Лю Шүнь бол Хятадын гарамгай амжилт бүтээлтэй ахмад урлагчин хүн. Олон жилийн турш тэрээр үлэмж олон урлагийн бүтээл бүтээсэн төдийгүй дотоод гадаадын шилдэг сайхан уран зургийн уран бүтээлийг маш олон хадгалсан хүн юм. Саяхан Лю Шүнь өөрийн насан туршид урлан бүтээсэн болон хадгалсан уран бүтээлээ үнэ төлбөргүйгээр Хятадын урлагийн ордонд хандивласан байна.
Ноён Лю Шүнь энэ жил 82-тай. Түүний хандивласан уран зургийн нандин бүтээлүүд нийт 1783 ширхэг байгаа бөгөөд тэдгээр нь Оросын тосон будгийн зураг, Европын сонгодог тосон будгийн зургийг дууриан зурсан уран бүтээл, Хятад зураг, тосон будгийн зураг, хар зураг, Түвдийн танка зураг,ардын хайчилмал, шуумал, ардын гар урлалын бүтээл зэрэг багтаж байгаа юм. Тэдгээрийн доторхи Оросын 108 ширхэг тосон будгийн зураг нь Хятадын уран зургийн ордонд уул нь Оросын тосон будгийн зураг байгаагүй хоосныг бөглөсөн байна.
Хятадын уран зургийн ордны дарга ноён Фэн Юань ахмад урлагчин Лю шүнийг үнэлж хэлэхдээ: " Түүний хандивласан 1780 ширхэг уран бүтээл бол Хятадын уран зургийн ордон байгуулагдсанаас нааших 40 гаруй жилийн турших хамгаас их цар хэмжээтэй, хамгаас баялаг агуулгатай, хамгаас олон агуулгатай уран зургийн бүтээл хандивласан удаа болох юм. Энэ бол ёстой тэр чигээрээ сайн дурын үйл ажиллагаа болох юм. Бид үнэхээр сэтгэл догдлож байна гэжээ.
Ноён Лю Шүний бүх насны хувь заяа нь хатуу бэрх байсан боловч, тэрээр урлагийн талаар эх эцэс зохион бүтээхээ хатуу баримтлаж, гарамгай амжилт олсон юм.
1 2
|