Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы Санжян сияньд төрсөн Жан Хай бол хулсан бишгүүр үйлдэж хөгжимдэх урлагийг өөрөө сурсан том мастер хүн юм. Тэрээр бор боровжуун, хэзээд баяр бахталтай явж, юмийг заавал сурах гэсэн хатуу зоригтой байдагаараа Санжян сияний 15 гацаа суурин, Дүн үндэстний 200 мянга гаруй хүн ардын уламжлал тасрах ойртсон хулсан бишгүүрийн урлагийг өвлөн уламжилсан хүн юм.
Хулсан бишгүүр бол хулсаар хийсэн эртний гуурсан бишгүүрт хөгжмийн зэмсэг юм. Одоогоос 2000 гаруй жилийн түүхтэй болж байна. Голцуу Хятадын өмнөд нутгийн хил хязгаарын үндэстний цөөнхийн нутгуудаар дэлгэрсэн цэнгүүний хөгжим болох юм.
Энэ жил 54-тай Жан Хай " дуу хуурын эх нутаг" гэж алдаршсан Гуаншигийн Санжян сияний нутагт төржээ. Түүний эцэг нь алдарт ардын дуучин хүн, мөн хулсан бишгүүр үлээх мэргэжилтэй. Жан Хай эцэгийнхээ урлагт авьяастай төрлөх чадварыйг уламжилж, хулсан бишгүүрт дур сонирхолтой болсон юм.
Ээж нь тариан ажил хийж гэр бүлийнхээ амьдралыг аргацааж байсан болохоор, 9 настай байхдаа Жан Хай сургууль завсардсан байна.
Жан Хай хар багаасаа хулсан бишгүүрт дур сонирхолтой байсаны дээр үргэлж хулсан бишгүүр оролдож байсан болохоор, Дүн үндэстний бишгүүр хөгжимдэх болон хулсан бишгүүр хөгжимдэх урь мэргэжил нь маш түргэн дээшилж, нутаг усандаа нэлээд нэртэй хөгжимчин болов. Өнгөрсөн зууны наяад оноос тэр өөрөө хулсан бишгүүр хийж оролдсон юм. Адил бус дуу аялгуугаа үндэслэн хөгжимдэхийн дагуу туршиж, уламжлалт хулсан бишгүүр нь зургаан хулсан гуурстай байсаныг өөрчлөөд арван гурван гуурстай болгож, мөн дахин арван зургаан гуурстай ч болгож, хамаг сүүлд нь бүүр хорин дөрвөн гуурстай бишгүүр хийсэн байна. Олон гуурстай нарийлаг сайхан хулсан бишгүүр нь 1.6 кг-д хүрч, олон даруултай, олон сайхан аялгуу эгшиглэж чаддаг болохоор, олон янзийн аялгуутай жүжигт хавсарган хөгжимдэж чадах болсон байна.
Жан Хай нь Гуаншийд ховорхон хулсан бишгүүр хийгч том мастер болсон байна. Жан Хай Дүн үндэстний ардын соёлд халуун хайртай мөртөөДүн үндэстний соёлыг үеийн үед уламжлахыг хүсэн мөрөөдөж зүтгэж ирсэн болохоор,2007 онд түүнийг Хятадын ардын соёлыг залгамжлан уламжлагч гарамгай зүтгэлтэн гэж шалгаруулсан байна. \Пэрлаймаа орчуулав\
|