Санму тосгон бол Хятадын Түвдийн өөртөө засах районы төв Лахс хотын ардын зан аалийн жуулчлалын тосгон, Лахс хотоос баруун тийш арван хэдэн километрийн зайтай. Нэг сарын өмнө олимпийн бамбарыг Түвд нутагт буухайлан дамжуулахад энэ тосгоныг бас дайрч байжээ. Тухайн үед тосгоны иргэд баяр ёслолын хувцасаа өмсөж, уламжлалт дуу бүжгээ тоглон, өвдөгш ихээр угтаж авсан юм.
Санму тосгон нь Түвд нутагдаа ч маш нэртэй дуу бүжгийн өлгий байж, 2002 онд түвдийн ардын зан аалийн тосгоноор нэрлэгдсэн юм. Санмү гэдэг түвд үг нь баян тансаг нутаг дэвсгэр гэсэн утгатай, манай сурвалжлагч энэ нутгаар сурвалжлага хийж явахдаа наян долоон настай Янзун настаны гэрт айлчилсан юм. Тэрээр Санму тосгоны хамгийн өндөр настай хөтөч болно. Манай сурвалжлагч очиход тэрээр түвд нутагт өргөнөөр дэлгэрсэн ардын дуу "Жумалакан" дуугаа дуулж, холын зочныг угтаж авлаа. Янзун настан хэлэхдээ, хуучин нийгэмд төрөл бүрийн татварын ачаалал маш их, бид шиг ардын урлагчин гудамжинд дуу дуулж олсон жаахан мөнгөөр амьдралаа аргацаадаг. Түвдийг энхээр чөлөөлсөний дараа бидний амьдралд асар их өөрчлөлт гарч, нийгэмийн эзэн нь болсон байна. Өнөө бид үнэхээр жаргалтай, нутгийн гоё дуугаа холын зочинд бариж байна гэжээ.
Санму тосгоны эх баялаг нь баян тансагаар барахгүй түвд ший, ардын дуу, түвд үндэстний дуу бүжиг нь ч өвөрмөц онцлогтой байдаг. Гэвч урт хугацааны турш, нутгийн иргэд нь үндэстний соёлын эдгээр эх баялагаар эдийн засгийн орлогоо нэмэгдүүлж чадахыг мэдээгүй байсан юм. Санму тосгоны намын хорооны дарга Тудэн хэлэхдээ, манай тосгонд ямар ажил хийвэл тэр ажлын дуу байдаг, жишээлбэл байшин барилга барих, үр тариа тарих, мал малжих зэрэг. Гэвч хэдэн арван жилийн турш хүмүүс тариагаа түшиж амьдарсаар ирсэн, дуу дуулж бүжиг бүжих нь бас мөнгө олж чадна гэдгийг ерөөс бодоогүй гэжээ.
Түвд нутгийн тасралтгүй нээлттэй болохын хэрээр, Санму тосгоны иргэн хотын дүүргийн хөдөө аж ахуйг ихээр хөгжүүлсэн байна. 2002 онд хүн бүрийн дундаж орлого 2500 юаньд хүрч, тухайн жилийн түвдийн малчин тариачны дундаж орлогоос 430 юаниар илүү болсон юм. Лахс хотын нэг жуулчлалын компани Санмугийн эрдэнийн нутгийг үзэн тоож, энэ нутагтай хамт ардын зан аалийн жуулчлалын ажил төрлийг эрхлэхээр шийдсэн байна. Ингээд 30 гаруй залуу хүнээр бүрэлдсэн жуулчлалын компани анх байгуулагдсан жилдээ Хятадын дотоод гадаадын 2600 гаруй жуулчныг хүлээн авчээ. Түүнээс хойш жил бүр хэдэн дахинаар нэмэгдэж, 2007 он гэхэд жуулчныг хүлээн авсан хэмжээ 30 мянга гаруйд хүрсэн байна. Тосгоны иргэдийн сарын орлого ч өнгөрсөний 300 юаниас 800 юань хүртэл нэмэгджээ.
Жуулчлалын ажил төрлийг эрхлэхэд нутаг усаас салах шаардлагагүй бөгөөд тариан ажлаа ч нөлөөлөхгүй байхыг үзээд Санму тосгоны 70 гаруй өрх нь энэ эгнээнд нэгдэн орсон байна. Тэдний зарим нь газар тариагаа түрээслүүлж, зарим нь гэр бүлийн буудал гарган, өөрийнхөө үндэстний дуу бүжгээр жуулчдад үйлчилсэн байна. Түвд ах дүү нарын халуун зочинсог нь хүмүүст гүн сэтгэгдэл үлдээжээ.
|