• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-16 15:51:31    
Хятад судлалын танхимын багш П.Уянгатай хийсэн ярилцалга

Хятадын Олон Улсын Радио

     Су: Заа та сайн явж ирэв үү? 
     У: Сайн явж ирлээ, сайн сууцгааж байв уу?

    Су: Ингээд өөртэй чинь танилцах уу? 
    У: Би Монгол улсын Их сургуулийн Гадаад хэл соёлын сургуулийн Хятад судлалын танхимын багш П.Уянга байна. Бээжинд Ази Африкийн хятад хэлний багш нарын сургалтад хамрагдаад одоо бараг дуусах тийшээ хандаж байна.

    Су: Гол нь аль чигллээр суралцаж байх вэ? 
    У: Гол нь хятад хэлний мэдлэгээ л дээшлүүлж байна.

    Су: Ер нь та хятад хэлийг хэзээнээс эхэлж сурсан бэ? 
    У: Би хятад хэлийг 1996-онд арван жилээ дүүргээд, Монгол улсын Их сургуулийн олон улсын харилцааны хятад хэлний их сургуульд элсэж орсон. Тэгээд их суруульд дөрвөн жил суралцаад 2000-онд сургуульдаа багшаар үлдсэн.

    Су: Богино хугацаагаар суралцахаар сууж байхад Бээжин хот ер нь ажиллаж суралцахад хэр зэрэг таатай байна вэ?
    У: Маш таатай байна, миний сэтгэгдэл бол маш өндөр байгаа, би ер нь Хятад орон, Бээжинд маш их хайртай, өмнө нь би бас Бээжинд зөндөө олон удаа ирж л байсан, гэхдээ энэ удаа бол хамгийн урт хугацаатай ирж байна, маш их таалагдаж байна, их ч юм сурч байна.

    Су: Эндхийн их сургуулиудаар явсан уу?
    У: Эндхийн их сургуулиар явах зав гараагүй л даа. Энэ сургалтаараа сургуулиас зохион байгуулж Шямэньд явсан. Тэгээд Шямэнь их сургуульд очсон, их олон жилийн түүхтэй сургууль, их олон орноос ирж суралцадаг гэж танилцуулж байсан, бид бараг цаг гаруй үзэж танилцаж явсан.

    Су: Тэгээд ер нь Хятадад ирээд үзэж соносноо манай сонсогчдтой хуувалцана уу?
    У: Ирээд ер нь зөндөө их юм үзлээ, сурлаа, тэгээд нөгөө сургуулиас хувиарлаж өгсөн хөтөлбөрөөр Хятадын Цагаан хэрэм, Хааны ордон, Хааны цэцэрлэгт хүрээлэн гээд өөр бас зөндөө олон газраар явсан, их сонирхолтой сайхан санагдсан.

    Су: Ер нь та Хятадийг хэр ойлгох вэ?
    У: ойлгоно л доо, мэдээж хэлийг нь үзэж байгаа юм чинь түүх соёлыг нь мэдэж л байгаа, их биш юм ээ гэхэд ерөний мэднэ.

    Су: Ер нь Хятадын сүүлийн үеийн хөгжил, та олон удаа ирлээ гэсэн харьцуулахад ямар байна вэ?
    У: Би хамаг анх 2006-онд Бээжинд ирж байсан, тэгэхэд яах вэ, Бээжин гоё л байсан л даа. Тэрнээс хойш бас долоо, найм удаа ирлээ, энэ удаа ирээд хараад байхад Олимпо болох гэж байгаатай холбогдоод Бээжин улам илүү хөгжсөн байна. Маш олон өндөр барилгууд шинээр нэмэгдэж баригдсан байна. Зам талбай нь ч маш цэвэрхэн өргөн болсон бөгөөд хүмүүсийн харьцах хандлага ч бас маш соёлтой болж өөрчлөгдсөн байна.

    Су: Тэгээд ер нь танай сургууль Хятадын сургуулиудтай оюутан солилцох зэргээр хамтын ажиллагаа байдаг уу?
    У: Манайх жил болгон байдаг, яг манай сургуулийн хувьд бол яг одоогоор оюутан солилцох гэж юм байхгүй л даа, Хятадын засгийн газрын дэтгэлгээр Хятадын элчин сайдын яамаас шалгаруулаад жил болгон зохих тооны оюутадыг Хятадад авчирч сурагдаг. Манай их сургуулийн оюутадаас нэлээд хэдэн оюутан бүр тэр шугамаар энд суралцаж байгаа.

    Су: Та одоо өөрөө багш болсны хувьд Бээжинд байгаа оюутан дүү нараа эргэж үзэв үү? Ер нь хэр зэрэг сурч байна вэ?
    У: Зарим нэг оюутантай уулзаж л байсан, их боломжийн сайн суралцаж байгаа юм билээ, бидний сургалтад хамрагдаж байгаа сургуульд ч гэсэн нэлээд хэдэн монгол оюутад байсан, тэгээд бас миний шавь ч сурч байсан, надтай бас ирж уулзасан, ер нь бол их сайн сурсан байсан, их ч юм мэддэг болсон байсан даа.