• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-22 10:55:03    
Хятадын сангсан бөмбөгийн үндэсний шигнээ баг Бээжингийн олимп дээр түүхэт амжилт гаргахаар чармайж байна

Хятадын Олон Улсын Радио

     2008 оны Бээжингийн олимпийн наадмаас өмнөх чухал бие халаалтын тэмцээн бослны хувьд 2008 оны Станковичийн нэрэмжит тив хоорондын эрэгтэйн сагсан бөмбөгийн тэмцээнд 7-р сарын 20-ны өдөр Хятадын зүүн нутгийн хот Ханжу хотод өндөрлөлөө. Хамгийн сүүлчийн тэмцээнд Хятадын баг 72:50-ын харилцаагаар Оросын багийг хожиж, хоёр хожиж, нэг хожигдсон дүнгээр хоёрдугаар байранд шарлгарч, олимпийн үеэр Хятадтай нэг хэсэгт тоглох Анголын баг тэргүүлсэн байна.

     Яо Минь, И Жянь Лянь зэрэг дэлхийн хэмжээний спортын мастертай Хятадын баг Бээжингийн олимп дээр түүхийн тэмдэглэл бүтээж, эхний дөрвөн байранд шалгарахыг хүсч байна. Тэгвэл одоо Хятадын баг энэ зорилтоосоо хэр их зайтай байгаа вэ гэдэг асуулт тавигдаж байна. Та бүхэн саяхан хоёрдугаар байранд Хятадын шигшээ баг жагсаагдсан байдлыг сонсч байна. Энэ удаагийн тэмцээнд Хятадын баг дэд байранд шалгарлаа гэж зарлаж байна.

      Гэвч тухай талбайд тэмцээнд сонирхож байсан үзэгчид тийм ч урамтай бус байгааг энэ ондуй сондуй алга ташилтаас бид мэдэрч болно. Хэрэг дээрээ Хятадын үзэгчид Хятадын багийн энэ амжилтад сэтгэл дундуур байгааг харуулж байгаа юм. ийм учраас улсын шигшээ багийн тамирчид маань олимпийн тэмцээнд нэн их амжилт гаргахаас өөр замгүй болж байна.

     Хятадын сагсан бөмбөгийн улсын шигшээ баг 1936 оны Берлины олимпийн оролцож байсан түүхтэй, гэвч Хятадын багийн олимп дээр олсон хамгийн сайн амжилт бол 1996 оны Америкийн Атлантын олимпийн наадам болон 2004 оны Афены олимпийн наадам тус тус эхний найман байранд шалгарсан явдал болно.энэ бол бүхэл бүтэн 72 хоёр жилийн турш Хятадын сангсан бөмбөгийн улсын шигшээ багийн олсон хамгийн сайн амжилт юм. учир иймээс Хятадын баг эх орондоо болох олимп дээр нэн сайн амжилт гаргаж ядахдаа эхний дөрвөн байранд ороосой гэж Хятадчууд хүсэн эрмэлзэж байгаа билээ.

     Станковичийн хэрэмжит олимпийн бие халаалтын тэмцээнд залуучуудын баг юм уу үндэсний хоёрдугаар баг оролцсон тул Хятадын баг арван удаа дараалан ялалт байгуулж байсан юм, гэвч Африкийн аврага Анголын багтай хийсэн тэмцээнд Хятадын баг нэл л онооны зөрөөгөөр хожигдсон нь олимпийн тэмцээнд Хятадын шигшээ багийг ямар их хүчир бэрэхшээл хүлээж байгааг харуулж байгаа юм.Хятадын сансан бөмбөгийн улсын шигшээ багийн дасгалжуулагч Жонас хэлэхдээ, Бид Анголын багт ялагдсан, ялагдал хүлээх нь ялалт байгуулах шиг сайн байдаггүй, гэвч одоо ялагдсан нь олимп дээр ялагдснаас арай дээр гэлээ.

1 2