• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-21 17:44:25    
Бээжин хот нь авто машины утааг багасгах идэвхтэй арга хэмжээнүүд авч байна[Радио]

Хятадын Олон Улсын Радио

      "Ногоон олимп" хийнэ гэсэн амлалтаа биелүүлэхийн төлөө сүүлийн жилүүдэд Бээжин хот нь авто машины утааг багасгах идэвхтэй арга хэмжээнүүд авч, ил тод амжилт оллоо. Олимпийн наадам дөхөж ирснээр Бээжин хот нь бас хязгаарлах бусад арга хэмжээнүүд авч, олимпийн наадмын хугацаанд зам харилцааг урагштай байлгах, цаг агаарын чанар чансааг сайн байлгахаа баталгаажуулж байна.

        2001 онд, олимпийн наадмыг зохион явуулах эрх авах ажил биелэгдсэний дараа, Бээжингийн цаг агаарын чанар чансаа нь дэлхийн олон нийтийн анхаарал тавьсаар ирсэн зүйл юм. Бүртгэлээс үзэхэд, Бээжингийн цаг агаарыг бохирдуулж байгаагийн гуравны нэг нь авто машины утаанаас болж байсан юм байна. Өнөө 3 сая гаруй авто машин замын хөдөлгөөнд орж байгаа бөгөөд өдөр болгон 1000-р нэмэгдсээр байна. Ийм байдалд чиглүүлэн, Бээжин хот нь автобусыг ихээр хөгжүүлэх арга хэмжээ авч, бинзений байгаль орчны хамгаалалтын баримжаа болон авто машины утааны баримжааг тасралтгүй дээшлүүлэх зэргийн арга хэмжээнүүд авсан байна.

        Сүүлийн 5 жилд, Бээжин хот нь олон нийтийн зам харилцаа болон автобусны тусгай замын санхүүжүүлэлтээ ихээхэн нэмэгдүүлж, нийт 110 тэрбум юаний хөрөнгө оруулж, зам харилцааны дэд бүтцийн байгуулалтаа сайжруулж, олон нийтийн зам харилцааг юуны түрүүнд хөгжүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр, Бээжин хот нь бас метроны гурван шугамыг нээж, хотын галт тэргийг 8 шугамтай болгож, нийт замын урт нь 200 км-т хүрсэн байлаа.

        Бээжин хотын автобусны ерөнхий компанийн орлогч захирал Фэн Шинфү танилцуулж хэлэхдээ, 2005 оноос өнөөг хүрч иртлэх 3 жил хагасын туршид, нийтдээ 13 тэрбум юань санхүүжүүлж, 11162 хуучин машиныг хаягдмал төмөр болгож хурааж авсан ба байгаль орчинд халгүй 13509 шинэ машин оруулсан юм. Ингээд бүх корпурацийн том машины 97% гаруй нь бүр Европын 3-р стандартад хүрсэн юм гэжээ.

        Бээжин хот нь Автобусны системийг ихээр хөгжүүлсний зэрэгцээ бас бинзений баримжаа, авто машины утааг хязгаарлах баримжаа болон хяналт удирдлага зэрэг талаар их олон арга хэмжээ авсан байна. 2008 оны эхээр, Бээжин хот нь юунаас түрүүлэн Хятадад авто машины утааг хязгаарлах хамгийн хатуу баримжаа хэрэгжүүлсэн юм. Энэхүү баримжааг хэрэгжүүлснээр, Бээжин хотын бүх оны тоосны хэмжээг 330 тонн багасгах болсон байна. Үүнээс гадна, Бээжин хотын авто машины 10%-г эзлэх их бохирдуулалтай авто машинуудыг олимпийн наадмын хугацаанд замын хөдөлгөөнөөс гаргасан байна.

         Үүнээс гадна, Бээжин хот нь бас олимпийн наадмын хугацаанд, зам харилцааны түр цагийн удирдлагын арга хэмжээ хэрэгжүүлсэн юм. Жишээлбэл, засгийн газрын хэрэглээний 70%-н авто машиныг замын хөдөлгөөнөөс хасаж, 7-р сарын 20-оос авто машиныг тэгш сундгай дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оруулах зэргийн арга хэмжээ авсан байна. Үүнд авто машиныг тэгш сундгай дугаараар нь хязгаарлан замын хөдөлгөөнд оруулж байгаа арга хэмжэ нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байна. Энэ хязгаарлалаас болж, өдөр болгон сая гаруй авто машиныг замын хөдөлгөөнөөс гаргах тул, авто машины утаа гаргах хэмжээг маш их хэмжээгээр багасгах болно. Бээжин хотын Жэн Же гэдэг эмэгтэй хэлэхдээ, энэ арга хэмжээ нь Бээжин хотод маш их ач холбогдолтой юм. Ингэснээр, олимпийн наадмын хугацаанд цаг агаар бүр сайн байх болно гэжээ.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\