• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-18 15:49:05    
Хүмүүллэгийн олимп бол дэлхийд өргөх Бээжингийн чухал өв мөн [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Бээжингийн олимпийн наадмын гурван том ухаагдахууны дотор хүмүүллэгийн олимп бол хамгийн гол ухаагдахуун нь болох юм. Түүнд олимпийн үзэл санаа болон Хятадын таван мянган жилийн соёлын содон зүйлийг уялдуулж, дэлхий дахинд "эесэг, сэтгэл санаагаа ойлголцсон хийгээд хөгжсөн" хүмүүллэгийн гол уриатай олимпийг харуулж, дэлхийн энх тайван, найрамдал хийгээд дэвшилд тус төхөм үзүүлэх хөгжлийн зорилтод хүрэх гэсэн болно.

      Бээжингийн олимпийн наадмыг бэлтгэж байгаа хугацаанд, хүмүүллэгийн олимпийн ухаагдахуун нь 2008 оны Бээжингийн олимпийн наадмын гол уриа болон бодитой үйл ажиллагаанд эх эцэс туушлагдаж, тэр нь Бээжингийнхний дэлхийд өргөх өвөрмөц олимпийн өв болох юм.

     Хятадын соёл таван мянга гаруй жилийн түүхтэй болж байгаа бөгөөд дэлхий дээр ерөөс тасалдаагүй эх үүсвэрээсээ одоог хүртэл үргэлжилж байгаа цорын ганц соёл юм. Бээжин бол Хятадын түүх соёлын алдарт хот бөгөөд хот байгуулагдсан гурван мянга гаруй жилийн түүхтэй болж байна. Бээжинд үлэмж их, эрхэм нандин эртний түүх соёлын зүйлс байгаа юм.

     Хятадын ардын их сургуулийн дэргэдэх хүмүүллэгийн олимпийн наадмыг судлах төвийн профессор Жинь Юаньфү үг хэлж, эдгээр хүчин зүйл нь Хятад улс эрхбиш Хятадын уламжлалт соёлын эх баялагыг бүрэн нээн хөгжүүлж, Хятадын соёл иргэншлийг харуулан, Бээжингийн олимпийн наадмын дэлхийд хосгүй түүх соёлын үнэ өртгийг товойлгохыг шийдсэн байна гэжээ.

     "Бид таван мянган жилийн Хятадын соёлд түшиглэн, ийм соёлынхаа ачаар олимпийн наадмыг зохион явуулах гэж байна, энэ бол манай хамгийн гүн үндэс суурь мөн, бас ч манай омогшин бахархууштай зүйл юм " гэжээ.

    2000 оноос эхлэн Бээжин хот олимпийн наадмыг эрхлэх эрх олж авахаар аз тохиол болгож, гурван жилд 300 сая гаран юаний хөрөнгө оруулж, хотын шатнаас дээшхи бичиг дурсгалын зүйлийг хамгаалах ажил хийсэн байна. Олимпийн наадмын эрхийг олж авснаас хойш, Бээжин мөн 2003 оноос эхлэн 5 жилд 600 сая юаний хөрөнгө оруулж, хүмүүллэгийн олимпийн бичиг дурсгалын зүйлсийг хамгаалах төвөллөгөө хэрэгжүүлсэн юм.

     Эртний нийслэлийн түүхийн бичиг дурсгалын зүйсийг хамгаалхын төлөө, олимпийн наадмын маш олон талбай заалын байгуулалт нь бичиг дурсгалын зүйлд зам тависан юм. Бээжин их сургуулийн биеийн тамирын ордон бол олимпийн наадмын одон бөмбөгийн тэмцээний ордон юм, хөрш зэргэлдээ байгаа эртний барилга болон өвгөн модыг хамгаалах зорилгоор талбай заалыг зураг төсөл хийхдээ хоёр удаа тохируулалт хийсэн юм.

     Бээжин их сургуулийн биеийн тамирын ордны ерөнхий зураг төсөл хийгч Тан Шүөнин хэлэхдээ, Олимпийн наамыг зохион байгуулах комиссийн шаардалганд эртний өвгөн модны салаа намааны сүүдэр тусч байгаа хэмжээнээс гадуур гурван метрийн дотор ямар ч барилга байгуулж болохгүй гэж тэмдэглэж байсан юм. Бид энэхүү эртний цэцэрлэгт хүрээлэн болон өвгөн модыг тэр чигээр нь сайхан хамгаалж, олимпийн талбай заалыхаа цогцолбор үзэмж болгосон байна" гэжээ.

     Хятадын өвөрмөц түүх соёлын өнгө үзэмжийг бүрэн харуулхын төлөө, Бээжингийн олимпийн наадмын өлгийт хүүхэлдэй, олимпийн наадмын сүлд жич олимпийн наадмын бамбарыг зуран төлөвлөхдөө ч Хятадын стель болон хүчин зүйлийг оруулхыг анхаарсан юм. Жишээлбэл, Бээжингийн олимпийн наамын таван өлзийт хүүхэлдэйн өнгө будаг хийгээд нүдний харц зэргийг бүр олимпийн таван цаграгаас сэдэвлэж, Хятадын өргөн уудам уул ус, тал нутаг, гол мөрөн, нуур далай болон хүмүүсийн хайр бахтай байдаг амьтны дүрээр бүтээсэн юм.

     Хүмүүнлэгийн олимпийн тэргүүн зиндааны орчин ахуй бий болгохын төлөө, Бээжин хот бас оршин суугчидын боловсролыг дээшлүүлэх олон арга хэмжээ авсан юм.

     Бээжингийн олимпийн наадамд харуулж байгаа Хятадын уламжлалт соёлын гол нь эесэг зохицонгуй гэсэн үзэл санаа болно. Тэгэхэд олимпийн наадмын үзэл санааны "нэн түргэн, нэн өндөр, нэн хүчирхэг" гэдэгт урагшлан дэвших, давах зориг санааг харуулсан юм.

     Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулхаар дамжин, Бээжингийн хүн ардын орон сууцны орчин ахуйг сайжруулж, Бээжингийн эн тэргүүнд орчин үеийн хөгжилтэй болгохыг үндсэнд нь биелүүлэх зорилтыг ахиулж, бас Хятадын соёл болон дэлхийн соёлыг өргөнөөр солилцуулан уялдуулахад ахиулах үүрэг гүйцэтгэж чадах юм гэдэгт итгэж болох юм. /Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/