• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-29 17:37:25    
Бээжингийн олимпийн наадмын банк, санхүүгийн үйлчилгээ бэлэн болов [Радио]

CRI

      2005 оноос хойш, Хятадын банк, санхүүгийн байгууллагууд Бээжингийн олимпийн наадмын хугацаан дахь банк санхүүгийн үйлчилгээний бэлтгэл ажлыг хийж эхэлсэн юм. 3 жил гаруйн чармайлтаар өнөө бэлтгэл ажил нэгэнт дууссан байна.

      Бээжингийн олимпийн наадмын хугацаанд, үлэмж хэмжээний гадаадын тамирчид, албаны хүн тэрчлэн үзэгчид, жуулчид Хятадад ирэх болно.

      Эдгээр улсын дотоод гадаадын маш олон хүмүүсийн банк, санхүүгийн эрэлт хэрэгцээ зэрэг асуудалд чиглүүлэн, Бээжингийн олимпийн наадмын хугацаанд банк санхүүгийн үйлчилгээ олгох банкууд маш их хэмжээний мөнгө оруулж зохицуулалт хийсэн бөгөөд олон цэг салбарын үйлчилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэн өөрчилсөн байна. Олимпийн тэмцээнд холбогдсон олимпийн наадам зохион байгуулж байгаа хотуудад өнөө нэгэнт аюулгүй, дөхөм, өндөр үр ашигтай, шилдэг чанарын олимпийн наадмын банк, санхүүгийн үйлчилгээний орчинг бүрэлдүүлсэн байна. Үүний тухай Хятадын банк, санхүүгийн нийгэмлэгийн даргын орлогч ноён Ян жайпин хэлэхдээ,

      Энэ оны 4-р сарын эцсээс өмнө 1000 гаруй банкны үйлчилгээний цэгт шалган байцаалт хийсэн байна. Үүний дүнд 15 минут илүү дугаарлан хүлээсэн хэмжээ нь 8.04 хувиас давсан байна. Ноднин жилийн 5-р сард шалган байцаах үеийн 37.5 хувь байсантай зэрэгцүүлбэл их амжилт гэж хэлж болох юм гэжээ.

      Гадаадын хүмүүст банк санхүүгийн үйлчилгээ явуулах талаар Хятадын олон банкууд маш олон арга хэмжээ авч, өргөн олон гадаадын зочдод өндөр түвшин бүхий дээд үр ашигтай банк, санхүүгийн үйлчилгээ олгохыг баталсан байна. Олон банкууд гадаад валютын үйлчилгээний цэг нээж, валют солих цэгийг ч нэмж байгуулсан байна. Үүнээс гадна, олон цэгүүдэд, англи хэл болон бусад хэлний үйлчилгээ бэлтгэсэн бөгөөд банкуудын нь VISA, MasterCard зэрэг олон картаар шууд үйлчлэх болно.

      Улсын дотоод гадаадын автомат үйлчилгээнд гарч болзошгүй карт идэх зэрэг асуудлын тухай, олон банкууд ч холбогдох бэлтгэл ажил хийсэн юм. Үүний тухай China банкны (Bank Of China) хувь хүмүүсийн банк санхүүгийн үйлчилгээний ерөнхий захирал ноён Юе и танилцуулж хэлэхдээ,

      Автомат үйлчилгээтэй төхөөрөмж нь карт идсэн тохиолдол гарсан нөхцөлд, сэтгүүлчийн үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг өөрийгөө гэрчилж чадах бусад баримтаар 24 цагийн дотор шинэ карт нөхөн авч болно.

      Банк санхүүгийн салбарын хяналт удирдлагын хувьд, өнөө нэгэнт 12345 номерын гомдол мэдүүлэх утас нээж, үйлчлүүлэгчдэд 8 төрлийн хэлээр үйлчилнэ.

      Үүнээс гадна, олимпийн наадмын үйлчилгээний гол эрэлт хэрэгцээний дагуу, олон банк санхүүгийн байгууллагууд гэнэтийн хэргийг зохицуулах арга хэмжээ боловсруулан тогтоосон бөгөөд сургалтын ажлыг олон дахин хийж, олимпийн наадмын хугацаан дахь банк, санхүүгийн үйлчилгээний ажлын найдвартай хийх болоод аюулгүйн нөхцөл байдлыг баталсан байна. Олон банк, санхүүгийн үйлчилгээний цэгүүдэд гарч мэдэх цахилгаан зогсох, сүлжээний систем гэмдэх зэрэг асуудалд, өнөө нэгэнт банк санхүүгийн үйлчилгээний цэгүүдийн 98 хувьд нь UPS зэрэг төхөөрөмж угсарсан бөгөөд үйлчилгээний цэгүүдийн 76 хувьд нь гарч болзошгүй асуудлуудыг цагт нь зохицуулах болно. \Г. Сайн-Өлзий орчуулж, Буян хянав\