• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-29 17:26:17    
Хятадын Засгийн газар соёлын өвийн хамгаалалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүд авч байна [Радио]

CRI

      Хятадын Орон Сууц, Хот Хөдөөгийн Барилга Байгуулалтын Яам, Соёлын Яам болон Түүх соёлын дурсгалт зүйлсийн ажил эрхэлсэн үндэсний газрын албаны хүн 28-нд Бээжинд мэдээ нийтлэх хурал хийлгэж, сүүлийн жилүүдийн Хятадын соёлын өвийг хамгаалж байгаа байдлыг танилцуулсан байна. Өнөө, бүх Хятадын үндэсний зэрэглэлийн түүх соёлын 187 дурсгалт газрын байдал бүр маш сайн байгаа аж.

      Хятад улс бол соёлын өв ихтэй том орон юм. Үндэсний зэрэглэлийн дурсгалт газар 187 байгаа бөгөөд улс орны нутаг дэвсгэрийн нэг хувийг эзэлдэг юм. Дурсгалт өвтэй газруудын эрхэм нандин эх баялгийг зүй зохистой нээн ашиглаж, тухайн нутгийн дэд бүтцийн байгуулалт болон аялал жуулчлалын ажил төрлийг хөгжүүлэхийн төлөө, маш олон үзэмжит газрыг бүр гүйцэд ашиглаж байгаа юм. Гэвч хэт их нээж ашигласан ба эмх цэгцгүй байгуулалт хийж ирснээр, соёлын өвийг хамгаалах ажлыг маш ноцтой харшилсан байлаа. Үүнд Хятадын Соёлын Яам,Түүх соёлын дурсгалт зүйлсийн ажил эрхэлсэн үндэсний газар, Орон Сууц, Хот Хөдөөгийн Барилга Байгуулалтын Яам нь олон арга хэмжээ авч, соёлын өвийг хамгаалах эрч хүчээ эрчимжүүлсэн юм. Орон Сууц, Хот Хөдөөгийн Барилга Байгуулалтын Яамны Төлөвлөгөөний газрын орлогч дарга Ван Фэн-ү хэлэхдээ, сүүлийн жилүүдэд нухацтай чармайснаар, Орон Сууц, Хот Хөдөөгийн Барилга Байгуулалтын Яамны хийсэн үзэмжит дархан газрууд, түүх соёлын нэрт хотууд, хотын цэцэрлэгжүүлэлт болон дэлхийн өвийг хамгаалах ажил зохих амжилтуудад хүрсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Дурсгалт өвтэй газруудын хууль дүрмийн байгуулалт болон хамгаалалтын төлөвлөгөө боловсруулан тогтоосон юм. Орон Сууц, Хот Хөдөөгийн Барилга Байгуулалтын Яам нь "Хот хөдөөгийн төлөвлөгөөний хууль", "Үзэмжит районы дүрэм", "Түүх соёлын нэрт хот, нэрт суурин, нэрт тосгоны хамгаалалтын дүрэм"-ийг чанга хэрэгжүүлсэн юм. Өвүүдийг хамгаалах талаар, төлөвлөгөөг урьдаар хэрэгжүүлэхийг баримталж, хамгаалалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлсэн юм гэжээ.

      Орон Сууц, Хот Хөдөөгийн Барилга Байгуулалтын Яамны албаны хүн танилцуулж хэлэхдээ, эдгээр хууль дүрмийг хэрэгжүүлснээр, үзэмжит районуудыг хэт их нээж ашиглах болон эмх цэгцгүй байгуулалт хийхийг цаг тухайд нь үр ашигтай засан сайжруулж чадсан байна гэлээ.

      Хятад улсад өнөө дэлхийн соёлын өв 26, байгаль болон соёлын холимог өв 4, дэлхийн байгалийн өв 7 байж, нийт тоогоороо дэлхийд 3-рт орж байна. Үүнд Бээжин бол соёлын өв олонтой муж хотуудын нэг нь юм. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулж эхэлснээс хойш, Хятадын Засгийн газар нэг талаар Олимпийн наадмын ордон талбайг байгуулж, үүний зэрэгцээ бас Бээжингийн соёлын өвийг хамгаалах талын хөрөнгө мөнгөний оруулалтаа нэмэгдүүлсэн юм. Түүх соёлын дурсгалт зүйлсийн ажил эрхэлсэн үндэсний газрын орлогч дарга Жан Бай хэлэхдээ,

     Бээжин хот нь энэ хэдэн жилд Олимпийн ордон талбайн байгуулалттай зэрэгцэн бас жил болгон 100 сая юань зарцуулан, Бээжингийн дурсгалт газруудыг засан сэлбэж хамгаалж ирсэн юм. Ингэснээр Бээжингийн дурсгалт газруудыг хамгаалах ажлаа хөгжүүлсэн төдийгүй, бас Бээжингийн Олимпийн наадмыг нэн сайн зохион явуулж, хүмүүнлэг Олимпийн үзэл санааг найдваржуулахад маш их ач холбогдолтой ажлыг хийсэн юм гэжээ.

      Жан Бай хэлэхдээ, соёлын өвийг хамгаалах ажлууд ч их олон хүндрэл бэрхшээлд учирч байна. Саяхан Сычуаньд гарсан газар хөдлөлтийн гамшиг нь дурсгалт зүйлсийг хамгаалах ажилд маш муугаар нөлөөлсөн юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав\