• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-24 16:54:50    
Пань

Хятадын цохиурт хөгжмийн зэмсэг


CRI

      ХОУР. Бээжингээс ярьж байна. Эрхэм сонсогчдоо. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар танд энэ өдрийн мэндийг хүргэж, Бээжин хотоос мэндчилж байна. Энэ удаагийн ээлжит дугаараар би танд Хятадын өнө эртний түүхтэй цохиурт хөгжмийн зэмсэг "Пань" буюу "磐"-г танилцуулах гэж байна. Энэ хөгжмийн зэмсгийн талаар бодитой ойлголттой болгохын төлөө, эхлээд Паниар хөгжимдсөн "Урсан усан" гэсэн аяыг хүргэж байна.

      Энэ ая эгшигт уул хадны завсраас асгаран буух ус нь эцсийн бүлэгт хүчтэй урсгал болон хүрхэрэн урсаж байгаа байдлыг дүрслэн харуулсан байгаа юм.

      Пань маш өнө удаан түүхтэй хөгжмийн зэмсгийн нэг нь юм гэж би танилцуулсан. Түүний гадар төрх нь эгэл борогжуун, хийц нь маш нарийн. Бусад хөнхтой үлтгэхэд дуу нь улам бүр тод томруун. Дуу нь хөнхоос арай богино цаг үргэлжилнэ.

      Хүй нэгдлийн эхчлэлийн нийгэмд хүмүүс голцуу ан гөрөө хийж амьдарч байсан бөгөөд, хөдөлмөрлөөд сул зав гарсан үедээ араатан амьтны дүрийг дууриан үхэр чулууг дэлдэн цохиж, бүжиглэн дуулж наргидаг байна. Тэдний цохиж дэлддэг үхэр чулуу нь хожим нь цохиурт хөгжмийн зэмсэг "Пань" болон улиран хувирсан аж. Пань нь эхлээд наадам цэнгүүнний хэрэглээнд хэрэглэж байсан бол, хожим нь мөн Алтан хөөргө буюу Бянь жүнтэй адилаар, эрт дээр үеийн дээд давхаргатны дайнд мордох, оршуулагын ёслол үйлдэх зэргэд олон арга хэмжээнд ашиглах болсон байна.
     Панийг хөгжимдөх тухайн газар талбай болон арга хэлбэрийг нь үзэж, тэргүүлсэн Пань болон жигдэлсэн Пань гэж хоёр ангилдаг байна.

     Тэргүүлсэн Панийг Хятадын эртний Хаадын тэнгэр газар болон өвөг дээдсээ тахихад хөгжимддөг бол, жигдэлсэн Панийг нь бол харин ордны хөгжмийн зэмсгээр голчлон хэрэглэдэг байна. 2000 гаруй жилийн тэртээх байлдаант улсын үед, Чү гүрэн буюу өнөөдрийн Хятадын төв нутгийн Хү бэй мужийн жигдэлсэн Пань нь ур хийцийн хувьд маш дээд түвшинд хүрсэн байлаа. 1978 онд архилогичид өдгөөгөөс 2400 жилийн тэртээх эртний бунхнаас маш олон бичиг дурсгалын зүйл илрүүлсэн дотор 32 ширхэг жигдэлсэн Пань байжээ. Тэдгээрийг бүгд билүүн чулуу, хар чулуу, хашаар бүтээсэн байлаа. 1982 онд Хү бэй мужийн музей болон Ү ханий Физик судлалын институт хамтран газар дороос олборлосон Панийг дууриалган Пань гэдэг энэхүү эртний цохиурт хөгжмийн зэмсгийг амтлуулсан байна.

      Эрхэм сонсогчдоо. Одоо таньд паниар хөгжимдсөн "Алсаас цууриатах гайхамшигт аялгуу" гэдэг аяыг сонсно уу? Өнгөрсөн зууны 80-аад онуудад Хятадын уран сайханчид чулуу болон хашаар тус тус 18 жигдэлсэн Панийг бүтээсэн байна.

      Энэ танилцуулгийн төгөсгөлд "Чү гүрний худалдаачин" гэсэн нэг сайхан аяыг хүргэж, энэ булангаа түр завсарлуулж байна. Дараачийн ээлжийн "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар уулзтал түр баяртай. \Номин орчуулан бэлтгэв\