Тяньжины Биньхай шинэ дүүргийн өөрчлөлт хийж нээлтэй бодлого хэрэгжүүлэх болон бие дааж шинийг үүдэн бүтээхэд үзүүлэх чухал үүргийг улам сайн бадруулж, эдийн засаг нийгмийг чанартай бөгөөд түргэн хөгжүүлэх хэрэгтэй гэж УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 7-р сарын 21-ээс 23-ны өдрүүдэд Тяньжин хотод ажиллахдаа хэлсэн байна.
Жя Чинлинь хэлэхдээ, улс орны бүсчилсэн хөгжлийн ерөнхий стратегийн бүх талаас үүсч, хөгжлийн төлөвлөгөөгөө шинжлэх ухаанчаар тогтоож, Биньхай шинэ дүүргийг орчин үеийн аж үйлдвэр, судлан хөгжүүлэх өндөр түвшин бүхий бааз хийгээд олон улсын тээврийн төв болгон байгуулж, бүсчилсэн хөгжлийг дайчлах эдийн засгийн хөгжлийн шинэ цэг болгох хэрэгтэй.
Бие дааж шинийг үүдэх хүчин чадлыг нь дээшлүүлж, Биньхай шинэ дүүргийг тэргүүний техникийг зээлдэн оруулах, эзэмших, ашиглах үүрэг гүйцэтгэх хүлээн авах газар болон түгээн тархаах газар болгохоор барахгүй, дээд шинэ техникийн эх үүсвэр газар үйлдвэржилтийн бааз болгох хэрэгтэй гэжээ.
Жя Чинлинь цохон тэмдэглэхдээ, Бээжингийн олимпийн нээлт болоход арав гаранхан хоног үлдэж, олимпийн бэлтгэл ажил сүүлчийн чухал үе шатандаа ороод байна. Олимпийн наадмын хэсэг уралдаан тэмцээнийг зохион явуулах хот болсны хувьд, Тяньжинь хот нь тэргүүний барилга байгууламж, тэргүүний удирдлага, тэргүүний үйлчилгээгээр олимпийн наадмын амжилтанд хүрэхийг батлах хэрэгтэй гэжээ./Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|