• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-28 15:42:38    
Савны гадуурхи жирэмслэлт гэж юу бэ?

CRI

      Жирэмсэн өндөг савны хөндийн гадуурхи ямарваа хэсэгт тогтсон байгааг ерөнхийд нь савны гадуурхи жирэмслэлт гэж нэрлэдэг. Жирэмсэн өндгийн адил бус хэсэгт тогтсоноор шалтгаалж, өндөгний сувагт жирэмслэх, өндөгний хэвтэшт жирэмслэх, хэвлийн хөндийд жирэмслэх, савны цоргонд жирэмслэх гэж байдаг. Эдгээрийн дотор, өндөгний сувагт жирэмслэх нь олонтоо тохиолддог. Бараг 55%-60%-ийг эзэлж байна.

     Гол шалтгаанууд: 1. Өндгөвчийн сувгийн ужигшсан үрэвсэл, өндгөвчийн сувгийн салс наалдсан, савны хөндий авчих, савны ханын ажиллагаа муудах, өндөг нь өндгөвчийн сувгаар орж болдог боловч үр тогтсон өндгөн эс нь харин савны хөндийд орж чаддаггүй юм байна.

     2. Өндгөвчийн сувгийн бойжилт хэвийн бус, савны дотор салст хальсны байрлал юм уу, үрийн шингэн дамжих сувгийг боох мэс засал хийгээд дахин задалсан тохиолдолд үр тогтоох өндгөн эс харш саадад учирч, өндгөвчийн сувгийн бойжилт мууддаг байна.

     3. Аарцгийн өмөн үүгийн нөлөөгөөр өндгөвчийн сувгийн байр солигдож, үр тогтоох өндгөн эсийн замыг харшилдаг байна.

     4. Үр тогтсон өндгөн эс нь өндгөвчийн хоёр сувгаар удаан хугацаа аялах тул заримдаа савны хөндийд орж амжилгүйгээр хэвтэш эзлэх чадавхтай болчихоод савны гадна жирэмслэх бололцоо бий болгодог байна.

     Савны гадуурхи жирэмслэлт нь анхны хугацаандаа хэвийн жирэмслэлттэй илт ялгаагүй байдаг боловч үр хөврөл нь томроод ирэхийн хирээр, өндөг дамжуулах сувгийг хагалан хэвлийн хөндийд цус хуруулдаг байна. Даамжрахаараа жирэмсэн эмэгтэйчүүдийг шооконд оруулж, амь насны аюулд учруулж ч болзошгүй юм. Ийм шинж тэмдэг илэрвэл нэн даруй оношлуулж эмчлүүлэх хэрэгтэй.

     Сарын тэмдэг зогсох шинж тэмдэг: Завсрын хэсэгт жирэмсэлснээс сарын тэмдэг зогсох хугацаа нь нэлээд урт байхаас гадна, ихэвчлэн 6 долоо хоногоос 8 долоо хоног сарын тэмдэг зогсож, үүний зэрэгцээ хэвлий өвдөж, үтрээгээс цус гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гэвч 20% орчим өвчтөнд сарын тэмдэг зогсох шинж тэмдэг илрээгүй тохилдол ч гарч байгаа юм байна.

     Хэвлий өвдөж байгаагийн шалтгаан: Энэ бол онош тогтоох хамгийн гол шинж тэмдэг юм. Өндөгний суваг томрох, хагаран цус гарч хэвлийн салст бүрхэвчийг өдөөх зэрэг янз бүрийн шалтгааны улмаас хэвлийн систем өвдөж байгаа юм. Өндөгний суваг хагарах үед өвчтөний хэвлийн дор хэсэг урагдаж байгаа юм шиг сүрхий өвдөж, дотор эвгүй оргин бөөлждөг. Дотор цус гарч хэвлийн салст бүрхэвчийг өдөөх үед ходоод, дал мөр үргэлждээ өвддөг бөгөөд умай болон шулуун гэдсийг ч өдөөж хошног хүртэл нөлөөлдөг.

     Үтрээгээс цус гарах: Үр хөврөл хөндөгдсөний дараа, үтрээгээс хүрэн улаан өнгөтэй цус бага багаар олон удаа гардаг, энэ цус нь сарын тэмдэгийн адил их биш боловч байнга гараад хуурай байхын аргагүй болгодог.

     Манарах ба шооконд орох:

     Хэвлийн хөндийд цус цоцмог хурахаар, цус пдутагдах юм уу, хэвлий айхавтар өвддөг, хөнгөн тусах үед байнга манарч унадаг, хүндэрч даамжраад ирэхээр шооконд ордог байна.\Л.Буянтогтох орчуулав\