• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-22 19:32:45    
Сэргээн байгуулсан Чянь мэний этний гудамж нь удалгүй хүмүүстэй золгоно

Хятадын Олон Улсын Радио

       Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Хятадын нийслэл Бээжинг дурдмагч хүмүүс бүр түүний этний барилга байгуулалт, соёл иргэншлийг санадаг. Үүний дотор хамгийн гүн сэтгэгдэл өгөх нь бараг л 600 жиийн түүхтэй болж байгаа Хятадын эртний хааны орд болох бор хот байгаа юм. Тэгэхэд бор хотын чиг өмнө нь Бээжингийн Чянь мэний их гудамж байрлаж, тэр нь Бээжингийн эртний соёл иргэншлийг хамгийн их хадгалсан газар болох юм. Сүүлийн үед, Чянь мэний их гудамж нь их хэмжээний сэргээн засалтаар дамжин, түүх судар дахь өнгө үзэмжээ сэргээсэн байна.

       Чянь мэний тухай ярьвал, бид юуны өмнө Бээжин хотын түүхтэй танилцах хэрэгтэй. Манай тооллын 15-р зууны эхээр, Мин гөрөн нь Бээжинд нийслэж, хаан орд болох бор хотоор төв болгон нийслэлээ байгуулан хөгжүүлсэн байна. Тэгэхэд Мин гөрний үеийн Бээжин хот нь гадар дотор хоёр давхар хэрэмтэй байж, үүнд дотор хэрэмд нь 9 үүд зохиож, чиг өмнө нь байрлуурсан үүдийг "Жэн Ян Мэнь" хэмээсэн бөгөөд Бээжингийнхэн төхөмчлөөд "Чянь мэнь(өмнө хаалга)" гэдэг байна. Мин, Чин гөрний үед, Чянь мэнь нь бүр ч Бээжингийн хамгйин хөл хөдөлгөөн ихтэй, хөгжөөн наргиантай газар байсан байна. Яагаад гэвэл, Мин, Чин хоёр гөрний үед засгийн газрын гол чухал байгууллагууд нь цөмөөр Чянь мэнь гудамжийнд байсан юм байна. гадар районы хүмүүс Бээжинд хүрэлцэн ирвэл бүр л Чянь мэнь гумаджиинд суудаг учраас Чянь мэнь гудамжийнд их олон дэлгүүр хоршоо, хоолны газар, цэнхэлдэх газар, зочид буудал зэрэг байгуулагдсан байна. түүхэн сурвалж бичигт тэмдгэлснээр, тухайн үед, Чянь мэнь гудамжийн эргэн тойронд байгуулагдсан олон газрын төлөөлөгчийн газар, эсвэл одоогийн хэлдэг хэрэг эрхлэлх газар нь 140 гаран байсан байна, ганцхүү үүнээс тухайн үед Чянь мэнь гудамж нь хичинээн хөгжөөн наргиатай байсан гэдгийг хараж гарч болно.  

       Бээжин хотын түүх соёлын ажил хариуцан газрын албан тушаалтан Ван Ширэнь таинлцуулахдаа:
"Манай тооллын 15-р зууны эхээр байгуулагдсанаас хойш, Чянь Мэнь гудамжийг урьд хожид 5 удаа шинэчилэн зассан, 4-р удаагийн сэлбэн засалт бол хамгийн их хүч хөдөлмөр зарчуулж, хамгийн их цар хэмжээнд засвар оруулсан бөгөөд шинэчилсний дараах Чянь мэнь гудамжийн өөрчлөлт нь хамгийн их, хамгийн сайхан нэг удаагийн сэлбэлт болно. Одоогийн кино телевизэнд гардаг, эсвэл Бээжингийн уугал иргэдийн санаж олдог Чянь мэний их гудамж бол даруй 4-р удаагийн сэлбэн засалт оруулсны дараах өнгө үзэмж болох юм" гэжээ.

        Ван Ширэний танилцуулснаар, энэ удаагийн сэргээн засах төсөлд голцуу өнгөрөгч зууны эхний үеийн Чянь мэнь гудамжийн өнгө төрхөөр үндэслэл болгож, уул төрхийг нь сэргээсэн байна. Өнөө, Бээжин болон бусад газрын 100 гаран эртний нэрт брэндүүд Чянь мэньд хувиар дэлгүүр худалдаа байгуулж, Хятадын уламжлалт соёл болон эринй нийслэлийн өнгө төрхийг дэлгэн үзүүлхээр чармайж байна. Олимпийн наадмын хугацаанд, Чянь Мэнь их гудамж нь гадаад дотоодын эчнээн олон жуулчдийн хүмүүллэгийн олимпийг сонирхох тэргүүн сонголт болох болно./Хүчит редакторлон бичив/