• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-21 14:33:56    
Монгол бичгийн "Д.Нацагдоржийн зохиолын түүвэр" дахин хэвлэгдэнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын болон гадаадын Монголч эрдэмтнүүдийн судалгаа шинжилгээний төв хянуур байр суурь болон хамтын хүчин чармайлтаар Монгол Улсыэ их зохиолч Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн тухай зарим түүхэн алдаа ташаарал Хятадад шинээр тайлбаралгдах гэж байна.

     Монгол Улсын орчин үеийн уран зохиолын үндэслэгчийн нэг Д.Нацагдорж бол Монгол Улсдаа төдийгүй, Хятадын Монгол уншигчдад ч асар их нэр хүнд, үр нөлөө бүхий хүн билээ. Хятадын Монгол хүүхэд залуучууд бага сургууль, дунд сургуульдаа түүний "Миний нутаг", "Хуучин хүү", "Хөдөө талын үзэсгэлэн" зэрэг содон сайхан шүлэг зохиолыг сурч, уншсаар ирсэн юм. Гэхдээ Өвөр Монголчууд маань энэ их зохиолчийн зохиол бүтээлийг 50 гаруй жилийн турш алдаа мадагтай уншсаар ирсэн гэдгийг сурвалжилагч 7-р сарын 10-нд болсон "Хятадын Монгол утга зохиолын эрдэм шинжилгээний 8-р бага хурал" дээрээс ойлгож мэдсэн юм.

     7-р сарын 10-ны үдээс хойш "Хятадын Монгол утга зохиолын эрдэм шинжилгээний 8-р бага хурал"-ын 2-р салбар хурал дээр Бээжин их сургуулийн Дорнодахины судлалын төвийн залуу эрдэмтэн, дэд профессор Дулааны уншсан өгүүллийн тойронд эрдэмтнүүд маш хөгжилтэй ярилцаж байлаа. Дэд профессор Дулаан энэ бага хурал дээр "Д.Нацагдоржийн зохиолын түүвэрийг уйгуржин Монгол бичгээр дахин хэвлүүлхийн учир" гэсэн өгүүлэл дэвшүүлж, Хятадад өнгөрөгч зууны 50-аад оноос хойш хэвлэгдэн орчуулагдаж ирсэн Д.Нацагдоржийн зохиолын түүвэр нийтлэлүдэд алдаа мадаг маи их байгааг тэмдэглсэн байна.

     Түүний бүрэтгэснээс үзвэл, Монгол улсад 1955, 1961, 1965, 1996, 2006 онуудад Д.Нацагдоржийн зохиолын түүвэрийг кирилл үсгээр тус тус хэвлүүлсэн бөгөөд эрдэмтэн судлаачид 1955 оны хэвлэлийг хамгийн их алдаа буруутай хэвлэл гэж үздэг юм байна. Гэтэл Хятадад хэвлэгдсэн Д.Нацагдоржийн зохиолын түүвэр бол яг 1955 оны кирилл үсгийн хэвлэлийг уйгуржин Монгол бичигт буулгасан хэвлэл бөгөөд 1957 оноос хойш олон дахин хэвлэж, цаашилаад хэсэг зохиол бүтээлийг нь Хятадаар орчуулсан ч байдаг.

     Эрдэмтэн Дулааны үзэж байгаагаар, Хятадад хэвлэгдсэн Д.Нацагдоржийн зохиолын түүвэрт их олон алдаа мадагтай зүйл байгаа нь хоёр зүйлийн шалтгаан бий, тухайлбал нэгд, 1955 онд Монголд хэвлэсэн Д.Нацагдоржийн зохиолын түүвэр бол Д.Нацагдоржийн уйгуржин Монгол бичгээр бичсэн гар эхийг кирилл үсэгт буулгасан бөгөөд Д.Нацагдоржийн Монгол уран зохиолын сонгодог бичгийн хэлээр бичсэн шүлэг зохиолыг Халх аялгууны аман ярианд зохицуулсан алдаа буруу ихтэй түүвэр болно. Хятадад дах хэвлэл нь түүнийг дахин уйгуржин үсэгт буулгасан учраас Д.Нацагдоржийн уг гар бичмэл хоорондын зөрөө нь улам их болж, Д.Нацагдоржийн шүлэг зохиолыг уулын дүр төрхөөр нь сэргээн хэвлүүлэх зорилгодоо хүрч чадаагүй юм байна.

     Хоёрт, Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн тухай Монгол улсын эрдэмтнүүдийн олон жлийн турш хийж бүтээсэн судалгааны үр бүүтээлийг ашиглаагүй юм уу, анхаараагүй юм байна. Хятадад хэвлэгдсэн Д.Нацагдоржийн зохиолын түүвэрт зарим үгийг буруу буулгаж утга нь гажуудсан, үг өгүүлбэрийг мөр бадгаар нь гээж орхигдуулсан юм уу, засаж найруулсан, гар бичмэл болон хэвлэл нийтлэл нь саланхийрсан зэрэг алдаа буруу оршиж байгаа бөгөөд тэр нь 1955 оны хэвлэлийн алдаа дээр дахиад алдаа буруу нэмсэн байна гэж эрдэмтэн Дулаан тэмдэгэлжээ.

     Хятад, Монголын эрдэмтнүүдийн хамтын хүчин чармайлтаар үнэн байдалд нэн ойртосон өндөр чанар чансаа бүхий уйгуржин Монгол бичгийн Д.Нацагдоржийн зохиолын шинэ түүвэрийг найруулан хэвлүүлж чадна гэдэгт итгэлтэй байна гэж эрдэмтэн Дулаан өгүүллийнхээ төгөсгөлд хэлсэн байна.