• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-21 16:58:22    
Хөвчийн элсэн цөлийн шинэ өөрчлөлт

Хятадын Олон Улсын Радио

     Өвөр Монгол нь умард Хятадын байгалийн чухал халхавч тул түүний экологи нь Бээжинг багтаасан умард Хятадын уур амьсгалд нөлөөлдөг. Хятадын долоо дахь том элсэн цөл---Хөвчийн элсэн цөл нь Ордост байдаг. Хятадын засгийн газар эндэхийн экологийн байдлыг сайжруулахаар олон жил чармайсаар ирэв. Өнөө олон аж ахуйн нэгж элсэн манхныг өөрчлөн засах ажилд оролцох боллоо. Сурвалжлагч аж ахуйн нэгж элсэн манхныг өөрчлөхөд оролцоод ашиг орлого, үр дүн нь хэр зэрэг бол, орон нутгийн ард иргэдийн амьдралд ямар шуу өөрчлөлт гарсан зэргийг сурвалжлахаар томилолт аван Хөвчийн элсэн цөлд очсон юм.

     Малчин Хишигтогтох энэ нутагт төрж өсөн хүн. Мал маллан нүүдэллэн амьдарсаар иржээ. Сүүлийн жилд хур дундас багасан нутаг бэлцээр гандаж, мал маллахад жилээс жил бэхшээлтэй болсон гэнэ. 2006 онд Хишигтогтох тэргүүтэй 36 өрх айл ус, цахилгаантай, авто зам нэвтэрсэн малчны шинэ тосгонд нүүн суурьшиж, малаа хашаалан тэжээж, бас хүнсний ногоо тарьж, аялал жуулчлалын цэгээс ойрхон байгаа нөхцөлийг ашиглан гэр бүлийн зочид буудал ажиллуулснаар 2007 онд орлого нь 60 мянган юаньд хүрсэн байна.

     2005 онд И-ли гэдэг хувийн хэвшлийн корпораци хөрөнгө мөнгө гарган малчдын энэ шинэ тосгон болон аялал жуулчлалын цэгийг байгуулсан байна.

      Гол нь нутаг бэлчээрийг сэргээхийн төлөө юм. Хөвчийн их элсэн цөлийн 40 мянган га талбай газар нутагт 36 өрх айл тархай бутархай оршин сууж, амьдрал нь маш бэрхшээлтэй. Экологийн нөхцөл байдлыг сайжруулан тэдний амьдралыг сайжруулахын төлөө бид 20 сая юаний хөрөнгө оруулж малчны энэ шинэ тосгоныг байгуулсан юм гэж И-ли корпорацийн зөвлөлийн дарга Ван Вэньбинь хэлж билээ.

     Энэ жил 50-тай Ван Вэньбинь аж ахуйн нэгжийн эзэн , бас ч Хятадын буяны үйлст тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн орлогч дарга юм. Хятадын буяны үйлст тус дөхөм үзүүлэх нийгэмлэг бол Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн эздийн 1994 онд сайн дураар зохион байгуулсан иргэдийн байгууллага юм. Ашиг орлого олж, нийгэм нийтэд хандивлах нь тэд нарын хамтын зорилт мөн. 1995 онд Ван Вэньбинь элсэн цөлийн дампуурах шахсан нэг давсны үйлдвэрийн үндэс дээр И-ли корпорацийг байгуулж, эрдэс давс үйлдвэрлэжээ. Гэхдээ түүний элсэн манхныг өөрчлөн засах ажил үйлсийн анхны алхам нь 1997 онд Хөвчийн элсэн цөлд анхны авто зам байгуулснаас эхэлсэн юм.

1 2