• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-28 17:50:40    
Хятад улс усан замын тээврийн ажил төрлийг түргэн хөгжүүлж, гадаадад нээлттэй байх цар хэмжээгээ өргөтгөж байна [Радио]

CRI

      Хятадын Зам, Тээврийн Яамны албаны хүн 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын усан замын тээврийн ажил төрөл түргэн хөгжиж, Хятад улс дэлхийн усан замын тээврийн болон боомт портын том орон болсон байна. Үүний зэрэгцээ, Хятад улс бас усан замын тээврийн ажил төрлийн гадаадад нээлттэй байх салбар, цар хэмжээгээ нааштай өргөтгөснөөр, хилийн чанадын усан замын тээврийн пүүс компаниудаас Хятадын усан замын тээврийн зах зээлд эзлэх хувь хэмжээ нь байнга дээшилсээр байна гэлээ.

      Өөрчлөлт, шинэчлэлт хийсэн 30 жилд, Хятадын усан замын тээврийн ажил төрөл маш ихээр хөгжсөн юм. Усан замын харилцаа нь Хятадын улс ардын аж ахуй, гадаад худалдаа болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түшиг тулгуур болсон байна. 27-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Зам, Тээврийн Яамны Усан замын тээврийн хэлтсийн дарга Сүн Дэшин танилцуулж хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын усан замын тээврийн ажил төрөл нь бүтэц тархац зохистой, дэс зэрэглэл тодорхой, хүчин чадавх бүрэн, давуу талаараа харилцан нөхсөн гарам портын систем бүрдүүлсний зэрэгцээ бас бүх Хятадын хэмжээнд усан замын тээврийн дээд зэрэглэлийн сүлжээ ч үндсэндээ бүрдсэн байна гэжээ.

      "Хятад улс дэлхийн усан замын тээврийн болон боомт портын том орон болж, олон улсын тэнгис далайн тээврийн салбар дахь байр суурь нь цаашид дээшиллээ. Хятадын эх газрын гарам портын бараа оруулж гаргасан хэмжээ болон контейнер оруулж гаргасан хэмжээ 5 жил дараалан дэлхийд нэгдүгээр байр эзэлжээ. Сүүлийн 10 гаруй жилд газар портын контейнер оруулж гаргасан хэмжээ нь жил тутамд дунджаар 30 хувиар өсөн нэмэгдэж, жил тутмын бараа оруулж гаргасан хэмжээ нь 2007 онд 100 сая стандартчилсан контейнерээс давж, тэнгис далайн тээврийн хөлөг онгоцны цар хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээр байранд жагсаагдсан байна" гэж Сүн Дэшин тэмдэглэжээ.

      Сүн Дэшин бас танилцуулж хэлэхдээ, Хятад улс усан замын тээврийг гадаадад нээлттэй байлгах талаар маш их амжилтанд хүрч, усан замын тээврийн гадаадад нээлттэй байлгах салбар болон цар хэмжээ байнга өргөжин тэлж, хилийн чанадын усан замын тээврийн пүүс компаниудаас Хятадын усан замын тээврийн зах зээлд эзэлж байгаа хувь хэмжээ ч цаашид өсөн нэмэгдсээр байна гэлээ.

      "Гадаад орнуудаас Хятадад хөрөнгө оруулан боомт портын ажил төрөл хөгжүүлэхийг Хятад улс дэмжинэ. Хятадын усан замын тээврийн нээлттэй байх хэмжээ нэлээд өндөр түвшинд хүрсэн юм. Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллага, Олон Улсын Тэнгис Далайн Байгууллага зэрэг олон талт үйл ажиллагаанд идэхтэй оролцон, дэлхийн усан замын тээврийн гол гол улс орон, газар нутгуудтай тэнгис далайн усан замын тээврийн хэлэлцээр тохиролцсон юм. Энгийн барааны усан замын тээврийн талаар, 70 хувийг нь хилийн чанадын усан замын тээврийн пүүс компаниуд гүйцэтгэж байгаа юм" гэж Сүн Дэшин хэллээ.

      Холбогдох талын танилцуулснаас үзвэл, Хятад улс Олон Улсын Тэнгис Далайн Байгууллагын А зэрэглэлийн гишүүн орноор 10 удаа дараалан сонгогдсон байна. Үүнээс гадна, Хятадын онгоцчны нийт тоо нь сая 500 мянгад хүрч, дэлхийд нэгдүгээр байрыг эзэлж, дэлхийн онгоцчдын зах зээлд мэдлэг чадвартай хүмүүсийг олноор бэлтгэж өгсөн байна.

      Хятадын Зам, Тээврийн Яамны төлөвлөж байгаагаар, 2020 он гэхэд Хятад улс усан замын тээврийн ажил төрлөө орчин үеийн хөгжлийн шинэ түвшинд хүргэж, Хятад улс нь тэнгис далайн том орон, усан замын тээврийн том орон байснаасаа усан замын тээврийн хүчирхэг орон болон хөгжих болно. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\