• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-22 10:45:58    
Шэньжэньд сурч байгаа хилийн чанадын сурагчид Бугат хотноо Монгол хүүхдүүдийн амьдралтай танилцлаа

Хятадын Олон Улсын Радио

     Шэньжэнь хотын Жүн-Ин бага сургуульд сурч байгаа хилийн чанадын 86 сурагч Өвөр Монголын Өөөртөө Засах Районы Бугат хотын Баоган туршилтын 2-р бага сургуульд саяхан ирж 2 хоног зочлон, тэндэхийн Монгол үндэстний хүүүхүдүүдийн амьдрал, сургалт болон зан заншилтай биечлэн танилцжээ.

     Шэньжэниэс ирсэн эдгээр хүүхдүүд нь бага сургуулийн 5-р ангид сурч байгаа Шянган, Тайвань, Өмнөд Солонгос, Япон болон Филиппин зэрэг газар нутаг, улс орны хүүхдүүд байлаа. Уг бага сургуульд тэд тэндэхийн хүүхдүүдтэй хамт суралцаж, багш нар нь туршлага солилцсон байна.

      Баоган туршилтын 2-р бага сургуулийн захирал Дай Юньхай хэлэхдээ: "Шэньжэний багш нартай уулзан ярилцаж, заан сургалтын талаар шинэ шинэ зүйлүүдийг ойлгосон, бидний сурах зүйл их байна. Бид заан сургалтын шинэ хэлбэрийг сурч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

     Шэньжэний Жүн-Ин бага сургуулийн хүүхдүүд хичээл сургалтын солилцоо хийхээс гадна бас Монгол үндэстний хүүхдүүдтэй хамтарсан найр хийх, Монгол үндэстний айл гэрт зочлох зэрэг хэлбэрээр тал нутгийн амьдрал ахуйн байдалтай танилцаж ойлгосон байна.

     Баоган туршилтын 2-р бага сургуулийн сурагч Нарантуяагийн урилгаар, Өмнөд Солонгос, Япон, Филиппин зэрэг орны сурагчид тэднийд зочилсон юм. Хилийн чанадаас тал нутагт хүрэлцэн ирсэн тэдгээр хүүхдүүд Монголчуудын цайлган сайхан зочинссог зан чанарыг биечлэн мэдэрч, маш их баярлан хөөрөлдөж байлаа. Нарантуяа хэлэхдээ: "Тэд асвар цайлган зантай байгаа нь надад маш таалагдлаа. Тэдэнд би сүүтэй цай өгч, хадаг барьж монгол заншлаараа зочилсон. Бас Өвөр Монголын онцлогтой бэлэг хүргэсэн юм. Монгол үндэстний зан араншил нь тэдэнд сайхан сэтгэгдэл үлдээгээсэй гэж хүсч байна" гэлээ.

     Өмнөд Солонгосын 11 настай нэг охин хэлэхдээ: "Монгол дуу маш сайхан уянгалаг, надад их таалагдаж байна. Монгол бүжиг ч маш сонирхолтой. Монгол хүүхдүүд маш зочинсон сайхан зантай, Бугат ирсэн маань надад мартагдашгүй гүн сэтгэгдэл үлдээлээ" гэжээ.

      Шэньжиэний Жүн-Ин бага сургуулийн захирал Гүө Дүнгань хэлэхдээ: "Манай хоёр сургуулийн зохиосон энэ арга хэмжээний хүрээнд манай сургуулийн хүүхдүүд Бугат хотноо ирж, эндэхийн хүмүүнлэгийн соёл, энэдэхийн сургуулийн заан сургалтын ахуй байдалтай танилцлаа. Энэ нь тэдэнд мөн ч сайхан хүмүүжил болох юм" гэжээ.

     Сургуулиуд хоорондын солилцоо нь найрамдлын гүүр болж, Хятадын Өмнөдийн болон умардынхны харилцааг нэн нягт болгож байна. Бугатын туршилтын 2-р бага сургуулийн захирал Дай Юньхай хэлэхдээ, манай сургуулийн багш сурагчид энэ оны 10-р сард Шэньжэний Жүн-Ин бага сургуульд хүрч 2 долоон хоногийн заан сургалтын солилцоо хийнэ. Тэр үед Монгол үндэстний хүүхдүүд бас тэнгис дагуу нутаг районы хүүхдүүдийн хичээл сургалт болон амьдрал ахуйн байдалтай танилцах болно гэлээ.