• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-21 14:36:18    
Мэдлэгийн цонх

Хятадын Олон Улсын Радио

     Тахлын байдлыг анх удаагаа дотоод гадаадад нийтлэсэн нь: 1989 оны 4-р сарын 10-ны өдөр Хятадын Эрүүл мэндийн яам хэвлэлийн бага хурал хийлгэж, 1988 оны Хятадын эрүүл мэндийн хяналтын ажлын байдал болон халдварт өвчний тухай мэдээллийн тоо баримтыг нийтлэв. Энэ бол Хятад улс тахлын байдлыг анх удаагаа цаг тухуйд нь үнэн мөнөөр нь дотоод гадаадад мэдээлсэн болно. Нийтлэсэн 9-р сарын эрүүл мэндийн хяналтын бүрэтгэлээс үзвэл, 1988 онд Хятадын ард түмний эрүүл мэндийн нөхцөл боломж мөн нэлээд муу байж, эрүүл мэндийн нөхцөл хангаагүй орчин тойрон, хүнсний бүтээгдхүүнээс болж их олон төрлийн өвчин тахал дэлгэрч байсан юм байна. Жишээлбэл Хятадын хэмжээний үйлдвэрлэлийн орчин тойрны хортой хүчин зүйлийн тухай хяналт хэмжилтийн цэгийн бариамжаанд хүрсэн хэмжээ зөвхөн 57,3 хувь байж, Хятадын хэмжээнд ажил мэргэжлээс болсон өвчний тохиолдол жид арваад мянгад хүрч байжээ.

     Хялгасан хорхойн өвчнийг үндэсэнд нь усатгасан мужийн шатны анхны нэгж: Хятадын хялгасан хорхойн өвчнийг мужийн хүрээндээ үндэсэнд нь усатгасан мужийн шатны засаг захиргааны анхны нэгж бол Шаньдүн муж юм. Шаньдүн муж бол Хятадын хялгасан хорхой өвчин хамгийн ноцтой дэлгэрч байсан нэг муж байж, нэг үе таван сая гаруй хүн ийм өвчинд нэрвэгдэж байжээ. Тус мужийн Шимэгч хорхойн өвчнийг сэргийлэн эмчлэх судалгааны газар нь мужийнхаа хүрээнд халдварт өвчний судалгаа шинжилгээ хийж, 20 гаруй жилийн туршилтаар энэ өвчнийг эмчлэх гурван төрлийн үр ашигтай төсөл боловсруулж, тус мужийн хялгасан хорхойн өвчлөлтийн хэмжээг 1956 оны 7,1 хувиас 10 мянганы нэг хувь болгосон байна. Иймээс Шаньдүн муж бол Хятадын хялгасан хорхойн өвчнийг үндэсэнд нь усатгасан анхны муж мөн гэж Хятадын Эрүүл мэндийн яам 1983 онд мэдэгдсэн байна.

     Тариачдын эрүүл мэндийн байдал нь олон улсын тэргүүний түвшинд хүрсэн анхны шянь: Хятадын тариачдын эрүүл мэндийн байдал нь олон улсын тэргүүний түвшинд хүрсэн анхны шянь бол Шанхай хотын Шанхай шянь юм. 1983 оны байдлаар тус шяний тариачдын эрүүл мэндийн түвшний гол үзүүлэлт нь олон улсын тэргүүний түвшинд хүрсэн байна. Эрүүл мэндийн үйлчилгээний ажил нь ч ер бусын амжилтад хүрлээ гэж олон улсын зүтгэлтнүүд ч үнэлсэн байлаа. Холбогдох талын бүрэтгэлээс үзвэл, 1980 онд тус шяний хүн тутмын наслалтын түвшин 72,4 нас хүрсэн байлаа.

     Хумхаа өвчнийг хамгийн эрт үндэсэнд нь усатгасан шянь хотууд: Хятадын хумхаа өвчнийг хамгийн эрт үндэсэнд нь усатгасан шянь хотууд бол Гүйжөү мужийн Чянь Дүн-наний Мяо, Дүн Үндэстний Өөртөө Засах Жөүгийн Кайли, Мапин, Хуанпин, Жэньюань, Шибин, Тяньжү, Жиньпин болон Чяньнаний Бү-и, Мяо Үндэстний Өөртө Засах Жөүгийн Дүжүнь, Фүчуань, Вэн-ань, Гүйдин, Лүнли 12 шянь хот болно. Энэ 12 шянь хот нь 1985 онд Эрүүл мэндийн яамны зохион байгуулсан 22 хүний бие бүрэлдхүүн бүхий мэргэжилтний хэсгийн шалгалтаар, Хятадын хумхаа өвчнийг хамгийн эрт үндэсэнд нь усатгасан шянь хотууд гэж нотлогдсон байна. Хумхаа өвчнөөс сэргийлэх ажлын энэ чухал амжилт нь Хятадын энэ талын ажлын хөгжлийг цаашид ахиулсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\