдийн засгийн үр ашиг ихэтэй төсөл хэрэгжүүлж, Түвдийн нарны эрчим хүч хөгжүүлэх үйл хэргийг түргэтгэсэн байна.

     Түвдийн эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн үлгэр жишээ үзүүлэх төвийн судлаач Ван Хай жян танилцуулж хэлэхдээ, нарны эрчим хүчийг Түвдэд өнгөрөгч зууны 80-аад оноос эхлэн хэрэгжжүлж, одоо зохих цар хэмжээтэй болсон байна. Нарны энергийн зуухыг одоо 250 мянган ширхэг ашиглаж байгаа учир цар хэмжээ, ажил үйлсийн хөгжлийн талаас аваад хэлэхэд Хятаддаа нэгдүгээр байр эзэлж байна гэжээ.

     Нарны эрчим хүчний бүтээгдэхүүнийг Түвэдчүүд ашиглаж эхэлснээр ашиг хүртэж эхэлсэн байна. Нарны энергийг нээн хөгжүүлснээр нарны энергитэй холбоотой холбогдох бүтээгдэхүүний хөгжлийг дайчилсан байна.
Сүүлийн жилүүдэд Түвдийн орон нутгийн засгийн газах нарны энергийг ашиглахыг чухалчлан үзэж, хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлсэн байна. Ялангуяа шинжлэх ухааны судалгааны оруулалтаа нэмэгдүүлсэн байна. Одоо иргэдийн гэл бүлд нарны энергийн зуух, нарны эрчим хүчээр ус халаах төхөөрөмж зэргийг гол ашиглаж байна.

     Одоо Түвд нь Хятад улсд нарны энергийг хамгийн их цар хэмжээтэй, хамгийн өндөр үр ашигтай, хамгийн өргөн хэрэглэж байгаа муж районы нэг болжээ. Тухайн орон нутгийн 300 мянган малчин тариачид нарны энергийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг ашиглаж ашиг хүртэж байна.