Саяхнаас Бээжин хот нь авто машиныг тэгш сондгай дугаараар нь хуваан замын хөдөлгөөнд оруулах зэрэг олимпийн наадмын зам харилцааны баталгааны арга хэмжээг тал бүрээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Зам харилцааны удирдлага хамааралтын салбарын тооцоолсноор, авто машиныг тэгш сондгай дугаараар нь ангилж замын хөдөлгөөнд оруулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хугацаанд, өдөр болгон давхардсан тоогоор 4 сая гаран хүн нийтийн зам харилцааны төхөөрөмжийг ашигладаг болсон байна. Үүний улмаас Бээжин хот нь нааштай арга хэмжээ авч, нийтийн зам харилцааны үйлчилгээний эрч хүчийг нэмэгдүүлж, олон нийтийн зорчихыг баталгаажуулж байна.
Энэ сарын 20-оос эхэлж Бээжин хот нь авто машиныг тэгш сондгай тоогоор нь ангилж замын хөдөлгөөнд оруулах арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Энэхүү зам харилцааны баталгааны арга хэмжээг хэрэгжүүлэхээс өмнө буюу 19-ний үдээс хойно Бээжин хотын метроны 3 шинэ шугамыг зэрэг ашиглалтад оруулж, авто машиныг тэгш сондгай тоогоор нь хувааж замын хөдөлгөөнд оруулдаг болсны улмаар бий болсон олимпийн наадмын хугацааны зам харилцааны дарамтыг багасгаж байна. Бээжингийн зам харилцааны зөвлөлийн даргын орлогч Жөү Жэнюй хэлэхдээ, уг метроны 3 шугам ашиглалтанд орсноор хотын галт тэрэгний шугам нь 8 болж, нийт уртын хэмжээ нь 200 км-т хүрсэн байна гэжээ.
Танилцууснаар, уг метроны 3 шинэ шугамын нийт урт нь 58 км, үүнд олимпийн тусгай шугам нь олимпийн наадмын төв районаар дамжиж, "Шувууны үүр", "Усан шоо" зэрэг уралдаан тэмцээний талбай заалыг холбож, олимпийн наадамд шууд үйлчилгээгээр хангах болно. 10-р шугамын метро нь Бээжин хотын баруун хойт болон зүүн өмнө зүгийг холбосон гол зам шугам байж, Жүн Гуаньцүнь, Азийн спортын хотхон болно CBD зэрэг чухал газруудыг дамжсан байдаг. Нисэх онгоцны буудал хүрэх метро нь Дүн Жимэниэс нийслэлийн нисэх онгоцны буудал хүрч, хотоос нисэх онгоцны буудал хүрэхэд 16-хан минут зарцуулдаг болгосон байна.
Аль Жазеера телевизийн сурвалжлагч Ма Мэн нь Бээжинд ажиллаж амьдраад 3 жилийн нүүр үзэж байгаа аж. Тэрээр Олимпийн тусгай шугамын метро нэвтэрсэнд ихээхэн сэтгэл хөдөлж хэлэхдээ:
"Энэхүү олимпийн тусгай шугамын метро нь маш их утга агуулгатай юм. Энэ нь 4 өртөөтэй бөгөөд тус бүр хавар, зун, намар, өвөл дөрвөн улирлыг төлөөлсөн байдаг. Үүнээс гадна, уг метронд суухад дөхөм мөртөө аюулгүйн баталгаа сайтай юм. Сурвалжлагчийн хотхоноос, олон услын радио нэвтрүүлгийн төв, гол болох хэвлэл мэдээллийн төв хүрэх сурвалжлагчид уг метрогоор зорчих нь маш төхөм байгаа юм" гэжээ.
Ард иргэдийн нааш цааш зорчихын дөхөм хялбар, харш саадгүй байхыг батлахын төлөө, Бээжингийн нийтийн автобусны компани ч шинээр автобус нэмэх, зорчих тоог олшруулах, автобусны ажиллах цагийг уртасгах зэрэг олон төрлийн арга хэмжээг авч, үйлчилгээний эрч хүчээ нэмэгдүүлж байна. Үүнээс гадна, авто машиныг тэгш сондгай дугаараар нь хуваан замын хөдөлгөөнд оруулах болсноос хойш, замын хөдөлгөөний дундаж хурд нь 30%-р нэмэгдэж, нийтийн автобус нь түгжрэлд орохгүй түргэн шулуун зорчдог болсон байна. Энэ тухайд холбогдох байгууллагын тооцоолсноор, одоо нийтийн автобусаар өдөр болгон үйлчлүүлж байгаа хүний тоо өнгөрсний суурин дээрээ бас давхардсан тоогоор 2 сая 800 мянгаар нэмэгдсэн аж.
Төсөөлснөөр, Бээжингийн олимпийн наадмын хугацаанд, Бээжин хот нь олимпийн наадам сонирхох гадаадын хэдэн зуун мянган жуулчдыг хүлээн авах болно. Үүнд зориулан Бээжин хотын зам харилцааны салбар нь тогтоол гаргаж, наадам үзэгч олон олимпийн наадмын тасалбараараа хэсэг нийтийн автобус, метро зэрэгт үнэ төлбөргүй сууж болно. Үүнээс гадна, бас олимпийн талбай заал хоорондын нийтийн автобусны 34 тусгай шугам гаргаж, үзэгч жуулчид олонд үйлчилгээ үзүүлэх болно гэж мэдэгджээ. Бээжин хотын зам харилцааг удирдах зөвлөлийн дарга Лю Шаомин хэлэхдээ:
"Бид олимпийн уралдаан тэмцээний цагийн тохируулалтыг үндэслэн нийтийн автобусны ажиллах цагт тохируулалт хийснээс гадна, олимпийн талбай заал хоорондын нийтийн автобусны 34 тусгай шугам гаргахаар тогтсон юм. Эдгээр шугам нь олимпийн уралдаан тэмцээний цагийн тохируулалтын дагуу ашиглалтанд орцгоож, үзэгч олны хэрэгцээ шаардлагыг хангах болно" гэжээ.
Бээжин хот нь өнөө олимпийн талбай заал хоорондын нийтийн автобусны 10 тусгай шугам ажиллуулж байна. Бусад 24 тусгай шугам нь 8-р сарын 9-ний өдрөөс эхэлж ашиглалтад орох болно. Тухайн үед, Бээжингийн олимпийн уралдаан тэмцээний бүх талбай заалууд хооронд бүр тусгай шугамын нийтийн автобус нэвтрэх болно. Үүнээс гадна, Бээжин хотын 60 мянган такси ч олимпийн наадам үзэгч олонд үйлчилгээгээр хангах болно./Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|