2008 онд Бээжин хотын их, дээд сургуулийг төгсч хөдөө нутагт ажиллах оютнуудыг үдэн мордуулах болон аларшуулан сайшаах хурал 2008 оны 6-р сарын 26-ны өдөр Бээжин хотноо болов. Өнөөгийн байдлаар, Бээжингийн их, дээд сургууль төгссөн 8136 оюутан хөдөө нутгийн үндсэн шатанд ажиллаж, тосгон болгонд 2 оюутан ажиллуулах гэсэн зорилтоо үндсэнд нь биелүүлсэн байна.
Бээжин хот 2 жилийн өмнө их, дээд сургууль төгссөн 5041 оюутныг хөдөө нутагт илгээж, тосгоны намын үүрийн нарийн бичгийн даргын туслах, тосгоны зөвлөлийн даргын туслахаар ажиллуулсан үндсэн дээрээ энэ жил бас 2095 оюутныг хөдөө нутаг руу илгээж тосгоны даргаар ажиллуулах гэж байна.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Нарийн Бичгийн Дарга нарын Газрын гишүүн, Төв Хорооны Зохион Байгуулалтын Хэлтсийн дарга Ли Юаньчао уг хурал дээр хэлэхдээ, их, дээд төгсөгчдийн дундаас шилин сонгож хөдөө нутагт илгээн тосгоны даргаар ажиллуулах нь Намын Төв Хорооноос гаргасан алс хэтийн стратегийн ач холбогдол бүхий чухал сонголт юм гэлээ. Хөдөө нутагт очиж, үндсэн шатанд очиж давтан боловсрох нь их, дээд сургууль төгсөгчдийн эрдэм чадвартай хүн болохын төлөө хийж байгаа зөв сонголт юм. Энэ удаа оюутнуудыг шилин сонгоход бүх Хятадын хэмжээнд 240 мянган оюутан нэр мэдүүлэн оролцож, намын уриалгыг идэвхтэй угтан дагаж, нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу хөдөө нутагт очиж, үндсэн шатанд очиж, эх орон болон ард түмний хамгийн хэрэгцээтэй газарт очиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Эрин үеийн оюутнууд бол итгэл найдвартай, ихийг бүтээж чадах үеийнхэн болохыг энэ нь харуулж байна. Оюутнууд тосгоны даргаар ажиллах нь насан тушид ашиг хүртээх оюун санааны өв хөрөнгө болно гэдэгт итгэж байна гэж тэр бас тэмдэглэжээ.
Хөдөө нутагт даруу хичээнгүй суралцаж, хатуу бэрхийг даван дуулж, тариачин малчны жинхэнэ үр хүүхэд болон хүмүүжиж, тариачин малчинтай найз нөхөд бололцон, тариачин малчныг хайрлах сэтгэлгээтэй болох хэрэгтэй. Хөдөө нутгийн боловсон хүчнээс суралцан, ард иргэдийн ажлын арга хэлбэрээс сурч, ард иргэдийн сайшаалыг хүлээсэн тосгоны сайн дарга түргэхэн болохыг гэж тэр оюутнуудад хүслээ.
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ХКН-ын Бээжин хотын Хорооны нарийн бичгийн дарга Лю Чи хэлэхдээ, намын бүх хотын шат бүрийн хороод, Засгийн газрууд шинэлэг зүйлийг бүтээх арга замыг нааштай хайж, их, дээд сургууль төгсөгчдийг сонгон шалгаруулж хөдөө нутагт очуулж даргын ажил хийлгэх урт хугацааны үр ашигтай механизм тогтоох хэрэгтэй. Нэгд, бэлтгэх, ажиллуулах механизмээ цаашид боловсронгуй болгон, энэхүү эгнээг сайтар ашиглах хэрэгтэй. Хоёрт, судалгаа шинжилгээг эрчимжүүлэн, бодлогуудыг цаашид төгөлдөржүүлэх хэрэгтэй. Гуравд, хөдөө гутагт ажиллах оюутнуудыг бэлтгэн хүмүүжүүлэх ажлын эрч хүчээ нэмэх хэрэгтэй. Дөрөвд, оюутнуудын хөдөө нутагт очиж ажиллахад нь сайн сайхан орчин ахуй бүрдүүлэн өгөх хэрэгтэй гэжээ.
|