• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-15 15:13:53    
Хятадын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн хамгийн том районд эрчим хүч хэмнэн байгаль орчинг хамгаалахыг ихээр хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн жилүүдэд эрчим хүч хэмнэн, бохирдууллыг багасгах нь дэлхийн олон салбар аж ахуйн нэгжүүдийн хамгийн их анхаарч байгаа зүйлийн нэг болсон, Хятадад ч мөн ийм байгаа юм. Хятадын шинжлэх ухаан техникийн аж үйлдвэрийн хамгийн том район бол даруй Бээжингийн Жүн гуань цүний шинжлэх ухаан техникийн район болно.

     Бээжингийн Жүн гуань цүний шинжлэх ухаан техникийн район 1988 онд байгуулагдсан юм. Энд дотоод гадаадын 18000 гаруй шинжлэх ухаан техникийн аж ахуйн нэгжүүд байрлаж байдаг. Уг районы хүрээлэн байгаа орчны тохижуулалт маш сайн бөгөөд дэд бүтцийн байгуулалт ч маш сайн. Сүүлийн жилүүдэд Жүн гуань цүний шинжлэх ухаан техникийн район нь экологийн район байгуулах зорилтыг мөрдөж, хүрээлэн байгаа орчны тохижуулалтаа маш сайн хийсэн бөгөөд эрчим хүч хэмнэдэг, байгаль орчинд халгүй дэд бүтцийн байгуулалтууд хийж, нарний энергээр цахилгаан гаргах зэрэг төхөөрөмжүүд хэрэглэсэн байна. Ус хэмнэх талаар усыг хэмжээтэй хангах, бохир усыг ариутган хэрэглэх, борооны усыг ашиглах зэрэг олон систем байгуулав.

     Жүн гуань цүний шинжлэх ухаан техникийн район нь бас эрчим хүч хэмнэдэг, байгаль орчинд халгүй шинжлэх ухаан техникийн аж ахуйн нэгжүүд байгуулсан юм. Жишээлбэл уг районы Ви шүй юань шинжлэх ухаан техникийн ХХК-н судлан үйлдвэрлэсэн халислаг амьд бодисын урбалын техник нь дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн бөгөөд мөн компани нь уг техникээ ашиглан бохир усыг ариутгадаг дотоодын толгойлогч аж ахуйн нэг болсон юм.

     Уг шинжлэх ухаан техникийн районы Чин хуа түн фан компани бол Хятадын дотоодын мэдээллийн салбарын тэргүүний түвшин бүхий аж ахуйн нэгж юм. Уг компани нь мөн мэдээллийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, телевизуур, компьютер, орчин үеийн хамгийн шинэ технологи болон материалаар бүтээсэн бөгөөд орчин үеийн үйлчилгээний хамгийн шинэ иж бүрэн системтэй барилгын зэрэг ажил төрлийн салбарт байгаль орчны хамгаалалтын холбогдох техникийн хүчин зүйлүүдийг хамруулсан байна.

     Уг шинжлэх ухаан техникийн районы Бээжингийн Дүн ли юань шинжлэх ухаан техникийн компани бол тусгайлан эрчим хүч хэмнэдэг, байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж юм. Тус компанийн сүүлийн үе судлан үйлдвэрлэсэн төв агааржуулагчийн шүүлтүүр нь агаарыг маш сайн цэвэршүүлэх чадавхтай бөгөөд өндөр үр ашигтай, эрчим хүч хэмнэдэг зэрэг талаараа уламжлалт агааржуулагчаас ил тод давуутай болсон байна. Энэхүү агааржуулагчийн шүүлтүүр нь хүмүүсийн сонирхлыг маш их татаж, Бээжингийн олимпийн наадмын хэвлэлийн тосгоны холбогдох барилгуудад бүр хэрэглэсэн байна.