• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-23 14:48:34    
Мяо үндэстний эмэгтэй суурин дарга Лү Ваньшан

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын баруун өмнөд нутагт байралдаг Гүйжю мужийн Чянь Дүн Нань Мяо дүн үндэстний өөртөө засах жю нь үзэмжит сайхан уул устай, эгэл борогжуун зан аальтай юм. Энэ нутагт голцуу Мяо үндэстэн зэрэг үндэстний цөөнхүүд амьдарч байдаг.

     Мяо үндэстний хүмүүс дуу бүжигтээ авьяастай, энэ жил 30 настай эмэгтэй суурин дарга Лү Ваньшан ч ялгаагүй. 2002 онд тэрээр Гүйжю мужийн үндэстний дээд сургуулиас дөгөсч, 2006 онд Лан Дэ суурины орлогч суурин даргаар сонгогдсон байна. Даргын тушаалд орсон тэр цагаас эхлээд тэрээр Лан Дэ суурины 40 гаруй айл тосгоноор явж, бүхэнтэй нь танилцсан байна.

     Лан Дэ сууринд 10 мянга шахам хүн амтай. Уулархаг районд оршиж байгаа болохоор Мяо үндэстний хүмүүс байр байшингаа үеийн үеэр уулан оройд байгуулсаар иржээ. Энэ гэр нь модон бүтэцтэй хоёр давхар байшин, гал зуухны өрөөндөө түлээ шатааж, утаа гаргах хулангүй учраас галын аюул гарах тохиолдол их байдаг. Оршин суугчдын амь нас болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд Лү Ваньшан олон удаа иргэдийг ятгаж, цахилгаан шугам болон гал зуухны өрөөнд өөрчлөлт хийсэн байна.

     Өнгөрсөн жилийн сүүлчээс эхлээд тэрээр өдөр бүр тосгоны айл өрхөөр явж, суртал ухуулгын ажлыг хийн, цахилгаан шугамын өөрчлөлтийн байдалд шалгалт хийсэн байна. Өнөөдрийн байдлаар бүх тосгоны 138 өрх нь удаан жил хэрэглсэн цахилгаан шугамыг солиж, 10 айл нь гал зуухны өрөөнд эрчим хүчийг хэмнэх шинэ хэлбэрийн зуухыг угсруулсан байна. Үүнээс гадна модон түлээ хэрэглэхийг багасгаж, модон хавтсан хэрмийг тоосгоор барижээ. Ингэснээр галын аюул гарах боломжийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулж, ард олны сайшаалыг олсон байна.

     Тосгоны иргэдийг ятгаж гал зуухны өрөөнд өрчлөлт хийлгэх эхний үед Лү Ваньшангийн ажил нь олон хүндрэлд тулгарч байжээ. Барилгын ангийнхан иргэдийн гэрт орох шаардлагатай учраас олонх хүн дургүйцэж байсан юм. Энэ байдалд чиглүүлэн Лү Ваньшан олон удаа иргэдийг дайчлах хурал хийж, галын аюулаас хамгаалах радио телевизийн нэвтрүүлгийг тавин, бичиг материал тараах зэрэг арга барилаар хүмүүсийн бодлыг өөрчилсөн байна. Лан Дэ суурины намын хорооны нарийн бичгийн дарга Ян Шэншин хэлэхдээ, түүний хүчин чармайлтаар дамжуулж нутгийн иргэн эдгээр арга хэмжээг хүлээн авсан байна. Өнөөдрийн байдлаар Лан Дэ сууринд галын аюулаас сэргийлэх тоног төхөөрөмж, усан цүүрмийг бүгд байгуулж угсруулсан байна. Энэ нь Лү Ваньшангийн хүч хөдөлмөртөй салж чадахгүй юм гэжээ.

     Мяо нутгийн хүмүүсийн нэн сайн сайхан амьдралын төлөө Лү Ваньшан үнэхээр маш их хувь нэмэр оруулжээ. Лан Дэ суурины тосгонууд нь хол хол зайтай байралж байхаар барахгүй нэг тосгонд амьдарч байгаа оршин суугчид нь ч нэлээд тархай бутархай болохоор уулан замаар хэдэн цаг алхан байж, нэг айлд хүрдэг. Бие махбодын ядаргаагаас гадна оюун санааны талаар ч нутгийн иргэдэд ойлгогдохгүй санаа зовох явдал байнга гардаг. Гэвч тэр ерөөс зориг мухаагүй, нэг нэг хүнд байдлыг туулж чармайсаар ирсэн юм.