• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-29 17:51:06    
Хэ Жэ үндэстний соёлын өвийн сэргэлт

CRI

     Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа. Хэ Жэ үндэстэн бол Хятадын хүн амын тоо хамгийн бага ястны нэг билээ. Тэд нар Хятадын зүүн хойт нутгийн Хар мөрөн мужийн Ү Сүли мөрний хөвөө дагуу нутгалдаг юм, тэд нар өөрийн үсэг бичиггүй, гэвч Хэ Жэ үндэстний дунд тэдний өөрийнхний үндэстний үг хэлэнд дуулагддан "И Макань" гэдэг урлаг байдагшан. Амьдралын арга хэлбэрийн өөрчлөлтийн хирээр, энэхүү зуу гаран жилийн түүхтэй уламжлалт урлаг нь нэг хэсэг хугацаа мөхөлд нүүрэлсэн аж. 2006 онд, И Маканийг Хятадын бодисын бус соёын өвийин анхны жагсгаалтад хамруулж, олон талуудын хүчин чармайлттайгаар, И Макань н Хэ Жэ үндэстний дунд дахин дуулагдсан аж.[Радио]

     Та бүхний одоогоор хүлээн авч сонсож байгаа бол, 1979 оны 10-р сард, БНХАУ байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдгэлэх үед, Хэ Жэ үндэстний урлагчин Ү Ляньгүйгийн Бээжингийн ардын их хурлын танхимд дуулсан бичлэг байгаа. Түүний хойч нарын хэлхээр, тухайн үед Ү Ляньгүй нь өвч биендээ хөвөн хувцас өмсөж, үндэстнийхээ онцлогтой толгойн эдлэл зүүж, ардын их хурлын танхи мын өргөн тавцанд И Маканиа дуулсан байна, түүний өвөрмөц сайхан дуу эгшиг, хэсэгдээ намуун хэсэгдээ идрүүн айзам хөг нь үнэхээр тухайн талбайд байсан хүмүүс бүгдийн сэтгэлийг цуурьядуулж байсан гэнээ.

     И Маканийг Хэ Жэ үндэстнийхэн түүх соёлынхан "хичээллэх ном" гэж зүйрлэдэг, яагаад гэвэл И Маканий агуулга нь голцуу Хэ Жэ үндэстний түүх, Баатар идтэн, нийгмийн үйлдвэрлэл, зан иргэншил болон шашин шүтлэг зэрэг өргөн цар хүрээг хамарч, ярьж дуулхыг хослуулсан урлаг байдаг аж. И Маканий урчууд нь олноос оройлсон сэтгэхүй, амьдлаг сайхан зүрйлэл, элбэг баялаг ардын аман яриа зэрэгтээ түшиглэж, олон төрлийн хүний дүрийг бүтээж, олон амьтан ахуйн дууг дуриаж, сонссон хүнд яг л өөртөө тэрэхүү орчинд хүрэлцэн очичихасан юм шиг сэтгэгдэл өгдөг байна.

     Одоо, Хэ Жэ үндэстэний дунд И Макань дуулж чаддаг хүн их цөөхөн болсон байна. Тухайн үеийн Ү Ляньгүй бол тэдгээр цөөн хэдхэн хүний нэг нь байсан аж. Тэрээр таалал төгөссөний дараа, түүний зээ Ү Баочэнь нь энэхүү урлагийг залгамжилсан байна. Ү Баочэнь танилцуулж хэлэхдээ, "Хар мөрний хүвээнд Же Жинкөү гэдэг нэг жижиг балгад байдаг, бид балгадны зүүнтэй байгаа өндөр ууланд дээр гарч, нар зүг хандан И Маканиа дуулдаг, тэр нь ёстой л нэг зүйлийн бурханаас хайрласан хүртээл гэж хэлж болох юм" гэжээ.

     "Жагсан арсаар хувцас хийж, нохойгоор царгаа чирүүлсэн Хэ Жэ үндэстэн" гэж хүмүүс Хэ Жэ үндэстнийг дүрслэн хэлдэг. Уламжлалт Хэ Жэ үндэстэн нь жагас агнаж амьдардаг байлаа. Гэвч өнөө хүмүүс жагсан арсан хувцасаа өмсөхөө болиж, тэр нь музейд хэвтэдэг дурсгалт зүйл болсон байна. Ганц үеийн үед уламжилагдсаар ирсэн И Макань л Хэ Жэ үндэстний үр хойчид өвөг дээдсийнхний түүх, соёл, амьдарлыг тэд нард нь хэлж өгдөг цорын ганц арга барил болсон байна.

     Өнөө, И Макань зэрэг Хэ Жэ үндэстний уламжлалт зүйлс нь хүмүүсэд чухалчилагдаж эхэлсэн боловч их олон хүчир бэрхшээлд нүүрэлсэн байна. залгамжлах хүн цөөн, амьдарлын арга барил нь хувирсан зэрэг бол бүр л И Маканьд тулгарч байгаа, мөн ч Хэ Жэ үндэстэнд тулгарч байгаа хямрал болох юм. Бүх Хятадын хэвчээнд одоогоор И Макань дуулж чадах хүн зөвхөн арван хэдхэн байдаг, харин өнгөрөгч зууны 80-аад оны үед 5-хан хүн л байсан аж. Ахмад нэг үеийн хүмүүсийн насжиж өтөлхийг дагалдан залгамжилх хүн явах тусмаа цөхөрсөн байна. Үеийн үедээ жагас агнаж амьдардаг байсан Хэ Жэ үндэстэн нь оршин тогтнолын асуудалд тулгарсан байна. Засгийн газар ч энэхүү асуудлыг таниж олсон байна. И Макань нь Хятадын биет бус соёын өвийн жагсгалтанд хамруулсаны дараа, холбогдох байгууллага нь олон төрлийн арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлсэн аж. 2001 оноос эхлэн, тухайн газар нь жил болгоны намар бүр Хэ Жэ үндэстний аялал жуулчлалын найр зохион явагдуулж, аялал жуулчлалын найр дээр Хэ Жэ үндэстний дуу бүжиг болон И Макань зэрэг урлагийн тоглолт гаргаж, тэд нарын уламжлалт соёл урлагийг нэн олон хүмүүсэд таниулхаар чармайсан байна. Үүний зэрэгцээ, засгийн газар болон Ү Баочэнь зэрэг Хэ Жэ үндэстний хойч нар хамтаар бас Хэ Жэ үндэстний музей болон үндэстний онцгойтой тосгон зэргийг байгуулж, бас Хэ Жэ үндэстний судалгаан нийгэмлэг байгуулж, уг үндэстний соёл урлагийг сэргээн хамгаалахаар хүчлэн чармайж байна.\Хүчит редакторлон бичив\