2008 оны 8-р сарын 8-ны өдөр, 29-р удаагийн зуны олимпын наадам Хятадын нийслэл Бээжинд болно. өнөө дэлхийн олон орон бэлтгэл хийж, Бээжингийн олимпын наадмын бэлтгэл ажил ч хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тун саяхан Иранаас Хятадад суугаа элчин сайд ноён Жавад Мансоури манай радиогийн сурвалжлагчидад ярилцалага өгөх үед хэлэхдээ, Бээжингийн Олимпын наадам нь хүн төрөлхийтөний орчин үеийн түүхэн дэх чухал хуудас болж үлдэнэ гэжээ.
Энэ жил 63 настай элчин сайд Жавад Мансоури Хятадад маш гүн сэтгэлгээтэй юм. Хорин хэдэн жилийн өмнө тэрээр Ираны Гадаад Харилцааны Яамны соёл болон консулын ажил хариуцасан Гадаад харилцааны орлогч сайд байхдаа Хятадад олон удаа айлчилж байсан юм. Хятад Иран хоёр орны соёл, шинжлэх ухаан боловсоролын хамтын ажиллагааны меморандум бол түүний гадаад харилцааны орлогч сайд байхдаа гарын үсэг зурсан меморандум юм.
Дэлхийн дээрэх хамгийн том хөгжиж байгаа орон Хятадад удалгүй олимпын наадам болохыг Жавад Мансоури итгэл дүүрэн хүсэн хүлээж байгаа юм. Тэрээр хэлэхдээ, "өнөө дэлхийгээрээ Бээжингийн олимпын наадмын нээлтийн ёслол болон Хятад Улс дэлхийд нэг удаагийн ямар шүү олимп эрхлэхийг харцагааж байна, Бээжингийн олимпын наадам нь хүн төрөлхийтөний соёл, биеийн тамир болон нийгэмийн салбарын чухал үйл хэрэг болон хүн төрөлхийтөний орчин цагийн түүхэн дэх чухал хуудас болж чадна гэдэгт би итгэж байна" гэжээ.
Энэ жилийн 8-р сарт, Жавад Мансоури элчин сайдын тушаал хариуцасаны хоёр жилийн ой болно. Тэрээр ярилцалага хүлээх үед хэлэхдээ, Бээжингийн олимпын наадам бол миний тушаалын хугацаан дах маш чухал үйл хэрэгийн нэг юм, Ираны төлөөлөгчидэд үйлчилгээ хангах болон баталгаа хангах бол Ираны элчин сайдын яамны чухал үүрэг болно гэжээ. Иймээс элчин сайд Жавад Мансоури Бээжингийн олимпын наадмын бэлтгэл ажлыг маш анхаарч байгаа юм.
Тэрээр хэлэхдээ, "Бээжингийн олимпын наадамын бэлтгэл ажил маш гоё хийгдэсэн гэж би үзэж байна, Хятадын засгийн газар болон ард түмэн олимпын бэлтгэл ажлын явцад шаргуу ажиллаж, Хятадын олимпын ордон талбайн бүтээн байгуулалтад тэргүүний техник болон үзэл ухамсарыг хэрэглэсэн байна. Нөгөө талаар олимпын наадмыг радио телевиз болон үсэг бичигээр уламжилж сурталжчилах талаар Хятад Улс бас шинэ техникийг хэрэглэсэн байна, эдгээр нь Хятадын талын холбогдох мэргэжилтэн болон удирдах хүмүүсийн шинийг санаачилах хүчин чадалыг харуулсан байна " гэжээ.
Иран бол нэгэн исламын улс болно, биеийн тамирын төлөөлөгчидийн бүрэлдхүүн нь цөм мусульманчууд болно. Энэ удаагийн олимпын наадам нь Олимпын наадамын хотгонд шашны төв байгуулж, адил бус шашин шүтлэгтэй тамирчидад мөргөлийн тусгай газар гаргаж өгчээ.
Элчин сайд Жавад Мансоури Хятадын эдгээр арга хэмжээг сайшаасан байна, тэрээр хэлэхдээ, "баярлууштай нь Бээжингийн олимпын наадмын үед Хятад Улс мусульман шүтлэгтэй тамирчидад мөргөлийн тусгай газар бэлтгэж өгсөн байна, энэ нь маш сайн арга болох юм, мусульманчуудаад бүрэлдсэн тамирчид мөргөл хийх болон холбогдох шашны үйл ажиллагаа хийж болно" гэжээ. Бээжингийн олимпын наадамын уриа бол "нэг дэлхий, ижилхэн мөрөөдөл" болно, энэ уриа нь бас ч Олимпын үзэл санааны мөн чанар—нэгдэл, найрсаг, дэвшил, эесэг зохицонгуй, оролцох болон хүсэл мөрөөдөл зэрэгийг харуулсан байна.
Элчин сайд Жавад Мансоури бас хятад хэлээр Бээжингийн олимпын наадамыг хөгжөөн дэмжиж ерөөсөн байна.
|