• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-16 18:59:21    
Бээжингийн олимпийн хугацаанд цаг агаарын чанарыг батлана [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн олимпийн наадмын хугацаанд цаг агаарын өөрчлөлт нь тэмцээний саадгүй явагдах болон тамирчдын чадавхиа хэвийн янзаараа бадруулахад чухал нөлөө үзүүлэх болно. 15-ны өдөр, Хятадын цаг уурын салбарын холбогдох зүтгэлтэн Бээжинд хэлэхдээ, Хятадын цаг уурын салбарынхан төрөл бүрийн арга хэмжээ авч цаг уурын урьдчилсан мэдээг шуурхай олгож, Бээжингийн олимпийн наадамд цаг агаарын зөв оновчтой, цагийг завдсан үйлчилгээ хангах болно гэжээ.

     Зөв оновчтой, цагийг завдсан цаг уурын урьдчилсан мэдээ нь Бээжингийн олимпийн наадмын төрөл бүрийн уралдаан тэмцээн, ялангуяа нээлтийн ёслолын тогтсон цагдаа урагштай болоход тун чухал ач холбогдолтой юм. Хятадын цаг уурын ажил эрхэлсэн газрын үндэсний төвийн урьдчилсан мэдээний тэргүүн мэргэжилтэн ноён Чиао Линь 15-ны өдөр Бээжинд хийлэгсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын хугацаанд цаг уурын салбарууд төрөл бүрийн цаг уурын урьдчилсан мэдээг шуурхай олго гэжээ. 

     Бид 8-р сарын 8-ны өдрөөс долоо хоногийн өмнө нээлтийн ёслолын өдөр тохиох цаг уурын байдалд урьдчилсан мэдээ өгөхөөс гадна, бас гарч болзошгүй онцгой цаг агаар, аадар бороо орох, агаарын хүчтэй урсгал гарах зэрэг байдалд хэдхэн цагийн өмнө урьдчилсан мэдээ өгч, тамирчид болон холбогдох салбаруудад цаг агаарын байдалд тун анхааралтай байхыг сануулах болно.

     Цаг агаарын өөрчлөлтөд зөв оновчтой нотолгоо хийж чадах эсэх нь дэлхийн хэмжээний бэрх асуудал юм. Сүүлийн жилүүдэд, Хятадын засгийн газар цаг уурын гамшигт хяналт шинжилгээ хийхээ эрчимжүүлж, асар их хөрөнгө мөнгө зарцуулж, цаг уурын урьдчилан мэдээлэх системийг сайжруулан боловсронгуй болгосон байна. 2008 оны 5-р сарын 27-ний өдөр, Хятад улс өөрөө судлан үйлдсэн "Фэн юнь 3-р" гэдэг цаг уурын хиймэл дагуулаа хөөргөв. Энэ нь цаг агаарын байдлыг 10-15 өдрийн өмнө мэдээлхэд чанарын шинэ ахиц хийсэн байна. Тус дагуул нь Бээжингийн олимпийн наадмын ажил төрөлд үйлчлэх эрмэлзэлтэй байна.


     Хятадын цаг агаарын товчооны олимпийн цаг агаарын талаар үйлчлэх ажил хариуцсан албаны хүн ноён Чэнь Жэньлинь танилцуулж хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын хугацаанд, Америк, Австрали, Канад, Япон, Шянган зэрэг улс орон болон нутаг районы цаг агаарын манлай мэргэжилтэн нар Бээжинд ирж, Бээжингийн олимпийн наадмын хугацааны цаг агаарын байдлыг хамт судлан зохицуулах болно гэжээ.

     Тэрээр цааш нь хэлэхдээ. Бээжингийн олимпийн наадмын хугацааны цаг агаарын байдлыг хамт судлан зохицуулах нь нэг талаар бидны урьдчилан мэдээлэх техник болон ажлын чадавхид тун их тус болох бөгөөд нөгөө талаар дэлхийн цаг агаарын салбарынханы хамтын ажиллагааны үлгэр жишээ болно. Дэлхийн цаг агаарын байгууллагын тогтоолын дагуу, энэхүү хамтын ажиллагааны хэлбэр нь 2000 оны Сиднейн олимпийн наадмаас эхэлсэн юм. Иймэрхүү олон улсын хамтын ажиллагаа нь бидны урьдчилан мэдээлэх чадавхиа дээшлүүлэх нэг зүйлийн чухал арга хэлбэр мөн.

     Танилцуулснаас үзвэл, Бээжингийн олимпийн наадмын хугацаанд, Хятадын цаг агаарын салбарынхан нь тэмцээний үйлчилгээ, томоохон арга хэмжээний үйлчилгээ, хотын хөл хөдөлгөөн болон олон нийтэд үйлчлэх зэрэг дөрвөн талаар цаг агаарын тун нарийн ширийн урьдчилсан үйлчилгээ хангах юм байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\