Хятадын тамхи татхыг хориглох анхны байгууллага бол 1985 оны 4-р сард байгуулагдсан "Хятадын тамхи татах хийгээд эрүүл мэндийн нийгэмлэг" болно. Хятад улс бол дэлхийн тамхи үйлдвэрлэгч хамгийн том орон юм. Энэ нийгэмлэг байгуулагдсан нь тамхийг хориглох хууль батлуулах зорилглтой юм байна.
Тамхинаас гаргах анхны төв: Хятадын тамхинаас гаргах анхны төв 1987 оны эхээр Гуандүн мужийн Жүхай хотод байгуулагдав. Энэ төвд тамхинаас гаргах нэг зүйлийн өнөртэй ус өнөрлөсний дараа тамхи татвал ямар ч амтгүй болдог юм байна. Энэ өнөртэй усыг 30 гаруй төрийн хятад өвсөн эмээс гаргаж аюсан аж. Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс дараалан гурван өдөр 30 минут энэ усыг өнөрлөх юм бол тамхинаас амархан гарч болох юм гэнэ.
Тамхи татах хэмжээгээр хамгийн бага муж: Хятадын 1986 оны 2-р сард нийтлэсэн Хятадын хэмжээний 15-аас дээш насны 500 мянган хүнд хийсэн тамхи татах тухай шинжилгээнээс үзвэл, 29 муж, хот, өөртөө засах районы дотор Ниншягийн Хотон Үндэстний Өөртө Засах Район нь тамхи татах хэмжээгээрээ хамгийн дор байлаа. Хятадын хэмжээний тамхи татах дундаж хэмжээ 33,88 хувь байхад харин Ниншягийн Хотон Үндэстний Өөртө Засах Район нь 23,7 хувьтай байжээ. Ниншягийн Хотон Үндэстний Өөртө Засах Район тэр үед 4 сая хүн амтай, түүний дотор Хотон үндэстэн гурваны нэг хувь орчмыг эзэлж байжээ. Урт хугацааны турш Хотон мусульманчууд нь лалын шашны сургалыг бат сахиж, арих тамхи хэрэглэхгүй зөв хүмүүжлээ баримталсаар ирсэн юм байна.
"Дэлхийн тамхи татахгүй өдөр"-ийн арга хэмжээг анх удаа өрнүүлсэн нь: Хятад улс "Дэлхийн тамхи татахгүй өдөр"-ийн арга хэмжээг анх удаа өрнүүлсэн нь 1988 онд болсон анхны "Дэлхийн тамхи татахгүй өдөр"-ийн арга хэмжээ болно. Тамхи татхыг багасгах арга хэмжээг гүнзгий хэрэгжүүлж, хүн төрөлхтөнийг тамхины хордолгоос гаргахын төлөө, 1988 оны 4-р сарын 7-ны өдрийг дэлхийн анхны тамхи татахгүй өдөр болгох бөгөөд үүнээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага байгуулагдсаны 40 жилйин тэмдэглэлт ойг тэмдэглэхээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага шийдвэрлэсэн байна. Хятадын Эх оронч эрүүл магааллын хөдөлгөөний төв комисс болон Эрүүл мэндийн яам мөн жил "Дэлхийн тамхи татахгүй өдөр"-т холбогдуулан тамхи татхыг ятган хориглох арга хэмжээ нааштай өрнүүлэх зар нийтлэсэн байна. "Дэлхийн тамхи татахгүй өдөр"-ийн үндэсэн агуулга бол хүмүүст тамхи татах нь хүний эрүүл мэндэд хортой, заавал бага татах юм уу, татахгүй байхыг анхаарулах, 4-р сарын 7-ны өдөр тамхи татхаа больхыг дэлхийн тамхи татдаг бүх хүмүүс уриалах, мөн өдөр төрөл бүрийн тамхи илээр борлуулах юм уу, зар сурталчилгаа хийхээ нэг өдөр сайн дураасаа зогсохыг тамхи борлуулдаг хувь хүн, аж ахуйн нэгжид уриалах зэрэг болно. \М.Цэцэн бэлэтгэв\
|