Нутаг дэвсгээр: 0,44 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 1380, байнга оршин суудаг хүн ам нь 540 хүн. Гол нь Италичууд, албаны хэл нь Итали хэл болон Латин хэл. Катулик шашин шүтдэг.
Нийслэл: Ватикан хот.
Төрийн тэргүүн: Шашны хаан Римийн Пала Паул 6-р, уулын нэр нь Жосеп Рацингер, Герман хүн, 2005 оны 4-р сарын 19-ний өдөр сонгогдов.
Ерөнхий байдал: Италийн Ром хотын баруун хойд өнцөг дээрэх өндөрлөг газар дээр байдаг. Дэлхийн хамгийн жижиг улс. Завсарын халуун бүсийн Газрын дундад тэнгисийн цаг агаартай. 1-р сардаа дундажаар 7 хэм, 7-р сардаа дундажаар 24 хэм.
2-р зууны үед Ром хотын хамба лам нь эзэнт улсын нийслэлд сууж, улс төр, эдийн засгийн хүчин чадал нь хамгийн их учраас өөрийгөө бусад хамба лам нараас дээгүүр тавихыг хүсч байжээ. Дараа нь үр нөлөө нь улам их болж, аажмаар "Шашны хаан" нэр авсан байна. 756 онд шашны хаан Стипан 2-р нь Францын вангийн бэлэглэсэн Ром хот болон түүний эргэн тойрны газрыг олж, харын эрхэтэй болсон нь шашны хааны улс байгуулахын эхлэл болсон байна. Түүнээс хойш эзэмшил газар нь олон удаа өөрчлөгдөж, улс орон нь ч хэд дахин мандаж мөхөж байв.
1870 онд шашны хааны улсыг Италийн вант улсад нэгэтгэж, шаны хаан нь Ватиканы ордонд сууж, харын эрх нь дуусав. 1929 оны 2-р сарын 11-ний өдөр Итали нь шашны хаантай гэрээ байгулж, Ватикан бол шашны хааны бүрэн эрхэт орон гэснийг Итали хүлээн зөвшөөрч, шашны хааны улс мөхсөнийг шашны хаан хүлээн зөвшөрч, Ватикан улс байгуулсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|