• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-28 15:50:52    
Олимпийн өдрийн тэмдэглэл

CRI

     Эртний Грекээс улбаатай Олимпикийн хөдөлгөөн, спортын том наадам Дорно дахинд бас нэг удаа нээгдэхэд бэлэн боллоо, Эртний Грекийн домог дохь Олимпос уулны бэлнээс асаасан гал бас нэг удаагаа Дорно дахинд болох энэ наадмыг гийгүүлж, хүслэн мөрөөдөл, эхн тайван, аз бэлэгдэл болох гэж байна. 800 жилийн нүүрийг үзэж, эртний 6 төрийг элээсэн энэ Хятадын эртний хотод тив дэлхийн хүмүүс хуран цугларцгааж, баяр наадмаа тэмдгэлэн, хөгжин баясалцах өдөр нэгэнт хүрч ирлээ.

     Шинэ зуун дахь Бээжин хот тэр чигээрээ Хятад улсын бэлэгдэл бахархал болж байна. 2001-ны 7-р сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсон энэ жилүүдэд, энэ өдөр саруудад, Бээжингийнхэн ерөөс тайвуухан сууж чадаагүй, гэр нутагт холын гийчин зочид морилон саатах гэж байгаа тул яаж зүгээр суух билээ.

     Олон улсын Олимпийн хорооны даалгаварын ёсоор Хятад улс Олимпийн бэлтгэл ажлуудыг төсөв зурагийн ёсоор бүтээж, барьж, байгуулж дууслаа. 100 мянган хүн хамт баясалцдаг Шувуу үүр, усан шилээр өнгөлсөн Усан Шоогоор ахлуусан бүх төрөл тэмцээний ордон талбайнууд, Олимпийн тосгон, Т үсгийн хэлбэрт Онгоцны буудал, тэгш дардан зам харгуй, унаа хөлөг, бүх юм бэлэн боллоо. Одоо боллоо, Манайх гадаагаа гараад ирсэн гийчнээ угтан авч эхэллээ.

     Энэ өдрүүдэд Бээжин хотоор зорчиход, замын хөвөөгөөр Нэг дэлхий, Ганц мөрөөдөл, Бээжинд тавтай морьлоорой гэх бичээстэй ногоон улаан шар өнгийн туг далбаа намирч, Олимпийн таван бэлэгдэл амьтны зураг хотын хэрэм, замын заалт, автобусны хажуу хавирганд харагдаж, цэнхэр эрээн хувцас өмссөн Олимпийн сайн дуран үйлчлэгчид яаралтай гүйлдцгээж, Олимпийн таван цагараг зусан тусгай хэрэглээний машин унаа нааш цааш сүжилдэн, телвиз, радио, сүлжээ, дэлгэцний кино тэр болгон нь л Бээжин 2008 Олимпоор дуулж, Олимпоор эгшиглэж, Олимпоор амисгалж эхэллээ. Тянь аньмэний өргөн талбайн дэргэд босгосон Олимпийн том хуанглийн дээрэх цагийн заалт Олимп, Олимп, Олимп гэх юм шиг, нээлт эхлэх 8-р сарын 8-ны оройн 20 цагийг хүлээж, үлдсэн хэдхэн өдөр хоног, цагуудыг сикунт сикунтаар нь хасан хороосоор, хахад түргэн мэт, хахад бас удаан мэт.

     Бээжингийн Олимпийн тосгон 27-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, энэ тосгон 200 гаруй улс орон болон бүс нутгийн 16 мянган тамирчид, ажиллах хэсгийнхэнийг угтан авч байна. Олимпийн наадмыг дэлхий нийтэд дамжуулан нэвтрүүлэх энэ ажилыг гүйцэтгэх Олон орны хэвлэлийхэн, Олон орны 6000-7000 сэтгүүлчид Олимпийн наамдыг дамжуулах төв IBC, Олимпийн мэдээллийн ордон MPC-д хүрэлцэн ирцээж байна.

     Олон орноос хүрлэн ирж байгаа зочид, зуулжид, тэмцээн сонирхогчид ч Бээжин хотноо хүрэлцэн ирцгэлээ. \Одоо нээлтийн ёслол л үлдэж байна.\