Хятадын өмнөд нутгийн Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районы Юйлинь хотод тэнгисийн хоёр эргийн хөдөө аж ахуй хамтын ажиллагааны туршилтын нэг район байдаг юм. Уг туршилтын район байгуулагдсан хоёр жил туршдаа Тайваний худалдаачдын эх газрын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах шинэ индэр болж, Тайвань болон эх газрын хөдөө аж ахуйн салбарын харилцан нөхбөрлөн хөгжихийг ахиулсаны зэрэгцээ хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна.
Юйлинь хотын тэнгисийн хоёр эргийн хөдөө аж ахуй хамтын ажиллагааны туршилтын районы саруул уужуу орчин үеийн гахайны фермд саяхан Тайваниас оруулсан Тайваний Фүчангийн 100 гаруй азарга гахай тэжээж байгаа аж. Тайваний Фүчангийн азарга гахай нь үржил сайтай, өвчин үл халдаах чадал сайтайгаараа дэлхийд нэртэй юм. Тайваниас эдгээр азарга гахайг оруулж ирсэн нь мөн хоёр эргийн хөдөө аж ахуй хамтын ажиллагааны туршилтын районы чухал төслийн нэг юм. Уг төслийг Тайвань болон эх газрын хоёр компани 10 сая ам доллар санхүүжүүлж байгуулсан аж. Энэ төслийн дагуу Юйлиний тэнгисийн хоёр эргийн хөдөө аж ахуй хамтын ажиллагааны туршилтын районыг Хятадын өмнөд нутаг тэрчлэн АСЕАН-ны орнуудыг хамарсан азарга гахайны судлалын төв байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Тайваний Фүчангийн азарга гахайг үржүүлэх төсөл урагштай ахиж байгаа нь Гуаншигийн Юйлиний хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны туршилтын районы хөгжлийн цомотхол төдий юм. Бүх Хятадын хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны туршилтын 9 районы нэг болсон Гуаншигийн Юйлиний хоёр эргийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны туршилтын район 2006 оны 4-р сард байгуулагдсанаас хойш, голдуу Тайваний хөрөнгийн хөдөө аж ахуйн нэгжүүд, аж ахуйн нэгжүүд энд хүрэлцэн ирцгээж, шилдэг үр бойжуулах техник нэвтрүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, баримжаа үйлдвэрлэлийн үлгэр жишээ бааз байгуулах зэргийг маш их сонирхож ирснээр, энэ нь эх газар болон Тайваний хөдөө аж ахуйн хамтын ажиллагаанд маш сайн боломж тохиол хангасан байгаа юм.
Өнөө Тайваний 40 гаруй аж ахуйн нэгж болон хамтлаг уг туршилтын районд ирж, худалдааны зөвшилцөл, судалгаа шинжилгээ хийж байгаа юм байна. Аж ахуй эрхэлсэн Тайваний хөрөнгийн аж ахуйн нэгжүүд ч 38 болж, хөрөнгө оруулсан хэмжээ нь 2 тэрбум 400 сая юаньд хүрсэн байна.
|