• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-22 17:14:09    
Бээжингийн олимп Хятадын шинжлэх ухаан техникийн дэвшлийг харуулав[Радио]

Хятадын Олон Улсын Радио

 

       2005 оны 5-р сард, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн төвөөс хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань-ган "2008 оны Бээжингийн олимпийн наадам нь лавтай олимпийн түүхэн дэх шинжлэх ухааны хэмжээ хамгийн өндөр олимп болно гэснийг бид итгэх учир шалтгаантай юм" гэж итгэл төгөс илэхийлж билээ.

        Бээжингийн олимпийн наадмын газар бүхэнд илрүүлж байгаа шинжлэх ухаан техникийн хүчин зүйлийг харвал, инженерийн мэргэжилтэй Шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань-ганы үг хэтрүүлсэн үг биш гэснийг мэдэж болно.

        Үндсний Биеийн тамир спортын талбай "шувууны үүр"-ийн барилгын ажлыг хариуцсан Тань Шаочүнь хэлэхдээ:

        "Шувууны үүр"-ийн ган бүтэцийг гагнан нийлүүлсэн зай нь 320 километр урт байж, 1100 гагнуурчин жил гаруйн хугацаанд барьж байгуулж, Хятадын барилгын түүхэн дэх гайхамшгийг бүтээсэн байна гэжээ.
Хятадын Сансарын шинжлэх ухааны аж үйлдвэрийн корпорацийн эрдэм шинжилгээний ахмад ажилтан Рэнь Гүөжөү хэлэхдээ:

         Өндөрлөгийн цогийн чийдэн далайн түвшнээс 6500 метрээс дээш газарт ажиллахад найдвартай чанар нь буурдаг. Ийм байдалд бид Жомоглугма оргилын цогийн чийдэн судлан үйлдсэн. Тэр нь 6500 метрээс шууд оргилд хүртэл ажиллахад найдвартай юм гэжээ.

         Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах хорооны Техникийн хэлтэсийн дарга Ян И-чүнь хэлэхдээ:

         Олимпийн аюулгүйн баталгааны талаар шинэ техник ашиглаж, голдуу тэргүүний, найдвартай, хэрэглээний дүрс бичлэгийг ялган таних техник ашиглахыг гол харуулсан байна гэжээ.

        Орчин үеийн олимп шинжлэх ухаан техникийн дорвитой дэмжлэгээс салж чадахгүй. "Шинжлэх ухаанч олимп" бол 2008 оны Бээжингийн олимпийн наадмын санаачилсан гурван их үзэл санааны нэг юм. Бас ч Олимпийн түүхэн дээр анх удаагаа шинжлэх ухаан техникийг олимпийн наадам зохион байгуулахтай уялдуулахыг тодорхой болгосон байна. Тэр нь онцлогтой, өнддөр түвшинтэй олимпийг баталгаажуулах төдийгүй бас ч "ногоон олимп" , "хүмүүнлэг олимп" гэсэн амлалтыг биелүүлэхэд ашигтай юм.

         Маш богнихон 7 жилийн хугацаанд, Хятад улс "Шинжлэх ухаан техникийн олимп"-ийн үзэл баримтлалыг бодитойд биелүүлж чадсан байна.

      "Шинжлэх ухаан техникийн олимп"-ийн үзэл баримтлалыг бодитойд биелүүлж чадсан явдал нь юуны өмнө Хятадын Засгийн газрын дээд хэмжээнд чухалчлан үзсэн ба олон салбарын хамтын чармайлтаас болсон юм.

      "Шинжлэх ухаан техникийн олимп"-ийн үзэл баримтлалыг бодитойд биелүүлж чадсан явдал нь бас Хятадын шинжлэх ухаан техникийн салбарын олсон асар их дэвшилд түшиглэсэн юм.

        Өөрчлөлт хийж, нээлттэй байлгах бодлогыг хэрэгжүүлсэн 30 жилийн турш, Хятадын шинжлэх ухаан техникийн судалгааны үзэл баримтлал болон шинжлэх ухаан техникийн ажлын байр суурь, шинжлэх ухаан техникийн тогтолцоо болон судалгааны орчинд асар их, гүн гүнзгий өөрчилт гарч, шинжлэх ухаан техникийн бодит хүчин ихээхэн дээшилсэн байна. Өнөө, Хятадын шинжлэх ухаан техникийн хөгжлийн бүхийл төвшин, хөгжиж байгаа орнуудын тэргүүн эгнээнд орж, шинжлэх ухаан техникийн зарим салбар нь олон улсын тэргүүний түвшинд хүрсэн байна. Энэ нь "Шинжлэх ухаан техникийн олимп" гэдэг Хятад улсын амлалтыг биелүүлхэд маш чухал бодит үндэс суурь болсон байна.

        Хятадын сүүлийн жилүүдийн эдийн засгийн түргэн хөгжил нь "шинжлэх ухаан техникийн олимп" гэсэн үзэл баримтлалыг биелүүлэхэд тусдөхөм үзүүлсэн байна. Аль нэгэн улс орны шинжлэх ухаан техникийн дэвшил нь эдийн засгийн хүчний нэмэгдэлтэй нягт холбоотой юм. Өөрөөр хэлвэл эдийн засгийн хүчний нэмэгдэл нь Хятад улсын тэргүүний шинжлэх ухаан техникийг өргөнөөр ашигласан олимпийн наадмыг зохион байгуулахад шаардлага бүхий эдийн засгийн болон материйн нөхцөл хангасан байна.

        Одоо Хятад улсын "шинжлэх ухаан техникийн олимп"-той холбоотой улсын дотоод гадаадын патентын эрхийн өрөгдөл дэвшүүлсэн хэмжээ 320 гаруйд хүсэн байна. Шинжлэх ухаан техникийн олимпийн амжилт бүтээлүүд Хятадын авто машин, мэдээлэл, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарын техникийн түвшин болон шинжлэх ухаан техникийн шинийг нээх хүчнийг дээшлүүлэн түргэтгэсэн байна. Хятадын Шинжлэх ухаан техникийн яамны сайд Вань Ган хэлэхдээ:

        Бээжингийн олимпийн наадмыг олимпийн түүхэн дээрэх өвөрмөц онцлогтой, өндөр тзвшин бүхий биеийн тамир спортын өргөн их цуглаан болгон зохион байгуулахын төлөө Хятадын холбогдох талууд шинжлэх ухаан техникийн 10 том судалгааны төсөл хэрэгжүүлсэн юм. Эдгээр төслийг олимпийн наадамд өргөнөөр ашиглан нэвтрүүлэхээр дамжин эдгээр ололт амжилт нь эдийн засаг нийгмийн нэн их үр ашиг олох болно гэжээ. \ Урангоо, Сайн-Өлзий, Гэрэлт нар орчуулж, Нарс , Урангоо янав\