Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хэмжээнд гарсан шинжлэх ухаан техникийн их дэвшлийн нөлөөгөөр, хүн төрөлхтөн эрдэм мэдлэгийн шинэлэг зүйлүүд ундарсан шинэ цаг үед орж, эрдэм мэдлэгийн шинэ хуучны халаа солио түргэссэн байна. Оршин амьдарч хөгжихийн тулд, үргэлжлэн сурах, нийгэм нийтээрээ суралцах зэрэг боловсролын шинэ шинэ үзэл ойлголт, онол зэрэг төрөн гарч өргөнөөр уламжлагдан дэлгэрсээр байна.
Мультмедиа болон сүлжээний технологийн хөгжил нь сүлжээгээр боловсрол хүртээх хэв загварын хөгжлийн үндэс суурь нь юм. Тэр нь мэдээллийн эх үүсвэр болон мэдээлэл уламжлагчийн үүрэг гүйцэтгэж, багш сурагчид хоорондын цаг хугацаа, орон зайн асуудлыг арилгаж, хэлхээ холбооны чухал гүүр болсон юм. Мультмедиа болон сүлжээний технологийг ерөнхийлөн ашиглаж байгаа нь адил бус үүднээс мэдлэг, агуулгыг уламжлан дэлгэрүүлж, суралцагсадад суралцах өргөн боломж хангасан байна.
Сүлжээгээр боловсрол хүртээх нь зайн сургалтын орчин үеийн хөгжлийн илрэл, зайн сургалт бол адил бус газар нутагт зэргээр сургалт хийх хэлбэр юм. Зайн сургалт нь уламжлалт зайн сургалт, радио телевизийн зайн сургалт болон сүлжээгээр хүртээх боловсрол зэрэг 3 үе шатыг өнгөрүүлсэн юм.
Багш нарын хүчин болон заан сургалтын нөөц боломжийг бүрэн ашиглаж, компьютерын сүлжээний мэдээллийн технологийг ашиглан, үсэг бичиг, зураг дүрс, дуу, хүүхэлдэйн зураг зэрэг боловсролын мультмедиагийн болон олон төрлийн мэдээллийг уламжилж, сурагчдын сурах идэвхжилийг дайчилж, тэдэнд эрдэм мэдлэг хүртэх нэн дөхөм, нэн шуурхай, нэн амьдлаг арга хэлбэр хангаж, сурлагын чанар түвшнийг дээшлүүлж байна.
Сүлжээгээр боловсрол хүртээж байгаа нь эрдэм мэдлэг хүртэхэд нэн аятай нөхцөл бүрдүүлэн өгч, сурагчдыг сурахын төлөө сурч байсныг санаачилгатайгаар сурах болгож чадсан юм.
Олон нийтч чанар болон нээлттэй чанар нь сурлага, амьдралын адил бус үндэс суурь, адил бус өнгөрөлттэй хүмүүст сурах боломж хангасны зэрэгцээ бас түүний уян хатан чанар нь адил бус мэргэжлийн хүмүүст үргэжлэн сурах нөхцөл бүрдүүлэн өгсөн байна.
Өвөрмөц боловсролын хүрээнд сурагчид өөр өөрийн онцлог байдлын дагуу хичээл, багш, сурах бичиг, сургалтын ахицыг сонгох боломжтой болсон бөгөөд багш нар ч тусгайлан ярилцаж асуултанд хариулж болдог. Заан сургалтын явцад адил бус газар нутгийн багш сурагч, сурагч сурагч хоорондоо хоёр чиглэлээр буюу олон чиглэлээр харилцаж, хичээлийн танхимын ярилцлага хийх, асуултанд хариулахад баталгаа хангаж өглөө. Өвөрмөц сургалт болон журамжуулсан сургалт нь сүлжээгээр боловсрол хүртээх шинэ арга хэлбэрээр маш сайхан зохицон хөгжиж байгаа юм.
Сүлжээгээр боловсрол хүртээх ажил Хятад улсад нэлээд орой хөгжиж, гадаадын сүлжээгээр хүтээж бий боловсролтой зэрэгцүүлбэл зохих зөрөөтэй байсаар байна. Хятад улсад сүлжээгээр хүртээх боловсролын зах зээлийн хөгжил нь ерөнхийдөө эхлэлийн үе шатандаа байгаа бөгөөд Хятадын мэдээлэлжүүлэлтийн түвшин болон сүлжээ ашиглагчдын энэ талын үзэл ойлголт дээшлэхийн хирээр, сүлжээгээр хүртээх боловсролын зах зээлийн цар хэмжээ байнга өргөжин тэлэх болно.
|