"Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар хөтлөгч Номиннарс танд энэ өдрийн мэндийг хүргэж, Бээжин хотоос мэндчилж байна. Энэ удаагийн ээлжит булангаар би танд чавхдаст хөгжмийн зэмсэг "中胡" буюу "Жүн хү"-г танилцуулах гэж байна. Эхлээд та бүхэндээ Жүн хүгээр хөгжимдсөн "Малчны дуулал" гэсэн ая хүргэж байна. Энэ ая эгшигт хөдөө нутагт амьдарч байгаа малчин түмний сайн сайхан амьдралаа магтан дуулж байгаа байдлыг харуулсан байна.
Жүн хү нь дунд хөгийн хоёр утаст хуучир буюу Эр хүгийн товчилсон хэллэг нь юм. Өнгөрсөн зууны тавиад онуудад, Хятадын уран сайханчид өөрийн орны ардын хөгжмийн ангийн дунд хөгийн хөгжмийн зэмсгийн дуу эгшгийг түлхүү илтгэхийн тулд уламжлалт чавхдаст хөгжмийн зэмсэг Эр хүнгийн үндсэн дээр, шинэ маягийн нэг төрлийн хөгжмийн зэмсгийг үүдэн бүтээжээ. Энэ нь даруй Эр хү буюу.
Жүн хү гэдэг хөгжмийн зэмсгийн талаар нэн бодитой ойлголттой болгохын тулд, танд Жүн хүгээр хөгжимдсөн "Та нутаг" гэсэн ая сонсгооё.
Эрхэм сонсогчдоо. Сая таны сонссон "Тал нутаг" гэдэг хөгжимд малчин түмэн зол жаргалт амьдарлаа магтан дуулж байгаа бодло санааг харуулсан байна.
Жүн хү гээд хэлэхэд, тэр нь бүтэц хийцийн хувьд Эр хүтэй бараг л ижил байж, хөгжмийн бие, эш, нум, хүвчөөс бүрэлдсэн байна. Адилгүй тал нь гэвэл, энэ хөгжмийн зэмсэг нь Эр хүгээс арай том биетэй бөгөөд, ая хөг нь арай нам байна. Жүн хү нь нам даруу аялгуутай байж, гоцлон хөгжимддөгөөс гадна, хавсарган хөгжимдөх ба ардын хөржимд найрал хөгжимддөг байна. Ардын найрал хөгжмийн ангид Жүн хү нь дууны хөгийг нэгдүүлж, өндөр нам хөгийн хоорондох зайг зохицуулан, улмаар ардын хөгжмийн ангийн дууны өнгийг тод, сүрлэг төгөлдөр, зохицолтой болгодгоос бөгөөд дэвсгэрлэн хөгжимдөх үүрэг гүйцэтгэдэг байна. Яг ийм утгаараа том цар хэмжээний ардын хөгжмийн ангийн найрал хөгжмид Жүн хү нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна өмнө биеийн нутгийн ардын хөгжмийн ангид Жүн хү нь чухал роллд тоглодог. Орон нутгйин ший жүжгийн хавсрган хөгжимдөхөд Жүн хү мөн л чухал дүрд тоглодог.
Эрхэм анд нөхдөө. Энэ танилцуулгийн төгөсгөлд "Холын тэргэл нутаг" гэсэн нэг аяыг хүргэж, энэ булангаа түр завсарлуулж байна. Дараачийн ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар уулзтал түр баяртай. \Номин орчуулан бэлтгэв\
|