Бээжингийн Олимпийн соёл урлагийн олон нийтэд зориулсан 26 төв 7-р сарын 13-наас эхлэж төлбөргүйгээр үлчилэх гэж байна. Олимпийн эдгээр соёл урлагийн олон нийтийн газрууд одоо нэгэнт нээлттээ болсон бөгөөд үзэгчид талбайд орохдоо заавал аюулгүйн хяналт шалгалтыг өнгөрээж байна.
Ойлгосноор эдгээр 26 ордон заалуудад Сы дань соёлын өргөн талбай, Ди тань парк зэрэг багтаж байх бөгөөд нийт 18 тойрог шяныг хамарсан байна. Эдгээр газрууд өргөн дэлгэцний ТВ, соёл урлагийн концерт, соёл урлагийн үзэсгэлэн зэрэг 7 төрлөөр ажиллаж байна. 7-р сарын 13-ны өдрөөс 31-ны өдөр болтол эдгээр соёл урлагийн төвүүдэд тусгай арга хэмжээ зохиогдож байна, 8-р сарын 1-ээс 7 болтол бүхийл өдрөөрөө нээлттэй байх болно.
Олимпийн нээлтийн ёслолын дараа голдуу оройдоо нээх юм байна. 8-р сарын 1-ээс 24-ний өдрийн хооронд Тянь аньмэний өргөн талбайд өдөр бүр арга хэмжээ зохиогдох бөгөөд соёл урлагийн арга хэмжээнд ямарч тасалбар белет зарахгүй, үзэгчид чөлөөтэй оролцож болох юм байна.
--------
Бээжингийн Олимпийн хорооноос ойлгосноор, Олимпийн нээлтийн ёслолын белетийг бусдад шилжүүлэн өгч болох зөвшөөрлийн гар гүйцтгэлийн ажилын хугацааг 7-р сарын 14-ний өдрийн үдийн хойнох 5 цагаар хязгааралсан байна. Белетээ бусдад шилжүүлж өгч болох эсх тухай хариуг 15 өдрийн дотор багтаан белетийн эзэнд нь мэдэгдэх юм байна. Бусдын гараас Олимпийн нээлтийн белет шилжүүлэн авах өрөгдөл бичгээ илрүүлсэн үзэгчидтэй Олимпийн белет борлуулах төвийнхэн өрөгдөл бичигт бүргүүлсэн утасны дугаараар холбоо бариж үр дүнг хэлж өгөх болно.
--------
Хятадын төв телевиз ССТВ-гийн мэдээлснээр, Хятадын сагсан бөгмбөгийн тамирчин Ёо мин үндэсний багт дасгал сургуулиа хийж эхэлсэн байна. Хэдийгээр хөлийний гэмтэл бүрэн эдгэрээгүй гэсэн ч багийнхаа нөхөдтэй цуг Олимпоос өмнөх дасгалд оролцож байх юм байна. 8-р сарын 10-нд Хятадын сагсан бөмбөгийн үндэсний баг энэ жилийн Олимпийн анхны тэмцээнээ угтаж, Америкийн багтай өрсөлдэх болно.
--------
2008 оны Параолимпд оролцох Хятадын тамирчдын баг 17-ны өдөр бүрдэжээ. Энэ удаад Хятад улсынхан 1984 онд анхдахь удаагаа Параолимпд оролцосноос хойш хамгийн олон тооны тамирчид төлөөлөгчдийг оролцуулах нэг удаагийн наадам болох юм байна. Хятадын Зэмдэгчүүдийн холбооны орлогч дарга Жао Сүжин хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ жилийн Параолимпийн наадамд Хятадын 332 тамирчин оролцох юм байна.
|