• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-24 10:38:53    
Бүгд Найрамдах Финланд Улс

CRI

      Нутаг дэвсгээр: 338145 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2004 оны сүүлчийн байдлаар 5 сая 236 мянга 600. Финланд үндэстэн 91,9 хувийг эзэлж, Швед үндэстэн 5,5 хувийг эзэлж, мөн цөөн тооны Самичууд байдаг. Албаны хэл нь Финланд хэл болон Швед хэл. Оршин суугчдын 83,4 хувь нь Христосын шашин шүтэж, 1,1 хувь нь Үнэн алдартаны шашин шүтдэг.

     Нийслэл: Хельсинки, 2004 оны байдлаар 559 мянган хүн амтай. Зуны дундаж агаарын хэм 16 хэм, өвлийн дундаж агаарын хэм хасах 5 хэм.

     Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Таржа Халонен, 2003 оны 3-р сарын 1-ний өдөр тушаалд орж, 2006 оны 3-р сард улиран сонгогдов.

     Чухал баяр дурасгалын өдөр: Тусгаар тогтнолын өдөр – 12-р сарын 6-ны өдөр.

     Ерөнхий байдал: Европын хойд хэсэгт оршиж, Швед, Норвеги, Оростой хил нийлэж, өмнөш Финландын буланд тулж, баруунш Ботниагийн буланд хүрч байна. 1100 километр урт тэнгисийн эргийн шугамтай. Газрын байц нь хойд хэсэг нь өндөр, өмнөд хэсэг нь нам дор. Хуурай газрын усны талбай нь нутаг дэвсгээрийн 10 хувийг эзэлдэг, 179 мянган арал, 188 мянган нууртай, мянагн нууртай улс гэсэн нэртэй. Нутаг дэвсгээрийн гурваны нэг хувь нь умард туйлын хүрээнд байдаг. Дулаан бүсийн тэнгис далайн цаг агаартай. Өвөлдөө дунджаар хасах 14 – хасах 3 хэм, зундаа дунджаар 13 – 17 хэмтэй, жилийн хур тундасны дундаж хэмжээ 600 мм.

     9000 орчим жилийн өмнөх мөсөн голын сүүлчийн үед Финландчуудын өвөг дээдэс өмнөд хэсэг болон зүүн өмнөд хэсгээс энд нүүж ирсэн байна. 12-р зууны сүүлийн хагсаас Шведэд харьяалагдаж, 14-р зууны дунд үеэр албан ёсны бүрэлдхүүн хэсэг нь болов. 1809 оны Орос, Шведийн дайны дараа Оросын нэг гүнт улс болов. 1917 оны 12-р сарын 6-ны өдөр тусгаар тогтнож, 1919 онд бүгд найрамдах улс байгуулав. 1939 – 1940 оны Финланд, Зөвлөлтийн дайны (Финландчууд "Өвлийн дайн" гэдэг) дараа араг бус Зөвлөлттэй нутаг дэвсгээрээ таслан өгсөн энхийн гэрээ байгуулав. 1941 – 1944 онд Нацист Герман нь ЗХУ-ыг довтолж, Финланд нь ЗХУ-ын эсрэг дайнд (Финландчууд "Үргэлжилсэн дайн" гэдэг) оролцов. 1944 оны 2-р сард Финланд нь дайнд ялагдагч орны хувиар ЗХУ зэрэг оронтой Парисын энхийн хэлэлцээрт гарын үсэг зурав. 1948 оны 4-р сард мөн ЗХУ-тай "Найрсаг хамтын ажиллагааны харицан туслалцах гэрээ" байгуулав. 1955 онд НҮБ-д элсэв. Хүйтэн дайны дараа 1995 онд Европын холбоонд нэгдэн оров.\М.Цэцэн бэлэтгэв\