Харбины олон улсын эдийн засаг худалдааны 19-р хэлцэл саяхан Хятадын зүүн хойд нутгийн Харбин хотод өндрөллөө. Зүүн хойд Азийн орнуудын эдийн засаг худалдааны энэхүү томоохон цуглаанд Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орон болон газар нутгийн 12000 гаруй бизнесмен оролцсон юм. Өнгөрснийхтэй харьцуулбал, энэ удаа голцуу "Оросоор гол болгосон" үндсэн дээрээ, Зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны хүчирхэг орон Япон, Өмнөд Солонгос хоёр ч уг хэлцэлд оролцох цар хүрээгээ өргөтгөсөн байна.
Орос нь Хятадын зүүн хойд зүгийн нутагтай хил залгаж байгаагаараа эдийн засаг худалдааны маш өргөн харилцаа холбоотой юм. Нэн ч Харбины олон улсын эдийн засаг худалдааны хэлцэл нь Орос Хятадын худалдаачдад харилцаа холбооны нэн өргөн боломж хангаж байгаа тул үүнийг Оросын худалдааны салбарынхан маш их чухалчилсаар ирсэн юм. Энэ удаагийн Харбины олон улсын эдийн засаг худалдааны хэлцэлд оролцсон 12000 гаруй хүний 40% гаруй нь Оросоос ирсэн аж. Уг хэлцэлд Оросын Иврэйчүүдийн өөртөө засах район, Принорски Край район, Забайкалски Край район зэрэг нь бүр тусгай танилцуулах хурлууд зохион байгуулсан байна. Өнөө Орос нь Хятадын худалдааны 7 дахь том түнш болсон ба Хятад Орос хоёр орны хилийн худалдааны хэмжээ 2007 онд 48 тэрбум гаруй ам долларт хүрэв.
Хятад Орос хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа нь албаны давхаргад л явагдаж байгаа биш, хоёр орны аж ахуйн нэгжүү болон иргэдийн аралжаа хугалдааны харилцаа бүр ч нягт болсон байгаа юм. Харбины олон улсын эдийн засаг худалдааны хэлцлийн аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгүүдэд хоёр орны аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг худалдааны харилцаа холбоо ирмүүн хөгжиж байгаа байдлыг бүр ч тодорхой харуулсан байв.
Аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгүүдэд "Хятад Оросын Ваньнэн мэдээллийн сүлжээ"-ий үзэсгэлэн олон байлаа. Энэ бол Хятад Оросын хамтран байгуулсан мэдээллийн үйлчилгээ хангах веб сайт юм.
Энэ удаагийн хэлцлийн Оросын худалдааны өдөрт, Хятад Оросын аж ахуйн нэгжүүдийн өмнө нь зөвшилцсөний үндсэн дээрээ тохиролцсон хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр санамж зэрэг нь 18 байж, гэрээгээр тохиролцсон мөнгөний хэмжээ 1 тэрбум 300 сая ам долларт хүрсэн байв. Үүнд био эрчим хүчний төсөл, нефть байгалийн хийн хайлт шинжилгээ олборлолт, хувцасны импорт экспорт, барилгын төсөл зэргийн хамарсан байна.
|