Олон улсын олимпийн хорооны дарга Жаккуе Рогге энэ сарын 10-ны өдөр Ассошиэйтэд прэсс агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятадын засгийн газар бүх хэвлэлийн хэрэгслүүдэд хэвлэл мэдээллийн хамгийн их эрх чөлөөг олгох болно. Тэд нарын амласан болон өнөөгийн авч байгаа арга хэмжээнүүд нь Хятад оронд ч үүнээс өмнө байгаагүй зүйлүүд юм гэжээ.
Английн Гадаад хэргийн сайд байсан Жеоффрей Хове 16-ны өдөр Английн "Банк санхүүгийн цаг үе сонин"-д "Хятад орон хөгжиж байна" гэсэн гарчигтай өгүүлэл нийтлүүлж, Хятад улс нь олон улсын олимпийн хороонд хийсэн амлалтуудаа үнэхээр биелүүлж, гадаадын сэтгүүлчдийн Хятадад сурвалжлага хийхийг хязгаарладаг байснаа цуцалсан байна гэж тэмдэглэжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзэхэд, Бээжингийн олимпийн наадмын хугацаанд дэлхийн улс орнуудын олимпийн хороонд нэрээ бүртгүүлсэн болон бүртгүүлээгүй 30 мянга гаруй сэтгүүлч Бээжинд хүрэлцэн ирж ажиллах тул, олимпийн наадмын хэвлэл мэдээллийн үйлчилгээний ажилд олон улсын хамтын нийгэмлэг маш их анхаарал тавьж байгаа бөгөөд, үүний улмаар Бээжин ч идэвхтэй нээлттэй байр сууриар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг угтаж байна.
2007 оны 1-р сарын 1-ээс Бээжингийн олимпийн наадам эхлэх жил гаран хугацаа үлдээд байсан тэр үед, Хятадын засгийн газар нь "Бээжингийн олимпийн наадам болон түүний бэлтгэлийн хугацаанд гадаадын сэтгүүлчдийн Хятадад сурвалжлага хийх тухай тогтоол" баталсан юм. Уг тогтоолд, өмнө нь гадаадын сэтгүүлчдийг Хятадад сурвалжлага хийхдээ гүйцэтгэдэг байсан журам тогтоолуудыг цуцалсан юм. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жянчао энэ тухайд хэлэхдээ:
"Бид энэхүү хүчин чармайлтаа үргэлжлүүлж, гадаадын сэтгүүлчдийн Хятадад сурвалжлага хийхэд нэн их дөхөм үзүүлэх болно. Энэ нь бидний шийдвэр зориг мөн бөгөөд нийт олны хүсэл эрмэлзэл болно гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.
2008 оны 7-р сарын 8-нд, Бээжингийн олимпийн наадам эхлэх нэг сарын хугацаа үлдээд байсан үед, бүх дэлхийн сэтгүүлчдийн Бээжингийн олимпийн наадмыг мэдээллэх хотхон ---Бээжингийн олимпийн наадмын гол болох хэвлэлийн төв, олон улсын радио нэвтрүүлгийн төв болон нэрээ бүртгүүлээгүй сэтгүүлчдэд зориулсан Бээжингийн олон улсын хэвлэл мэдээллийн төвийг албан ёсоор ашиглалтанд оруулсан юм.
Бээжингийн олимпийн наадмын хэвлэл мэдээллийн талын бэлтгэл ажлын үр дүнг мөн энэ бүхнээс харж болох юм. Олон улсын олимпийн хорооны Бээжингийн олимпийн наадмын зохицуулалтын комиссын дарга Хейн Вербруггений хэлсэнчлэн, энэ газар нь сэтгүүлчдэд ая тухтай үйлчилгээ хангах нь яриангүй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Гол болох хэвлэлийн төв нь сэтгүүлчдийн ажиллах газар мөн бөгөөд тэд нарын хоёрдохь гэр орон болох юм. Энд бараг сэтгүүлчдийн хэрэгцээ шаардлагатай бүх зүйлийг хангаж, энэ газрыг бүх дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхний энд хэдэн долоон хоног байх хугацаанд нь гэр оронтой болгосон байна. Зохион байгуулагчдад бид чин сэтгэлийн талархал илэрхийлж байна" гэжээ.
Бээжингийн олимпийн наадмын хэвлэл мэдээллийн талын ажил төрлийн олсон амжилт бол Хятадын засгийн газар болон Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дээд хэмжээнд чухалчлан үзсэний үр дүн мөн. Олимпийн наадамд бэлтгэл хийж эхэлсэн үед, Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хороо нь "Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг ая тухтай байлгана" гэсэн үзэл баримтлал дэвшүүлсэн юм.
"Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг ая тухтай байлгана" гэсэн үзэл баримтлал дэвшүүлсэн нь Хятад улсын хариуцлагатай том орны сайн сайхан дүр төрхийг харуулсан юм. Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа анхны хөгжиж байгаа том орон болсны хувьд, олимпийн наадамд бэлтгэх явцад хүндрэл бэрхшээлүүд учрах нь яриангүй юм. Олимпийн наадмын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үйлчлэх талаар ч туршлага багатай юм. Гэвч Хятад орон амлалтаа идэвхтэй биелүүлж, олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлага хийхэд дөхөм нөхцөлөөр хангаж байна. Эдгээр хэвлэлийнхний өргөн мэдээллээр дамжуулж, дэлхийн олон орны олон нийт ч Бээжингийн олимпийн наадмаар дамжуулж, үнэнхүү хөгжиж өөрчлөгдөж байгаа Хятад орныг олж харах болно./Хүчит, Э.Цогзолмаа орчуулж, Цэцэн хянав/
|