*Бээжингийн Олимпийн тосгон 20-ны өдөр нээлттэй болсноор энэхүү 20 мянган гийчин зочидыг зэрэг хүлээн авч чадах "дэлхийд хосгүй тосгон" албан ёсоор ашиглалтанд орсныг харуулж байна. Австрайлын Олимпийн багийнхан энэ тосгонд бүртгүүлж орсон анхы баг болжээ. Олимпийн тосгоныг урьдчилан нээснээр бий бүхий ажилын хэсэг болон сайн дурынхан ч албан ёсоор ажиллаж, улс орон болон бүс нутгуудын Олимпийн хорооны томилож ирүүлсэн хүмүүсийг хүлээн авч эхэллээ.
*Бээжингийн зам харилцааг саадгүй байлгахын төлөө Бээжин хотынхон олон арга хэмжээ авч байхаас гадна Зам тээвэрийн яамынхан хотын эргэн тойроны зам тэвээрт зохицуулалт хийж, Бээжинд орж ирэх ачааны машин унаа тойруу салбар замаар аялах тогтоол гаргажээ. Тойрч гарах замын тэмдэг, тусгай зам зааж өгөх үйлчилгээний хүмүүсийг тохируулсан бөгөөд 9-р сарын 20-ны 0 цаг хүртэл шинэ соргог тармилын бүтээгдгүүн ачсан тэрэг унаа болон Бээжин хотоос тусгай зөвшөөрсөн хотод орж болох гэрч тэмдэгтэй тэрэг унаагаас бусд гадар мужийн ачааны машин унаа тойруу замаар аялахыг тогтоол болгожээ.
* Олимпийн цаг агаарын үйлчилгээ 7-р сарын 20-ны өдрөөс эхлэж наадам тэмцээнд үйлчлэх байдтай ажиллаж эхэллээ. Хятадын цаг агаарын үндэсний товчоо болон Олимпийн тоглолттуудтай хотуудын цаг агаарын салбар Олимпийн цаг агаарын үйлчилгээний мехнизимийг хэрэгжүүлж, Бээжингийн Олимпийн цаг агаарын үйлчилгээний төв нь Олимпийн хугацааны наадам тэмцээний дэс дараа, ажиллах хэв байдлын ёсоор Олимпийн хороо, олон орны тамирчид, дотоод гадаадаас ирсэн жуулчидад түргэн шуурхай цаг агаарын үйлчилгээ гангах болно.
*169 ширхэг улсын зэрэглэлийн түүхэн дурсгалт зүйл Олимпод чимэг нэмж байна. Хаш хувцас, Чинь гүрний үеийн цэрэг морны хүүхэлдэй зэрэг Хятадын 26 муж районы 55 музейн 169 ширхэг ховор эрднийн зүйлээр бүрэлдсэн "Хятадын дуртгал-5000 жилийн түүх соёлын нандин зүйлийн үзэсгэлэн" нийслэлийн музейд анхны нээлтээ хийлээ. Үүний зэрэгцээ "Бээжингийн соёл түүхийн дурсгалууд", "Хөх мөрний соёлын үзэсгэлэн" зэрэг томоохон хэмжээний 5 үзэсгэлэнг ажиллуулж, 27 муж районы 70 гаруй музейн 1000 шахам ширхэг соёл түүхийн дургалт зүйлсийг дэлгэн үзүүлэх юм байна.
*Бээжингийн хотын ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн зэрэг ажил төрөл нь хотын экологийн орчин ахуйг сайжруулсан бөгөөд "ногоон олимп"-ийн үзэл ухамсарыг бодтой дээр хэрэгжүүлж, холбогдох ажил төрөл шинэ хөгжлийн орон зайтай болж, сая гаруй ажилын байрь шинээр хангагдсан байна. Бээжин хотынхон 500 илүү төрлийн 40 сая ширхэг соргог цэцгээр замын хөвөөгөө чимэж, хүрэлцэн ирсэн гийчин зочидоо угтах гэж байна.
*Бээжингийн Олимийн хорооноос Олимпийн тосгонд хангасан цорын ганц эмнэлгийн газар болох Олимпийн тосгоны ерөнхийлсөн эмнэлэг ашиглалтанд орсон анхы өдөртөө 80 гаруй өвчитнийг хүлээн авч эмчилсэн байна. Тус эмнэлгийн газар нь өдөр бүр 700-800 шахам хүнд эмчилгээ хангаж чадах юм. 7-р сарын 27-ны өдөр Олимпийн тосгон албан ёсоор нээлттэй болсны дараа энэ эмнэлгийн газар нь өдөр бүр өглөөний 8 цагаас 23 цаг болтол ажиллаж, яаралтай эмчилгээ хийх тасаг нь өдөр шөнө залгуу ажиллах юм байна. 7-р сарын 20-с 9-р сарын 20 хорин болтол Олимпийн тосгоны эмнэлгийн газар нь энэ тосгон дохь Олимпийн бүх хүмүүст төлбөргүйгээр үйлчилэх бөгөөд энд Ангил, Франц, Испань, Герман зэрэг олон хэлний үйлчилгээ байх юм байна.
*Монголын Олимпийн Хороо 22-ны өдөр, Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслол дээр Монголын баг тамирчдын далбааг жудо бөхийн тамирчин Махгалын Баяржавхалан атгах болно гэж мэдэгдсэн байна. Монгол улс Бээжингийн Олимпийн 29 эрхийг олсон байна, 2004 оны Афины Олимпод эрэгтэйн 60 кг жингийн жудо бөхгийн хүрэл мэдальт Цагаан-баатар, Олимпийн наадамд гурав дахь удаагаа оролцож байгаа мэргэн харваач Гүндэгмаа нар ч багтаж байна. Өнөө Монголын тамирчид яг битүүмжилсэн дасгал сургууль хийцгээж байгаа юм байна.
|