• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-28 17:50:05    
Олгуя-гийн Эвэнк анчид давхар байшинд суух боллоо

Хятадын Олон Улсын Радио

      Өвөр Монголын Өөртөө Засах Районы Хөлөн-Буйр хотын харьяа Гэгээн-Гол хотын ойролцоо байгуулсан Олгуя-гийн Эвэнк үндэстний шянд хүрхэд цөөн хэдэн байшин нь хоёр давхар байшингаар орлуулагдаж, нэлээд хэвэн байшинг яг давхар байшин болгон өөрчилж байлаа. Анчин Арунбу, засгийн газраас манай хуучин байшинг хоёр давхар байшин болгон өөрчлөн өгч байгаа, манай анчид ч хотын хүмүүс шиг давхар байшинд суух болсон шүү гэж баярлан яриж байлаа. Тавийн даваанд өндөйж байгаа Арунбу гуай амьдралдаа сэтгэл ханамжтай яваа нь царайн дээр ил мэдэгдэж байлаа. Тэрээр, 2003 оны 8-рс ард майнайхан хамгийн түрүүнд уулнаас буусан юм. Засгийн газраас бидэнд тоосгон байшин бариж өгсөн бөгөөд даачлан тэтгэсэн нэгжээс өдөр тутмын хэрэглээний зүйл, зурагт, ор, ширээ сандал, байгалийн хийн зуухыг хүртэл бүрдүүлж өгсөн гэж сэтгэл өндөр яриж байлаа.

      "Ча бугийн нутаг" гэж нэрд гарсан Олгуя-гийн Эвэнк үндэстний шянд Эвэнк анчин 62 өрөх, 160 гаруй хүн амтай байдаг. 2003 оны 8-р сард уулнаас буусны дараа засгийн зараас барьж өгсөн тоосгон байшинд сууж, хүн тутмын орон сууцын талбай нь 17 квадрат метрт хүрэв. Уулнаас буусны дараа ча буг нь хашаалан тэжээхэд зохицохгүй учраас шянгийн засгийн газар нь ойн дотор анчны таван цэг байгуулж, ча буг тэжээх нөхцөл боломж бүрдүүлж өгсөн байна анчны цэг бүхэнд нарны энергийн цахилаан гаргах машин, зурагт, дагуулаас телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппрат, дулаан майхан, чирүүл тэрэг, сандал ширээ төхөөрж өгсөн учраас анчид дасхим хүйтэнд даарахгүй, аагим халуунд ч халахгүй болсон бөгөөд "Нисан" машин тохирулан өгсөн болхоор нааш цааш явахад машин унах болжээ. Анчдын ча буг өсөн үржиж, 2007 онд 1100-д хүрч, бугийн эвэр 1140 килогзам хурааж, 114 мянган юаний орлого олж, 2006 оныхоос 16 мянган юмнь нэмэгдсэн байна. засгийн газар нь мөн анчдыг хөтлөн худалдаа наймаа, гэр бөлийн жуулчлалын цэг, хонь тэжээх зэрэг ажил төрөл хийлгэж байна. Одоо Олгуя-гийн Эвэнк үндэстний шянгийн 60 гаруй анчин өрхийн гурваны хоёр хувь нь ча бугийн бүтээгдхүүний дэлгүүр эрхэлж байна. "Хэ овогтын ча бугны бурцын үйлдвэр" бол Эвэнк анчны анхны хувийн аж ахуйн нэгж болно. Түүний даргаагаар "Ахмад анчин" гэх мэтийн брэнп бүртүүлж, архи нэрэх, ча бугийн бурц хатаах зэрэг аж ахуйн нэгжүүд бий болсон бөгөөд ча бугийн бүтээгдхүүний 10 гаруй дэлгүүр байгуулж, орлогоо нэмэгдүүлсэн юм байна.

      Шянгийн засгийн газар нь байгалийн сайхан үзэмж болон үндэстний зан заншлын онцолгоо ашиглан аялал жуулчлалын ажил үйлэс хөгжүүлж байна. Шянгийн засгийн газрын хөрөнгө оруулан байгуулсан жуулчлалын цэгийг өнөө нэг анчин гэрээгээр даачилж, таван анчин ажиллуулж байна. 5 жилийн дотор энэ шян нь жуулчдынг давхардсан тогоор 7800 грауй хүлээн авч, аялал жуулчлалын орлого нь зургаан сая юаньд хүрсэн байна.