• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-23 14:34:40    
Бээжин хот олон төрлийн соёлын ажиллагаагаар олимпийн наадмыг угтаж байна[Радио]

Хятадын Олон Улсын Радио

    Бээжингийн олимп болон Параолимпийн хугацаанд дотоод гадаадын найз нар Бээжинд дэлхийн дээд зэрэглэлийн 200 гаруй тоглолтыг сонирхох болно. Мөн Бээжин хотын олимпийн соёлын 26 өргөн талбайд олон нийтийн чанартай соёлын ажиллагаанд оролцож болно. Хятадын соёлын яам, Бээжингийн олимпийг зохион байгуулах хороо, Бээжин хотын соёлын танхим зэрэг байгууллагууд соёлын ажиллагаа өрнүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт нээлттэй, олон ургалчтай Хятадын дүр төрэхийг харуулахаар байна.

     Таны сонсч байгаа бол Бээжин хотын Ардын Их Хурлын Танхимд болж байгаа Бээжингийн олимпийн ариун галын асаан Грекийн удганы уншсан "Нарны сахиулсан Аполуд даатгасуу" гэсэн шүлэг болно. Түүний уран уншилгын дуунд Олимпийн урлагийн 6-р наадам, Бээжинд уулзая-2008 оны соёлын ажиллагаа албан ёсоор нээгдсэн байна.

     Энэ нь 6-р сараас эхлэн 9-р сарын Параолимпийн наадам хаалтаа хийтэл Бээжинд өдөр бүр олон төрлийн хоёроос гурван тоглолт болохыг харуулж байна. Эдгээр тоглолтыг дэлхийн 80 гаруй улс орон газар нутгийн урлагийн хамтлаг тоглох бөгөөд 20 мянга гаруй урлагийн зүтгэлтэд оролцох болно. Театарт болох 260 гаруй тоглолтоос гадна Бээжинд улсын дотоод гадаадын 160 гаруй үзэсгэлэн ажиллуулах болно.

     Хятадын гадаадад тоглолт гаргах ажил хариуцсан компани олон улсын тоглолтын төслийг Хятадад зээлдэн оруулахыг хариуцадаг юм. Уг компаний захирал Жан Юй хэлэхдээ, бид үүний төлөө нэг жил гаруй бэлтгэл ажил хийсэн, энэхүү ажиллагаагаар дэлхийн соёлын олон ургалчит чанарыг хамгийн ихээр харуулахыг хүсэж байна гэжээ.

     Жан Юй хэлэхдээ, олимпийн хугацаанд Испанийн Фиранмонг бүжгийн их мастер, Америкийн найрал хөгжмийн чуулга, Италийн эрэгтэйн цээл хоолойтой дуучин, Оросын балет бүжгийн чуулга зэрэг дэлхийн нэг номерын урлагийн чуулгууд Бээжингийн жүжгийн тайзанд ур чадвараа харуулах болно.

     Гайхамшигт сайхан урлагийн тоглолтууд нь үзэгч олонд дэлхийн урлагийн сор бүтээлүүдийг танилцуулж, Бээжингийн ардач соёлын ажиллагаа нь хүмүүст Хятадын хүн ардын олимпийг хүсэн мөрөөдсөн халуун сэтгэлийг бүрэн ойлгуулах юм. Бээжин хотын Соёлын товчооны хэвлэлийн төлөөлөгч хатагтай Ван Жү хэлэхдээ, Бээжин хот нь бүх хотын соёлын задгай талбайг нээлттэй болгож, үнэ төлбөргүйгээр тоглолт, үзэсгэлэн зохион байгуулах болохоор, жуулчид талбайн том дэлгэцээс олимпийн уралдаан тэмцээний шууд нэвтрүүлэгийг сонирхож болох юм гэжээ.

     Тэрээр цааш нь хэлэхдээ, " Бээжин хотод олимпийн соёлын 26 талбай байгуулсан, том нь хэдэн зуун мянган ам метр талбайтай, арван мянгаад хүн багтна. Жижиг нь ч хэдэн мянган хүнийг багтаана. Талбайд хүмүүс өдөр болгон 8 цаг гаруйн хугацаанд 66 хоног үргэлжлэх олимпийн наадмын баяр хөөрийг хуваалцаж болох юм. Талбай болгонд олимпийн түүх соёл, Хятадын биет бус соёлын өв зэрэг гол сэдэвт үзэсгэлэн ажиллуулна" гэжээ.

     Эх сурвалжаас үзвэл, 600 гаран тоглолтын бригад олимпийн соёлын талбайн үйл ажиллагаанд оролцно, үүнд гадаад орны урлагийн чуулга, Бээжин хотын иргэдий өөрсдөө зохион байгуулсан ардын урлагийн бригадууд багтаж байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\