• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-24 15:01:29    
Бээжингийн гэр буудал

CRI

      Олимпийн наадам болохыг дагалдан Бээжин хотын хямд буудлууд бүр захиалагдчихсан, одтой буудал өндөр үнэтэй. Ийм байдалд гэр бүлээрээ Бээжинд ирж Олимп сонирохъё гэвэл яах вэ? Бээжин хотын засгийн газрын салбарынхан Олимпийн наадмын талбай заалаас ойролцоо юм уу иргэдийн онцлогтой орон сууцыг түрээсээр авч, Олимпийн үзэгчдэд болон аялан жуулчлагчдад хонох байраар хангаж байна.

      Гэр буудал нь зарим улс оронд маш түгээмэлзсэн орон сууц түрээслэх хэлбэр болно. Энэ гэр буудал нь тоног төхөөрөмж болон амьдрал ахуйн хэрэглээний зүйл нь зочид буудлаас бүрэн, үнэн ч хямд байдаг. Өнгөрсөн удаагуудын Олимпийн наадмыг зохион байгуулагч орнууд олон гэр буудлаар аялан жуулчлагчдыг хүлээж авсан жишээтэй. 1988 оны Сөүлийн Олимпид Өмнөд Солонгосын засгийн газраас жуулчдыг хүлээн авахын тулд хотын иргэд илүүчээ байраа "гэр буудал" болгон өөрчлөхийг урамшуулсан. 2004 оны Афины Олимпид Афин хотын захиргаа бүр ч хотын игэдийг урамшуулж, илүүцээ байраа гарган гадаадын жуулчдыг хүлээж авахуулсан.

      Хатагтай Түн шяочин бол Бээжингийн богино хугацаагаар түрээслэх гэр буудлын веб сайтыг эрхлэгч хүн. Тэрээр Олимпйин хугацаанд гэр буудлын хэрэгцээ нэмэгдэх бизнесийн боломжийг олж хараад ажлаа орхиад хятад англи хэлний веб сайт ажиллуулсан байна. Түүний хэлж байгаагаар Олимпийн гэр буудал веб сайт нь хоёр жил ажилласан. Хангаж байгаа үйлчилгээний систем нь нэлээд бүрэн бүтэн байгаа юм байна.

      Олимпийн хугацааны гэр буудлын эх үүсвэр болон ханшны талаар Түн Шяочин танилцуулж хэлэхдээ: захиалагч гэр буудлынхаа хүссэн ханшийг дэвшүүлж болно. Гэхдээ хэрэглэгч энэ ханшийг хүлээж авна уу үгүй үү гэдэг нь зах зээлээс шийдэх болно. Одоо гэр буудлын эх үүсвэр их болохоор хэрэглэгчийн сэтгэлийг хангасан гэр буудал хангаж чадна гэжээ.

     Веб сайтад бүртгүүлсэн гэр буудал 10 мянга гаранд хүрээд байна. Олимпийн хугацаанд түрээслэх ханш нь ердийнхээс гурав дөрөв дахин зарим нь тав зургаа дахин болно. Энэ нь буудлын байрлалаас болно, нэг өрөө өдөрт 500 юань орчим байгаа. Гэр буудал нь нэлээд тансаг, байрлал нь "шувуун үүр" спортын цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо бол 1000 юань ч хүрэх байх.

     Веб сайт аюулгүйн талы ч бодож үзэж байна. Гэр буудлыг сонгож авбал зочид болон захиалагч гэрээ байгуулж, Бээжин хотын хоноглох холбогдох тогтоолын дагуу нийгмийг аюулаас хамгаалах байгууллагад мэдүүлэх болно гэж Түн Шяочин хэлж байна.

     Иргэдийн гэр буудлаас гадна Бээжин хотын засгийн газрын салбарынхан энэ оны 4-р сараас "Олимпийн айл" төсөл ажиллуулав. Энэ нь Бээжин хотын засгийн газрын холбогдох салбарынхан Олимпийн наадмын хугацаанд хамтаар зохион байгуулсан Олимпийн үзэгчид болон аялан жуулчлагчид Бээжин хотын иргэдийн айл өрхөөр орж, амьдрал ахуйтай нь танилцах иргэд хоорондын найрсаг солилцооны арга хэмжээ болно.

     Гадаадын жуулчин гэр буудал захиалахдаа бодитой шаардлага, амьдралын зан дадгал, шашин шүтлэг зэрэг асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Гэр буудал нь зочид буудлын шиг нэгдэлжсэн, стандартжсан үйлчилгээтэй адилгүйг гадаадын жуулчдад сануулж байна.