Хятадын Ляонин муж бол Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэх чухал баазын нэг байж, Хятадын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байсан юм. Сүүлийн жилүүдэд бие даан шинийг санаачилан бүтээх замаар замнаснаар Ляонин мужийн тоног төхөөрөмжийн аж үйлдвэр түргэн хөгжиж, өрсөлдөх хүчин нь ч илт нэмэгдэж, уг мужийн эдийн засгийн хөгжлийн чухал түлхэх хүчин болсон байна.
Ляонин мужийн Шэньян том оврын машин мехникийн корпурац бол БНХАУ байгуулагдсны дараа байгуулсан анхдугаар том оврын мехникийн аж үйлдвэр болно. Мөн ч Хятадын хамгинй их хүчин чадалтай том оврынг мехникийн аж үйлдвэрийн нэг болно. Сүүлийн жилүүдийн турш зах зээлийн өрсөлдөөнд ашигтай байр эзэлэхийн тулд Шэньян корпурац нь бие даан шинийг санаачилан бүтээх замаар замнаж, судалгааны зардлыг нэмэгдүүлж, шинжлэх ухааны судалгааны байгууллагатай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээс гадна ажилчин ажилчиддаа бэлтгэл дасгалд хамруулах эрч хүчээ нэмэгдүүлсэн байна. Эдгээр арга хэмжээгээр дамжин Шэньян корпурац нь туннель өрөмдөх машиний өөрийн орондоо үйлдвэрлэх талаар бага бус амжилт олсон байна.
Туннель өрөмдөх машинг хотын метро, мөрөн гол доорох туннель, том оврын ундны усан төсөл зэрэгт өргөнөөр ашиглаж байдаг. 2005 оноос өмнө Хятадын ашиглаж байсан туннель өрөмдөх машинг гадаадаас оруулж байсан юм. 2005 оноос эхлэн Шэньян корпурац бие даан шинийг санаачилан бүтээсэн үндсэн дээр туннель өрөмдөх машиний төслийн тендерт оролцож, улсын дотоодын зах зээлд зохих хувь эзэлсэн байна. Шэньян том оврын машин мехникийн корпурацын намын хорооны нарин бичгийн дарга Лю И хэлэхдээ, бид нэгэнт бамбайтай туннель малтах 24 машиний захиалга аваад байна. Одоо нэгэнт 8-ийг үйлдвэрлээд ашиглалтад оруулаад Үханий Хөхмөрний доорох туннель, Хөхнуурын ундны усны төсөлд ашиглаж байна. Бээжинд өгөх туннель өрөмдөх машинг яг угсарч байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Ляонины тоног төхөөрөмж үйлдвэрлэх ажил тасралтгүй урагш ахиж, улсын дотоодын тулгам шаардагдаж байгаа том оврын тоног төхөөрөмжийг улсын дотоодоо үйлдвэрлэх болсон байна. Тэбянь Электрон аппаратын Шэньяны трансформатор корпурацын судлан үйлдвэрлсэн 500 мянган киловат удирдах реактор бол түүний дотрох чухал амжилт бүтээлийн нэг болно.
Тэбянь Электрон аппаратын Шэньяны трансформатор корпурац бол Хятадын трансформаторын ажил үйлсийн цар хэмжээгээр хамгийн том, техникийн хүчин хамгийн их аж ахуйн нэгжийн нэг юм. Уг корпурац 2005 онд бие даан шинийг судлан үйлдвэрлсэн 500 мянган киловат удирдах реактор улсын цахилгаан сүлжээний компанид хүлээн зөвшөөрөгдсөн байна. Уг корпурац нь улсын цахилгаан сүлжээний Хубэй мужийн Жиньжөүд 500 мянган киловат удирдах реактор нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Тэбянь Электрон аппаратын Шэньяны трансформатор корпурацын техникийн төвийн дарга Ань Жэн танилцуулж хэлэхдээ, улсын цахилгаан сүлжээний компани Хубэй мужийн Жиньжөү хотын 500 мянган киловат удирдах реакторыг нийлүүлэх гэрээг бидэнд олгож, бид нээн хөгжүүлэн дизейнийг нь хийсэн юм. 2007 оны 9-р сард уг бүтээгдэхүүнийг ашиглалтад оруулан одоо сайн үр ашигтай ажиллаж байна гэжээ.
Ляонины тоног төхөөрөмж үйлдвэрлэх ажил үйлс бие даан шинийг бүтээхд түшиглэн илт үр ашиг олсон байна. Нодинон Ляонин мужийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх ажил үйлс 140 тэрбум юаний нэмүү өртөг олсон нь 2006 оныхоос 30 хувиар нэмэгдсэн байна. Тоног төхөөрөмж үйлдвэрлэх ажил үйлсийн шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх нь Ляонин мужийн аж үйлдвэрийн хуучин баазын хөгжлийг ахиулах чухал хүчин болсон байна.
|