• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-21 17:20:27    
Ханиадыг дасгал бэлтгэл хийх аргаар эмчилж болохгүй

Хятадын Олон Улсын Радио

     Дийлэнх хүмүүс ханиадыг төдийлөн өвчнөөр үзэхгүй, эм тан ууж тууштай эмчилгээ хийхгүйгээр бөмбөг тоглох юм уу, гүйж алхаад биенээс жаахан хөлс гарвал болчихно гэж үздэг байна. Үнэндээ энэ бол буруу бодол юм.

     Ханиад хүрэхэд бөмбөг тоглох юм уу гүйж алхахад, ханиадны шинж тэмдэг төдийлөн илт мэдэгдэхгүй болдог. Энэ бол хүмүүс биеийн тамирын хөдөлгөөн хийхэд, мэдрэлийн систем идэвхжиж, зүрхний лугшилт түргэсэн, амьсгаа давхцан, бие махбодын цагаан эс болон бусад дархлаажсан бодисоор бүрэлдсэн хамгаалалтын системийн чадавх сайжирдаг байна. Үүний зэрэгцээ хөлс гарахад биеийн хортой эд түргэн гадагшилж, ханиадны байдал намдаж байгаа илрэл юм. Ийм байдал нь бие чийрэг, дөнгөж ханиаж эхэлж байгаа, өвчинд бага нэрвэгддэг цөөнх хүмүүст тохиолддог. Гэвч зонхилох олонх юм уу ялангуяа хүүхдүүд, бие муутай хүмүүс болон өтгөс хөгшид ханиаданд нэрвэгдсэн үед биеийн тамирын дасгад бэлтгэл хийх юм бол биед муугаар нөлөөлөхөөс биш ашиг тус хүртээж чадахгүй.

     Ханиад нь вирус болон бактераас үүсдэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Хүмүүсийн бие махбод нь вирус, бактерийг эсэргүүцэхийн тулд бид зарим өөрчлөлт гаргадаг байна. Тухайлбал, халуурах, цагаан эс олшрохын хирээр эсүүд идэвхжин, эсрэг бодис төлжин, элэгний хор тайлах чадавх нь нэмэгддэг байна. Үүний зэрэгцээ, бие махбодын бодисын солилцоо ч хурдасч, нэхдсийн бодисийн солилцоо түргэсэн, бие махбодын өвчнийг эсэргүүцэх чадал нь дээшилдэг байна. Хэрэв ийм байдалд дахиад л бөмбөг тоглох, гүйх зэргээр биеийн тамирын дасгал бэлтгэл хийх юм бол биеийн халуун нэмэгдэж, бодисын солилцоо нэн түргэсэх болно. Энэ мэтээр халуун дээр нь халуун нэмэх юм бол гал дээр тос нэмж байгаа юм шиг биеийн халууныг огцом дээшлүүлж, биеийн зохицуулах чадавхыг алдагдуулж, гол мэдрэлийн системийн хөөрөл бий болгодог байна.

     Бие махбодын энерги гаргадаг бодис хэт их зарцуулагдвал, өвчтэй хүний дархлааг багасгаж, хүчилтөрөгч хэрэглэх хэмжээг ихээр нэмэгдүүлж, үүний улмаас, зүрх, уушиг зэрэг системийн дарамтыг хүндрүүлж, даамжрахаараа зүрх, уушигны чадавхыг огцом бууруулдаг байна.

      Анхаарууштай зүйл гэвэл, тархи нугасны халдварт үрэвсэл, өвчний хортой элэгний үрэвсэл зэрэг халдварт өвчин нь эхлээд ханиад хүрсний адил шинж тэмдэгтэй байдаг болохоор шинжилгээ хийхэд жирийн ханиадаас ялгаж үзэхэд тун бэрхтэй байдаг. Хэрэв ийм өвчний шинж тэмдэг илэрвэл, маш болгоомжтой хандаж, биеийн тамирын дасгал бэлтгэл хийх аргаар эмчлэхээр оролдож яасан ч болохгүй, нэн хүнд ноцтой уршиг тарьж ч болзошгүй юм гэдгийг анхаарах хэрэгтэй.

     Иймээс, ханиад хүрэхэд тэр дороо биеийн тамирын дасгал бэлтгэл хийх нь тохиромжгүй. Харин эмчийн зөвлөсөн ёсоор эм ууж, амралт хийж, ханиадаа бүрмөсөн илааршсанаас хойш хэдэн хоногийн дараа дахиад биеийн тамирын дасгал бэлтгэл хийж болох юм.\Л.Буянтогтох орчуулав\