Бээжингийн олимпын наадам болох гэж байгаа үеэр Танзаниас Хятадад суугаа элчин сайд ноён Рамадхани Омари Мапури манай радиод тусгай сурвалжлага өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн олимпын наадам төгөс амжилттай болж, олимпын түүхэнд баялаг сайхан хөшөө болж сүндэрлэхийг хүсэн хүлээж байна гэжээ.
Хятадын иргэд Африк тивийн зүүн хэсэгт байгаа Танзани Улсыг дурдах үед зөвхөн тэнд байдаг дэлхийн бүслүүр дэх цаст уул, хэлбэр өвөрмөц модон шуумал, маш эртний уламжлалаа хадгалж байгаа Ма Сай хүн болон их хэмжээгээр нүүдэлж байгаа зэрлэг амьтад зэрэгийг л ярих болно. Танзаниас Хятадад суугаа элчин сайд болохоосоо өмнө ноён Рамадхани Омари Мапури ч Хятадын тухай дэмий ойлгодоггүй байсан юм.
Тэрээр хэлэхдээ, "би Хятадад ирэхээсээ өмнө Хятадын тухай бага сага мэддэг байсан, жишээлбэл, Хятад Улс өнө удаан түүхтэй, өргөн гүн нарийн соёлтойг мэднэ, бас Хятадын хотуудад маш олон унадаг дугуй, онцогойлон Бээжин хотод гэдэгийг бас мэднэ. Үүнээс гадна би бас Хятад Улс эдийн засагаа хүчлэн хөгжүүлж байна гэдэгийг мэднэ" гэжээ.
Гэвч ноён Рамадхани Омари Мапури 2006 онд Танзаниас Хятадад суугаа элчин сайд болох үед, Бээжинд үзэж сонсосон нь түүнд гайхаш алдуулсан юм. Тэрээр хэлхэдээ,
"Одоогийн байдал нь миний урьдын ойлголттой маш зөрж байна, би маш адилгүй зүйлийг олж харлаа. Ялангуяа түүх соёлын талаар. Би цагаан хэрэм, арван гурван хааны бунхан зэрэгтэй танилцалаа. Хятад Улс бас маш их өөрчөлөгдөж, онцогойлон хотод нь тийм олон унадаг дугай байхгүй болжээ, өнөөгийн хотуудад "газар сайгүй машинууд байна, Хятадын барилга нь өнгөрсөнийхтэй адилгүүй болж, маш олон өндөр сүрлэг асар тагт бий болсоныг мэдсэн юм, тэгээд ч би Хятад Улс болон хөгжиж байгаа орнуудыг ялгаж салгахаа болисон юм" гэжээ.
Эдгээр өөрчөлөлт нь Хятад Улс 2001 оны 7-р сарын 13-ны өдөр олимпын наадмыг эрхлэн явуулах эрхийг амжилттай олсоноос хойш хурдтай хөгжиж, олимпын наадмын бэлтгэл ажил ч урагш ахисан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"Олимпын наадмын бэлтгэл ажлын ахиц нааштай ахиж, Хятадын ард түмэн олимпын наадамын бэлтгэл ажлын төлөө урьд өмнө байгаагүй хүчин зүтгэл гаргаж байна хэмээн би үзэж байна, би олонхи хүмүүстэй адил олимпын наадамын ордон талбайн бүтээн байгуулалтыг маш анхаарахын зэрэгцээ хотын агаар мандалын чанарын сайжиралтыг бас анхаарч байна, одоо Бээжингийн агаар мандалын чанар маш их өөрчөлөлттэй болсон, энэ нь Хятадын засгийн газар агаарын чанарыг батлахын төлөө арга хэмжээнүүд авч ажилласаны улмаас юм. Би бас Бээжингийн үзэмжийг маш сонирходог. " гэлээ.
Олимпод бэлтгэх ажил нь Хятадын иргэд болон гадаадын хүмүүс хоорондын харилцааг цаашид нягтруулж, бас Хятадын иргэдийг нэн нээлттэй болгосон байна гэж ноён Рамадхани Омари Мапури үзсэн байна. Тэрээр хэлэхдээ,
"Үүнээс гадна би бас Хятадын иргэд болон гадаадын хүмүүс хоорондын харилцааг маш анхаардаг. өнөө Хятадын иргэд гадаадын хүмүүст улам нээлттэй хандаж, тэд гадаад хэл суралцан, гадаадын хүмүүст дотносог ханддаг. Эдгээр нь цөм Бээжингийн олимпын наадамд өнгө нэмэх юм" гэжээ.
Хятадад суугаа элчин сайдын тушаал хариуцасан 2 жилийн хугацаанд ноён Рамадхани Омари Мапури Олимпын наадамын бэлтгэл ажлыг анхаарсан төдийгүй бас өөрийн биеэрээ олимпын наадмын бэлтгэл ажиллагаануудад оролцосон байна. Тэрээр бас Бээжингийн олимпын наадамыг хүсэн ерөөсөн байна.
|