• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-17 10:02:49    
Дөрвөн зүгт нэвтэрсэн Бээжингийн метроны шугам

Хятадын Олон Улсын Радио

     Дөрвөн зүг найман зовхист нэвтэрсэн Бээжингийн метроны шугам нь явж суухад төхөм болохоор хотын иргэдийн хамгийн тэргүүнд сонгодог зам харилцааны хэрэгсэл болжээ.

     Одоо Бээжингийн метро 5 шугамаар холбогдож, 140 гаран км урт байгаа. Нэгдүгээр шугам болон Батүн шугам нь хотын зүүн баруунш нэвтэрч, 50-аад км урт. Тавдугаар шугам нь өмнө умартыг холбосон байна. Хоёрдугаар шугам нь тэгш өнцөгт хэлбэртэй, Бээжингийн хотын төвөөр нэвтэрч байна. Энэ шугам дээр жуулчлалын олон цэг байгаа. 13-р шугам нь хотын хойд хэсгээр нэвтэрч байна. Үүнээс гадна Бээжингийн Олимп болохоос өмнө метроны 3 шугамыг ашиглалтад оруулна.

     Одоогийн ажиллуулж байгаа метроны 5 шугамд шугам солих 10 буудлыг хамарсан зуугаад буудалтай.
Бээжингийн метроны шугамууд өглөөний 5 цагаас 23 цаг юм уу 24 цаг хүртэл ажиллана. Олимпийн наадмын нээлт хаалтын өдөр метроны шугамууд 24 цагаар ажиллана. Олимпийн тоглолтын хугацаанд метроны ажиллах хугацааг сунгана.

1 2