Америк орон сууцны зээлээ буцааж чадахгүй байгаа 400 мянган худалдан авагчдад туслан, Америкийн орон сууцны барьцааны зээлийн хоёр том банк, санхүүгийн байгууллага –Фанние мае болон Фледдие макыг хүндрэл бэрхшээлээс нь гаргахын төлөө Америкийн Сенат 26-ны өдөр 300 тэрбум ам.доллларын орон сууцны тусламжийн хууль баталсан байна. Хэдийгээр уг хуулийн төслөөр зарим санал зөрөлдөөн гарсан боловч уг хуулийн төсөлд түргэн гарын үсэг зурах хэрэгтэй гэж Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш илэрхийлсэн байна.
Бүр эрт уг хуулийн төслийг Сенатад санал хураахаас өмнө Төлөөлөгчдийн танхимд нэгэнт батлагдсан юм. Уг хуулийн дагуу, Америкийн Сангийн яам Фанние мае болон Фледдие мак орон сууцны барьцааны зээлийн байгууллагад хүрэлцхүйц зээл олгох хэрэгтэй бөгөөд шаардлагатай үед түүнийг хувьцааг худалдан авч болно. Үүний зэрэгцээ Засгийн газар хяналтын шинэ байгууллага байгуулж, уг хоёр байгууллагад тавих хяналтаа эрчимжүүлэх болно.
Америкийн барьцааны зээлээр орон сууц худалдан авсан бараг 400 гаруй мянган хүн үүнээс ашиг хүртэх болно гэж уг хуулийн төсөлд мөн тогтоосон байна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр, тэд зээл олгох байгууллагатай хэлэлцээ хийж, одоогийн зээлийн гэрээгээ хүчингүй болгоно. Тэдний орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ ханшийн дагуу, сар бүр зээл буцаах хэмжээ, буцааж дуусах хугацаа зэрэг зээлийн шинэ гэрээнд гарын үсэг зурж, тэднийг зээл буцаах хүчин чадалтай байхыг баталж, зээлийн өрөөс болж зээл тавигч байгууллага тэдний орон сууцыг хураан авахаас зайлсхийх болно.
Уг хуулийн төслөөр Америкийн олон салбарынхан адил бус үзэлттэй байна. Ардчилсан нам уг хуулийн төслийг дэмжиж байна. Учир нь Фанние мае болон Фледдие мак энэ хоёр орон сууцны барьцааны зээлийн банк, санхүүгийн байгууллага нь уулаас Ардчилсан намын таашааллыг хүлээсээр ирсэн юм. Дор, дунд давхаргын төлөөлөгч болсон Ардчилсан нам орон сууцны зах зээлийг өөд нь татах төлөвлөгөөг Америкийн энгийн хүмүүсийн орон сууцны асуудллыг зохицуулахад тус дэмжлэг болно гэж үзэж байна. Тэд нарын энэ үйл ажиллагаа нь гол нь Америкийн сонгуулийн шаардлагад нийцүүлж, удахгүй болох Конгрессын сонгуульд дийлэнх тооны давуутай болох зорилготой юм гэж шинжээчид үзэж байна.
Бүгд Найрамдах Намын хэсэг конгрессын гишүүн уг хуулийн төслийг дэмжиж байгаа боловч ихэнх нь эсэргүүцэж байна. Уг хоёр компани засгийн газрын дэмжлэгийг ашиглан асар их ашиг олсон бөгөөд холбогдох удирдлагаас зайлж, зах зээлийн байдал тааруухан байгаа байдалд засгийн газарт түшиглэн зах зээлийг аврах гэж байна гэж тэд нар зэмэлж байна.
Үүнээс гадна Цагаан ордон зарим арга хэмжээнд мөн саналаа нөөцөлж байна. Барьцааны зээлийн хоёр том байгууллагад хөрөнгө мөнгө хангахын зэрэгцээгээр хямралд ороод байгаа удирдах давхаргын хүмүүсийг цэвэрлэхийг ажил төрлийн дотоодын хэсэг хүмүүс нь засгийн газарт шаардаж байна. Энэ хуулийн төсөл нь энэ хоёр том компанийг засгийн газрын дэмжлэг дор байлгаж, зах зээлийн ноёрхох эрхийг өнө бат эдлүүлэх нь зах зээлийн өрсөлдөөнд ашиггүй бөгөөд, ирээдүйд барьцааны зах зээлийн эрэсдэлийг тараахад ашиггүй гэж тэд нар мөн зэмэлж байгаа юм байна.
Цагаан ордон болон Конгрессын энэ төлөвлөгөөний зорилго бол Америкийн орон сууцны зах зээлийн цаашид буурахаас сэргийлж, Америкийн банк, санхүүгийн байгууллагын хувьцааны үнийг дээшлүүлж, банк санхүүгийн систем нь цаашид нуран унах аюулаас сэргийлэх гэсэн нь тодорхой юм.Гэвч өнөөгийн зах зээлийн судалгаанаас үзвэл, Америкийн орон сууцны зах зээл нь зээлээ төлж чадахгүйгээс болж, хураагдаж байгаа байшин мөн нэмэгдсээр байж, 171 байшин барилга тутмын нэг нь зээлийн байгууллагад хураагдаж байгаа бөгөөд шинэ орон сууцны борлуулалтын хэмжээ ч буурсаар байж, орон сууцны зах зээл сайжирч байгаа шинж тэмдэг алга байна. Зах зээлийн шинжээчид хэлэхдээ, уг хуулийн төсөл нь Америкийн орон сууцны зах зээлийн цаашид уруудах явцыг л удаашруулж чадах боловч харин Америкийн банк, санхүүгийн байгууллагын хувьцааны үнийг хамгаалж чадахгүй юм. Харин хамгийн тодорхой нэг зүйл бол Америкийн татвар төлөгчид уг төлөвлөгөөнд зарцуулах хөрөнгө мөнгийг гаргах бөгөөд хүртээмжгүй болох эрсдэлд нүүрлэх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|